x

Францын Ерөнхий сайд С.Лекорню шинэ Засгийн газраа бүрдүүлэв

Францын Ерөнхий сайд Себастьен Лекорню дахин томилогдсоноосоо хойш хоёрхон хоногийн дараа буюу ням гаргийн орой дараагийн засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулжээ.  

Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд төрийн албан хаагчид, улстөрчдөөс гадна өнгөрсөн долоо хоногт С.Лекорнюгийн танилцуулсан өмнөх бүрэлдэхүүнд байсан зарим хүн багтсан байна. Өмнөх засаг захиргааны бүрэлдэхүүн сөрөг хүчнийхний дургүйцлийг төрүүлснээр өдгөө 39 настай Ерөнхий сайд ердөө 14 цагийн дараа огцрох хүсэлтээ өгч, Францыг улс төрийн хямралд оруулаад байлаа.

Хууль зүйн сайд Жеральд Дарманен, Төсвийн сайд Амели де Моншален, Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро нар албан тушаалдаа хэвээр үлдсэн бөгөөд тэд бол энэ оны эхнээс үүрэг ажилдаа орсон төвч үзэлтнүүд юм. С.Лекорнюгийн өмнөх засгийн газарт Эдийн засаг, сангийн сайдаар томилогдоод байсан Ролан Лекюр мөн албан тушаалдаа хэвээр үлдэнэ. Р.Лекюр нь Ерөнхийлөгч Эммануэль Макроны ойрын хүн юм.

Санхүүгийн зах зээл болон олон улсын байгууллагуудыг түгшээж буй Францын төсвийн зардлын их хэмжээний алдагдлыг бууруулахын зэрэгцээ ирэх оны төсвийг батлах хэцүү даалгавар Р.Лекюрт ногдож байна. С.Лекорню ирэх даваа гарагт ирэх оны төсвийн төлөвлөгөөгөө танилцуулж, ойрын өдрүүдэд Францын парламентад үг хэлэхдээ бодлогын тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлох төлөвтэй байна.

Батлан хамгаалахын шинэ сайдаар Ерөнхий сайд асан Франсуа Байругийн үед Эрүүл мэнд, хөдөлмөрийн сайдыг албыг хашиж байсан консерватив үзэлт Катрин Вотрин ажиллахаар болжээ. Мөн консерватив үзэлт Энни Женевард, Рачида Дати нар Хөдөө аж ахуй, Соёлын сайдын албан тушаалд хэвээр үлдэнэ. Р.Датигийн хувьд ирэх оны Парис хотын даргын сонгуульд нэр дэвшиж байгаа юм. Тэд засгийн газрын бүрэлдэхүүнд орсноор консерватив “Les Républicains” бүлэгт харьяалагдахаа больсон гэсэн үг гэж намаас ням гаргийн орой мэдэгджээ. Мэдэгдэлд тус намын удирдлага өнгөрсөн баасан гарагт Францын дараагийн засгийн газарт оролцохын эсрэг санал өгсөн гэдгийг дурдсан байна.

Парисын цагдаагийн газрын дарга Лоран Нуньес Дотоод хэргийн сайдаар ажиллах бөгөөд шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд багтаагүй консерватив удирдагч Бруно Ретайлло өмнө нь уг албан тушалд томилогдоод байлаа. Харин Францын SNCF төрийн өмчит төмөр замын компанийн тэргүүн асан Жан-Пьер Фаранду Хөдөлмөрийн сайдаар ажиллах ажээ.

“Оны эцсээс өмнө Францын төсвийг боловсруулах тодорхой зорилго бүхий засгийн газар томилогдсон. Хувийн болон намын эрх ашгийг хойш тавьж, энэхүү засгийн газарт өөрсдийн хувь нэмрийг оруулж буй эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд талархал илэрхийлье. Ганцхан чухал зүйл бий, энэ бол улс орны эрх ашиг” гэж С.Лекорню X хуудсандаа бичжээ.

Шинэ Засгийн газар хэр удаан оршин тогтнох нь олны анхаарлыг татаж байна. Хэт барууны үзэлт “National Rally” болон хэт зүүний үзэл баримтлалтай “Frans Unbowed” намууд засгийн газрын эсрэг санал өгөхөө хэдийн тодорхой мэдэгдээд байна. Тэд хамтдаа Францын парламентын доод танхим болох Үндэсний ассамблейн суудлын гуравны нэгээс илүү хувийг эзэлж байгаа юм.

Эх сурвалж: Politico

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 7 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 12 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 15 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 19 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 1 цаг 24 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 1 цаг 33 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 1 цаг 55 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 2 цаг 27 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 2 цаг 49 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 2 цаг 55 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 3 цаг 9 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 3 цаг 20 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 3 цаг 28 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 3 цаг 34 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 3 цаг 38 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 3 цаг 44 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 3 цаг 48 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 3 цаг 51 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 3 цаг 54 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 3 цаг 57 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top