x

Г.Нарантуяа: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 15 хувь нь нийгмийн амьдралд бие даан оролцдог

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяатай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцооны талаар ярилцлаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн эрхийн талаар судалгаа хийсэн гэв үү. Ямар нөхцөл байдал харагдав?

-МУИС-ийн Улс төрийн тэнхимийн судлаачид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр ажилладаг байгууллагуудтай хамтран энэ судалгааны ажлыг хийсэн. Судалгааны ажил сайн болж бодлогод хувь нэмрээ оруулж чадахуйц үр дүн гарвал хэрэгжүүлнэ гэсэн бодлоготойгоор энэ ажлыг хийсэн. Үүнээс бодлогод зайлшгүй оруулах нь зүйтэй гэсэн үр дүн гарсан. Тоо баримт гэхээсээ илүүтэй зарчмын хувьд  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн бүлгүүдийн улс төрийн оролцоог дэмжих бодлогын санаачилгууд гарсаар байсан. Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтын дагуу УИХын сонгуулийн холимог тогтолцоо, гишүүдийн тоо нэмэгдсэн, тойрог болон нам төлөөлөх гээд сонгуульд зарчмын өөрчлөлт орсон. Улс төрийн намуудын тухай хууль шинэчлэн найруулагдсантай холбоотой хөгжлийн бэршээлтэй иргэд, эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлсэн намд санхүүжилт олгохоор болсон.

Судалгааны үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд жендерийн асуудал зөрчил харагдахгүй байгаа. Судалгаанд хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 15 хувь нь нийгмийн амьдралд бие даан оролцдог гэсэн үр дүн бий. Ийм хэмжээнд байхад тэр хүмүүс яаж улс төрийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулж чадах билээ дээ. Улс төрийн намууд “та сонгох сонгогдох эрхтэй” гэдэг хэрнээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгогдох тал дээр ямар туслалцаа үзүүлж байна. Иргэний нийгмийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэл зоригийг нэгтгэж ажиллана гэдэг ч эдгээр иргэдийг өөртөө итгэдэг болоход нь, нийгмийн амьдралд оролцоход нь ямар нөлөө үзүүлж байна гэдэг дээр дүгнэлт гаргах хэрэгтэй.

-Ер нь эдгээр иргэд сонгуульд санал өгөхөд, улс төрийн ямар нэгэн үйл ажиллагаанд оролцоход хамгийн их тулгардаг асуудал юу байна вэ?

-Сонгууль гэдэг бол чөлөөт хүсэл зоригийн илэрхийлэл. Би хэнийг сонгох, улс төрийн үйл ажиллагаанд хэр идэвхтэй оролцохоо өөрөө чөлөөтэй сонгодог, шийддэг нөхцөл бололцоо хангагдаж байж сонгох, сонгогдох эрх хангагдлаа гэж үздэг. Гэр бүлийн дэмжлэг, сурч боловсрох хэрэгцээ боломж бололцоогүй, хожуу үед хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийг төлөөлж чадах цөөн хүмүүсээс бусад нь гэртээ хэн нэгний асрамжид зайлшгүй байх шаарлагатай. Ямар хоол идэх, юу өмсөх, хаашаа явах гэдгээ өөрөө шийдэж байгаагүй, бусад хүмүүсийн дэмжлэг шийдвэрээр амьдарч ирсэн хүн, сонгуулийн хуулийн дэмжлэгтэй болсон. Гэтэл гэнэт өөртөө итгээд, саналаа өөрөө өгөөд, эсвэл сонгуульд нэр дэвшээд явах уу гэдэг асуудал шүү дээ.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд эдийн засаг, боловсролын түвшин хэр байна?

-Манай улсад “Тэгш хамран сургах боловсрол” төсөл хэрэгжээд 60 гаруй жил өнгөрсөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулиудад хяналт шалгалт явуулахад эдгээр хүүхдүүдийг сургаж чадахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хүүхдийг сургана гэдэг бол зүгээр нэг анги дотор оруулж ирээд энд ийм хүүхдүүд сурч байна гэсэн тоондоо биш. Сургуульдаа өнгөрүүлсэн цаг хугацаандаа үр дүнтэй байгаад, өөрийн амьдралд хэрэг болохуйц мэдлэг мэргэжил эзэмших боломжийг олгох тухай асуудал юм. 60 жил үйл ажиллагаа явуулсан тусгай сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургаж чадахгүй байж яаж Монголын Их дээд сургуулиуд эдгээр хүүхдүүдийг сургаж болно гэж хэлж байна вэ.

