x

Хууль бус санхүүгийн үйлчилгээтэй тэмцэх орон нутгийн хяналт идэвхжиж байна

Сүүлийн жилүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, иргэдийг залилсан санхүүгийн гэмт хэрэг нэмэгдэх болсон. Иймд Санхүүгийн зохицуулах хороо иргэд, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн ил тод, хариуцлагатай орчныг бүрдүүлэх, тэр дундаа орон нутагт хууль бус санхүүгийн үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга болон бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгохоор шийдвэрлэлээ.

Ингэснээр санхүүгийн хяналтыг орон нутагт сайжруулж, иргэдийн эрх ашиг бодитойгоор хамгаалагдах, хууль бус үйл ажиллагаанд өртөх эрсдэлээс сэргийлэгдэх боломж бүрдэхийн зэрэгцээ санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчдийн хууль, эрх зүйн орчинд ажиллах, хариуцлага нэмэгдэх давуу талтай. Мөн иргэдэд зориулсан мэдээлэл, сэрэмжлүүлэг, сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа илүү хүртээмжтэй, бодитой болох, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын итгэл бэхжих давуу талтай.

Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлан Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран улсын байцаагчийн эрхтэй 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх зүйн байдал, зөрчлийн хэрэг маргаан болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой чиглүүлэх, мэдээлэл өгөх сургалт зохион байгууллаа. Ингэснээр эдгээр улсын байцаагч  холбогдох хууль тогтоомж, хяналт шалгалт, гарсан зөрчлийг хууль зүйн үндэслэлтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх чадамжаар хангагдах, орон нутгийн түвшинд хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай шуурхай тэмцэх нөхцөл бүрдэх юм.

Санхүүгийн зохицуулах хороо цаашид ч улсын байцаагч нартай байнга хамтран ажиллаж, мэргэжлийн чадавхыг нь нэмэгдүүлэх, хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай тэмцэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ 2 цаг 7 мин Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна 2 цаг 8 мин Болгарын бөхчүүд холбооны ерөнхийлөгч Станка Златеваг огцрохыг шаардан жагсжээ 2 цаг 14 мин АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс гарахыг хэлэлцэж байна 2 цаг 16 мин И.Маск: Tesla компани Ерөнхий хиймэл оюун хөгжүүлнэ 2 цаг 18 мин Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна 2 цаг 18 мин ТХГН-ийн захиргаадад 3 тэрбум хүртэлх төгрөгийн грант олгох хөтөлбөр зарлалаа 2 цаг 20 мин Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймагт ажиллаж байна 2 цаг 22 мин Нотариатын үйлчилгээг зайнаас авах хуулийн төслийг хэлэлцлээ 2 цаг 23 мин "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа 2 цаг 26 мин Нийт нутгийн 65 хувь цастай байгаа тул шар усны үерээс сэрэмжлүүллээ 2 цаг 30 мин Нийслэлд "Хүүхдийн хоолны зөвлөл" байгуулж, анхдугаар хурлаа хийлээ 2 цаг 31 мин “Happy March” урамшуулал эхэллээ 5 цаг 25 мин Монгол эрэгтэйчүүдийн 57, эмэгтэйчүүдийн 53 хувь нь илүүдэл жинтэй байна 7 цаг 35 мин Чөлөөт бөхийн "Шилдэг-8" тэмцээний эхний өдрийн аваргууд тодорлоо 7 цаг 37 мин Мөсний даац ба температурын өөрчлөлтийн нөлөө 7 цаг 38 мин Эрчүүдийн эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмжих бодлого хэрэгтэйг онцоллоо 7 цаг 39 мин "Хотула" аппликейшнээр автомашины торгууль төлөх боломжтой боллоо 7 цаг 42 мин Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүн шүүхийн шийдвэрийн талаар буруу мэдээлэл тараавал зөрчил гэж үзнэ 7 цаг 46 мин Шадар сайд 21 аймгийн удирдлагуудад үүрэг өгч, улсын нөөцөөс дэмжлэг үзүүллээ 7 цаг 47 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд...
Top