x

Л.Бадамболор: “Самбар бол миний хамгийн том зургийн дэвтэр”

Энэ багш бол нийслэлийн ерөнхий боловсролын 145-р сургуулийн бага ангийн багш Лувсандоржийн Бадамболор юм. Тэрбээр өнгийн шохойгоор хүүхдийн төсөөллийн ертөнцийг ангийн самбарт ийнхүү урлаж, хичээлийг баяр баясгалантай өрнүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Самбарын зураг нь бага ангийн хүүхдийн гоо зүйн мэдрэмжийг төлөвшүүлэхэд төдийгүй анхаарал төвлөрөл, өнгө ялгах чадвар, орон зайн баримжаа олгох, уран сэтгэмжийг хөгжүүлэхэд туйлын их нөлөөтэй байдаг ажээ.  

 

Тэрбээр энэ тухайгаа, “Самбар бол миний болон бидний хувьд хамгийн том зургийн дэвтэр төдийгүй багш нь сурагчаа хүндэтгэх, хөгжүүлэх сэтгэлийн толь, сурагчид нь багшаараа бахархах итгэлийн нэгдэл" хэмээн тодотгоод "Сурагчдын маань хувьд миний зурсан зураг зөвхөн самбар дээрх зураг төдий биш сэтгэлд нь үлдэх дурсамж юм. Харин миний хувьд сурагчиддаа өгөх урам зориг, итгэл юм. Тиймээс сурагчид маань өнөөдөр ямар хичээлтэй, багш ямар агуулгатай зураг зурах бол гэж хичээлдээ догдолж ирцгээдэг. Зурсан зургийг маань дуу алдацгаан хүлээж авдаг болохоор би зурах дуртай” хэмээн ярьсан юм.

Самбар, шохой хоёроор ч хичээлийг сонирхолтой зааж болдгийг харуулж яваа Л.Бадамболор багшийн самбарын зургууд хүүхэд бүрийг өөр өөрсдийн өнгөөр хөгжүүлэхэд ямархан чухал хөшүүрэг болж буйг сонсоход бахархалтай сайхан байлаа.

Л.Бадамболор багш дүрслэх урлаг болон бусад хичээлийн хоорондын уялдаа, агуулгын холбоо хамаарлыг зургаар илэрхийлэх үүднээс өнгөрсөн хичээлийн жилд 25-30 орчим цагийн хичээлийг самбарын зургаар таниулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top