x

Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаарууллаа

Эмч, эмнэлгийн ажилтнууд цалин нэмэхийг шаардан Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр жагслаа.

Тэд үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгох, нийгмийн асуудлыг нь анхаарахыг уриалав. Уг жагсаал зөвхөн нийслэлд бус орон даяар нэгэн зэрэг эхэлсэн юм. Жагсагчдын төлөөлөл хэлэхдээ “Эмч нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх нь гурван жилийн өмнөх зорилго байсан. Эрүүл мэндийн салбарт төсвөөс зарцуулах хувийг нэмэгдүүлэх шаардлагатай. Эмч, ажилчдын цалин бага атлаа аюулгүй ажиллагаа хангалтгүй, хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцсаар бүрэн хангаагүй. Зарим эмнэлэг сүүлийн таван жилд нормын хувцас аваагүй” гэж онцоллоо. Мөн тэд эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө хүрэлцэхгүйгээс эмнэлгүүдийн засвар, үйлчилгээ саатаж байгааг дурдав. Иймээс эдгээр асуудлыг улсын төсөвт тусгаж, шийдвэрлэхийг шаардлаа. Уг жагсаалд эрүүл мэнд болон боловсролын салбарын төлөөлөл хамт оролцож “Хэрэв бидний шаардлагыг сонсохгүй бол тэмцлийн дараагийн шатанд ажил хаялтанд шилжинэ” гэсэн бөгөөд энэ сарын 17-ноос өмнө ямар нэгэн шийдэлд хүрэхгүй бол орон даяар ажил хаяхаа зарлав.

Ташрамд дурдахад, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш, ажилчдын тайван жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байгаа юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.118.198)
    Та нар жагсаж цалингаа нэмүүлэх...харин цагдаа цэргийнхэн бусад нь яахаа.....жагссан нь цалингаа нэмүүлж жагсаагүй нь өлсөөд ээлжээ хүлээгээд нэмэх байх гэж хүлээж мөрөөдөөд суух уу......хамгийн муу ажилладаг идэвхи санаачлагагүй зүгээр л үзсэн болж оронцоглооод суудаг онош тавьж эмчилгээ бичиж чаддаггүй байж яаж цалингаа нэмүүлэх гэж жагсаж чаддаг байна аа
    2025 оны 10 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устгажээ 4 цаг 3 мин Эйнштейний хийлийг 860 мянган фунт стерлингээр худалдав 4 цаг 4 мин Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаарууллаа 4 цаг 6 мин Агаарын тээврээр зорчигчийн тоо 12.3 хувиар өсжээ 4 цаг 8 мин А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр нүүрсний утаанаас гарах бохирдол 28 хувиар буурна 4 цаг 9 мин Автотээврээр 62.3 сая тонн, төмөр замаар 34.7 сая тонн ачаа тээвэрлэжээ 4 цаг 10 мин Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ 4 цаг 12 мин Итали улс өвлийн олимпын үеэр дэлхий даяар “гал” зогсоох санаачилга гаргалаа 4 цаг 14 мин Өнөөдөр дэлхийн шуудангийн өдөр тохиож байна 5 цаг 55 мин Шатдаун үргэлжилснээр Америкийн нисэхийн салбар доголдож байна 6 цаг 2 мин Путин Тажикистанд төрийн айлчлалаа эхлүүлж, Төв Азийн удирдагчидтай уулзана 6 цаг 4 мин Стратегийн ашигт малтмалын нөөцөө ухаалгаар удирдахыг зөвлөв 6 цаг 6 мин Нийслэлд хагас коксон шахмал түлшний борлуулалт эхэллээ 6 цаг 13 мин У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй 6 цаг 14 мин Экспорт, импортын хэмжээ буурч, гадаад худалдааны баланс 2.2 тэрбум ам.доллараар эерэг гарлаа 7 цаг 16 мин Афганистанд “Facebook”, “Instagram”-д нэвтрэхийг хязгаарлав 7 цаг 57 мин Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийн дулаалгын ажил энэ сард дуусна 8 цаг 7 мин Онцгой байдлын байгууллагад шинэ автомашин, техник хэрэгсэл хүлээлгэн өглөө 8 цаг 9 мин Өнөөдөр “Дэлхийн хараа хамгаалах өдөр” тохиож байна 9 цаг 1 мин Нийслэлийн мега төслүүдийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэв 9 цаг 2 мин
iИх уншсан
Нүүрсчиддээ барьцаалагдсан парламентыг тараахаас өөр зам үлд... Гадаад харилцааны сэргэлтээс ашиг хүртэх монгол ур ухаан Пол Жонсоны “Оюунтнууд”номын тухай Солийн Данзан (2) Монголчуудын мөрөөдлийн төсөл “Цагаан заан” болж хувирав уу ​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалинга... Б.Пунсалмаа: Цаг хугацааны хайчинд шахагдаж байна гээд төсви... Монголын цахим боломж Он гарсаар 690 мянган жуулчин Монголд иржээ Мароккод болсон жагсаалын үеэр 3 хүн амиа алдав “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ Б.Жавхлан: Сангийн ажилд доголдол гараагүй, бүх санхүүжилт ү... Хагас коксон шахмал түлш баталгаажиж, гэрчилгээтэй боллоо Японы хувьцааны зах зээл түүхэн дээд амжилт тогтоолоо Францын шинэ Ерөнхий сайд танхимаа танилцуулснаасаа хэдхэн ц... “Формула-1”-ийн Сингапурын Гран-Прид Жорж Расселл ялалт байг... Монгол сурагч дэлхийн Англи хэлний олимпиадад алтан медаль х... Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулах төсөл 95... Японы Технологийн их сургууль Монголын 28 сургуульд 800 ширх...
Top