x

Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаанаар ДЦС-V, хог шатаах үйлдвэрийн төслийг хэлэлцэв

НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаан боллоо. НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа хэлэлцэх асуудлыг хуралдааны эхэнд танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар Төслийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, Түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай (ДЦС-V), Түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай (Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төсөл) болон Нийслэлийн ЕБ-ын 11-р сургуулийн захиргаанаас Бүсчилсэн хөгжлийн хороонд хүсэлт гаргасны дагуу цахилгааны шугам татах газрын асуудлыг шийдэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүн Б.Ану-Үжин, Э.Одонтуяа, Д.Ундармаа, Ч.Мэндбаяр, Ц.Баттөр, Д.Бадарсан, Т.Бацогт, Б.Мягмар, Г.Жаргалсайхан, С.Даваасүрэн, Д.Отгонсүрэн нар оролцож, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэллээ. Харин НЗДТГ-ын дарга Д.Амгалан, “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн захирал З.Батырбек зэрэг албаныхан оролцож мэдээлэл өгч, төлөөлөгчдийн асуултад нэмэлт тайлбар өглөө.

 

Төслийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай буюу “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийт 96.44га газарт БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Үндэсний урлагийн их театр барих 40га, Туулын хурдны замын дайрч өнгөрөх 52.18га, 1-р тойрог замын 4.26га бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан танилцуулав. Дээрх бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа хэдий ч байршлын хувьд нийслэлийн ундны цэвэр усны эх үүсвэр дээр учир бүтээн байгуулалтын ажлыг байршлыг өөрчлөх саналтай байгаагаа НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүд онцоллоо.

Түүнчлэн Түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай (ДЦС-V), Түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай (Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төсөл) зэрэг асуудалд төслийг хэрэгжүүлж буй аж ахуй нэгжүүдэд төрөөс ямар дэмжлэг үзүүлж байгаа талаар мөн нэмэлт тайлбар авлаа. Харин Нийслэлийн ЕБ-ын 11-р сургуулийн спорт заал, өргөтгөл барьж буйтай холбоотойгоор цахилгааны шугам тавих газрын асуудлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас судалж, шийдвэрлэхээр боллоо.

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top