x

Цэрэг татлагын үеэр залуусыг мэргэжил эзэмшүүлэхээр болжээ

Нийслэлийн хэмжээнд 2025  оны II ээлжийн  цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна. Мөн хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусаас санал авч мэргэжил эзэмшүүлнэ.

Тодруулбал, барилгын засал, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, үсчин, оёдолчин зэрэг мэргэжлийг эзэмших боломжтой. Харин тухайн мэргэжлээрээ ажиллаж байсан бол ахисан шатны сургалтад хамруулах аж.

Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт  “Өмнөх жилүүдэд цэргийн алба хааж буй залууст англи хэл, жолооны курсийн сургалтыг цэргийн эрдмийн хичээлтэй  хавсарч олгосон нь үр дүнтэй байсан. Тийм учраас цэргийн алба хаах хугацаанд нь тухайн орон нутгийн МСҮТ-тэй хамтарч мэргэжил эзэмшүүлнэ.

Ингэхдээ цэргийн албанд тэнцсэн залуусаас ямар мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаа талаар нь санал авна. Мөн цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудалд ямар түвшинд байгааг тогтоох дүн шинжилгээ хийнэ. Энэ хүрээнд БЗД-ийн хэмжээнд цэрэгт татагдах насны 2000 иргэнийг эрүүл мэндийн цогц шинжилгээнд хамруулна. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ. 

Цэрэг татлагын байранд очихдоо:

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
  • Сургууль төгссөн бол диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.

Цэцэг татлагыг дараах есөн байршилд зохион байгуулна.

  1. Баянгол дүүргийн 96 дугаар сургууль,
  2. Баянзүрх дүүргийн - 14 дугаар сургууль,
  3. Сүхбаатар дүүргийн - 3 дугаар сургууль,
  4. Сонгинохайрхан дүүргийн - 83 дугаар сургууль,
  5. Чингэлтэй дүүргийн - 5 дугаар сургууль,
  6. Хан-Уул дүүргийн - 34 дугаар сургууль,
  7. Налайх дүүргийн - Налайх политехник коллеж,
  8. Багануур дүүргийн - Гүн галуутай цогцолбор сургууль,
  9. Багахангай дүүргийн - Хангай цогцолбор сургууль дээр тус тус зохион байгуулна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 12 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 18 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 20 мин Улсын арслан Э.Батмагнай "Алтан цом"-ын манлай бөхөөр шалгарлаа 20 мин Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 22 мин Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү 1 цаг 10 мин Г.Отгонтамир: Жолооч нар “Би ерөөсөө л амжина” гэсэн бодолтой гүйцэж түрүүлэх эрсдэлтэй үйлдэл хийж байна 1 цаг 23 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 2 цаг 18 мин 2026 оны дөрөвдүгээр сарын 20-26-нд болох үйл явдлын тойм 2 цаг 21 мин АНУ боомтуудыг нь бүсэлсэн хэвээр байвал Иран хэлэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ 2 цаг 23 мин УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 2 цаг 24 мин Үндэсний бөхийн "Алтан цом"-ын эзнээр "Хатант интернэшнл" баг тодорлоо 2 цаг 26 мин Зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай 2 цаг 27 мин Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 15 цаг 7 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 15 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 15 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр...
Top