x

Монголын эрэгтэй теннисчид дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авлаа

Энэтхэгийн Бухванесвэр хотод ширээний теннисний насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн болж байна.

Уг тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд М.Тэмүүлэн, М.Манлайжаргал, А.Билгүүн, эмэгтэйчүүдээс Б.Болор-Эрдэнэ, Ө.Балжинням, Б.Эгшиглэн нар оролцож байгаа юм. Эрэгтэйчүүд ААШТ-ий “В” хэсэгт Мальдивыг 3:1-ээр хожсон ч Иранд 0:3-аар хожигдсон байна. Харин эмэгтэйчүүд Шри Ланк, Тайландад 3:0-ээр дийлджээ. Ширээний теннисний ААШТ-д эхний 16 байрт шалгарсан баг 2026 оны ДАШТ-д оролцох эрхтэй болох юм.

Манай эрэгтэй баг Малайзтай, эмэгтэйчүүд Непалтай тоглосноор байрлал тодорхой болох юм. Эрэгтэйчүүд ДАШТ-д оролцох эрхээ авсан бол эмэгтэйчүүд Непалыг хожсон тохиолдолд Лондоныг зорих тийзээ халааслах ажээ.

Ташрамд дурдахад, ширээний теннисний ДАШТ-ийг анх 1926 онд Английн Лондон хотод зохион байгуулж байсан түүхтэй. Тэгвэл 100 жилийн ой давхацсан ДАШТ-ийг 2026 онд Лондон хот дахин хүлээн авах нь ээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 10 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 24 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 27 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 31 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 44 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 50 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 52 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 57 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 59 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 1 цаг 5 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 1 цаг 12 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top