x

Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалингаараа төлдөг болмоор байна

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Л.Энхсайхантай эмч нарын цалин хөлсийг нэмэх асуудлаар ярилцлаа.

-Дэлхийн ихэнх улс орон эмч, багш, цагдаа нарынхаа цалинг хамгийн түрүүнд нэмдэг. Гэтэл манайд яагаад нэмэхгүй байна вэ?

-Төсвийн хуваарилалтаа зөв хийж чадахгүй байгаатай холбоотой. Барилгын салбарт хамаг төсвөө хуваарилаад байдаг. Төсөв бол хангалттай боломжийн байгаа. Эмнэлгүүд даатгалын сангаас авсан мөнгөөрөө ажилчдынхаа цалинг тавиад, эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлж байгаа. Гэтэл даатгалын сан чинь одоо бараг хоосорчихсон. Тиймээс даатгалын сангаар дамжуулан цалин нэмэх ямар ч боломжгүй гэдгийг хэлмээр байна. Тэр бүү хэл бүх эмнэлэг тусламж үйлчилгээгээ хязгаарлаж байна. Хуваарилсан төсөв нь хүрэхгүй байгаа.

Гэтэл манай эрх баригчид байшин барилга барихад л хэт их төсөв хуваарилаад байдаг. Төсөв хуваарилахдаа аль болох чухлын дарааллыг баримталж ажилламаар байна. Тэгвэл эрдэнэт хүний амь нас нэгдүгээрт бичигдэх байх. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч гэдэг бол юугаар ч орлуулшгүй мэргэжил. Жишээ нь, мэс заслын эмчийг дотрын, бөөрний эмч орлоод мэс засал хийх боломжгүй. Өөр мэргэжлийг бол хэн нэгэн орлоод явах боломжтой байдаг. Чи миний оронд өнөөдөр ээлжинд гараад өгөөч гэж хэлэх эрх эмч нарт байдаггүй.

-Сувилагчийг ч гэсэн орлох боломжгүй юу?

-Хагалгааны нарийн мэргэжлийн сувилагчийг ердийн сувилагч бас орлож чадахгүй. Эмч нар доод тал нь 10 жил сурч байж нарийн мэргэшдэг. Дэлхий дахинд эмч нарын энэ бүх хөдөлмөр, үнэ цэнийг үнэлээд хамгийн өндөр орлоготой мэргэжил болгосон. Бүх өндөр хөгжилтэй оронд хамгийн өндөр орлоготой хүмүүс бол эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд байдаг. Гэтэл манайд ямар ч үнэ цэнэгүй болчихсон. Хамгийн ядуу бүлэг нь эмч, багш болчихсон.

Өнөөдөр бид дэлхийн хэмжээний цалин орлого шаардаагүй. Угаасаа манай төсөв дийлэхгүй. Тийм учраас эх орондоо аятайхан амьдарч болохуйц цалинтай болмоор байна. Манай эмч нар үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус цалингаараа төлдөг болмоор байна шүү дээ. Ядахдаа Монгол Улсын цалингийн дунджаас арай дээгүүр түвшинд хүргээд өгөөч гэдэг хүсэлтэй байгаа.

Манай эмнэлгийн салбарын 82 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Ихэнх эмэгтэй эмч нарын хувьд нөхрүүд нь ажил хийгээд ар гэрээ аваад явдаг байх. Харин эрэгтэй эмч нарын хувьд ар гэрээ авч явах ёстой шүү дээ. Мэргэжилдээ хайртай боловч ар гэрээ тэжээхийн тулд нүүрсний машины жолооч, автобусны жолооч болоод ажлаасаа гарсан олон эрэгтэй эмчийн жишээ байдаг.

-Одоо эмч нарын цалин хугацаандаа олгогдож чадаж байгаа юу?

-Угаасаа чадахгүй байгаа. Эмч нарын энэ сарын хагас цалинг олгож чадахгүй болохуйц нөхцөл байдал үүсэхэд ч бэлэн байна. Одоо эмнэлгүүд 11, 12 сарын сарын цалингаа яаж тавих вэ гэх асуудалтай нүүр тулсан. Ер нь эмч нарын цалин дандаа хугацаа хэтэрч олгогддог. Олон хоногоор хүлээлгэдэг. Түүнчлэн шөнийн цагаар ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд нэмэгдэл авах ёстой. Хөдөлмөрийн хуулиараа бол 1.2 дахин илүү цалин авах ёстой. Гэтэл бодит байдал дээр үүнийгээ манай эмч нар цагийн 1000 төгрөгөөр тооцуулж авч байгаа.

Жишээ нь, нэг сая 500 мянган төгрөгийн үндсэн цалинтай эмч нэг шөнөдөө 80 мянган төгрөг авах ёстой. Гэтэл ийм мөнгөн дүнг олгодог эмнэлэг Монголд бараг байхгүй. Хуулиараа 10 удаа шөнийн ээлжинд гарсан хүн 800 мянган төгрөг авах ёстой биз дээ. Үнэндээ ийм нэмэгдэл авсан эмч Монголд байхгүй. Гэсэн ч шөнийн ээлжиндээ гарахаас өөр аргагүй. Багш, эмч нар үр дүнгийн үнэлгээний мөнгө гэж авах ёстой байдаг. Тэр нь цалингийн 60 хувиар тооцогддог. Бодит байдал дээр бас л 10-15 хувийг өгдөг.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Michael Davenport (154.16.81.156)
    I was recently scammed out of $53,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing cancer surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of Capital Crypto Recover, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered Capital Crypto Recovery’s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but Capital Crypto Recovery's commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance contact Recoverycapital@fastservice.com and on Telegram OR Call Number +1 (336)390-6684 via email: Capitalcryptorecover@zohomail.com you can visit his website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 10 сарын 10 | Хариулах
  • Kelly Evans (149.88.98.130)
    HOW TO RECOVER YOUR LOST BITCOIN I lost €755,000 on my wallet because I couldn't remember my passcode and security words. I told a coworker about my situation, and he suggested that I contact a legitimate hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They have the knowledge, tools, and experience to recover your funds. They not only gave me my Bitcoin back but also restored my peace of mind. I can't express enough how much their expertise, professionalism, and dedication meant to me. If you are a victim and need to get your funds back, please don't hesitate to contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT in any of the information below. WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at ( support@thehackangels.com ) They also have a great website at( www.thehackangels.com ) I highly recommend them to anyone who has ever been in such a situation
    2025 оны 10 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top