Боловсорлын яам элдэв янзын бичиг цаас боловсруулаад, багш нартайгаа хэлэлцээд боломжтой талаас нь хэрэгжүүлэхийг хичээдэг. Гэхдээ үндсэн аргачлалаа олоогүй байж төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх боломжгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл хүлээж авах боломж бололцоо маш хязгаарлагдмал. Ийм хязгаарлагдмал байгаа хүмүүс яаж улс төрийн үйл ажиллагаанд тогтвортой оролцох вэ гэсэн асуудал гарч ирнэ. Энэ нь мэдээж хүнд, хөнгөн хэлбэрээр ялгаатай асуудал. Эдгээр хүмүүс бол нийгмийн хамгийн ядуу амьдарч байгаа давхарга. Эдийн засгийн хүчин зүйлийг өөрчлөхгүйгээр улс төрийн оролцоо нэмэгдэхгүй. Олсон орлогоо ихэнх нь эрүүл мэндийн зардалд  зарцуулдаг. Эдгээр хүмүүс улсын дундаж зарцуулалттай харьцуулахад 47 хувиар их мөнгийг эрүүл мэнддээ зарцуулдаг байхад боловсрол нь 73 хувиар бага байгаа юм. Санхүүгийн асуудлыг, орлогыг нэмэгдүүлэхгүйгээр хэмжээ хязгаар тогтоогоод ямар ч үр дүнгүй.

-Нийгмийн бодит орчны хүртээмж, аюулгүй байдлын хангамж хангагдаж чаддаг уу?

-Улаанбаатарт хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрах нь бүү хэл энгийн иргэд амьдрахад ямар хэцүү гэдгийг хүн болгон мэднэ.

Орчны хүртээмж муу байхад нийгмийн харилцаанд орж чадахгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэж хэн бэ,  нийгмийн төсөөлөл ямар байгаа вэ гэдэг асуудал яригдана. Эдгээр хүмүүс биднийг төлөөлж чадна гэдэгт бүрэн дүүрэн итгэж чадахгүй бол боломжгүй. Энэ олон хүчин зүйлийг тооцох ёстой. Хүний эрхийн хэрэгжилтийг сайжруулна гээд хууль гаргаад, ямар нэг байгууллага байгуулчихдаг. Энэ нөхцөл байдалд хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйлийг эхлээд тодорхойлчихоод эхнээс нь эхлээд шийдэх хэрэгтэй. Эсвэл хамгийн хурдан шийдэх боломжтойгоос нь эхэлж болно. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлж байж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн эрх чөлөө аврагдана. Үүний хамгийн гол асуудал бол бодлогын дараалал. Хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг яаж бодитой болгох талаар авч үзэх шаардлагатай.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэд орчим хувь нь өөрөө сонгууль өгдөг юм бол. Сонгуульд  нэр дэвшиж байсан тохиолдол байгаа юу?

-Судалгаанд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 83 орчим хувь нь сонгуульд саналаа өгсөн байсан. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс өнгөрсөн хугацаанд УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаагүй. Харин орон нутгийн сонгуульд долоон хүн нэр дэвшсэн. Нэг хүн Налайх дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Өөрөөр ямар нэгэн байдлаар улс төрд оролцсон тохиолдол байхгүй.

-Тэд улс төрийн сонгуулийн талаар мэдээллийг бүрэн авч, өөрөө сонголтоо хийж байна уу?

-Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүнд, хөнгөн хэлбэрийнх гэж байгаа. Тусгай хэрэгцээтэй хүмүүс бол гэр бүл, асран хамгаалагчаараа дамжуулж сонгууль өгдөг. Мэдээж тэр туслалцаа үзүүлж байгаа хүн насанд хүрсэн буюу 18 ба түүнээс дээш насныхан байх шаардлагатай. Энэ бол бидний хэлэх гээд байгаа асуудлын дэргэд жижиг асуудал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн олон улсын конвенц гэж байгаа. Үүнд Монгол Улс ч мөн адил нэгдсэн. Үүний 29 дүгээр зүйлд улс төрийн тухай заалт байдаг. Тэр заалтад “тусгай хэрэгцээтэй иргэн санал өгөхдөө туслалцаа авах хүнээ өөрөө сонгоно” гэсэн байдаг.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2 цаг 26 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 3 цаг 2 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 3 цаг 11 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 3 цаг 33 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 3 цаг 43 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 4 цаг 50 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 6 цаг 5 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ
Top