x

Өмнөговь аймгаас Дэлхийд томд тооцогдох алт, зэсийн орд илэрлээ

Монголын говиос дэлхийд томд тооцогдох алт, зэсийн орд олж илрүүлсэн тухай мэдээлэл дэлхий нийтэд цацагдлаа. “Занаду майнз” компани Өмнөговь аймаг дахь Хармагтайн ордын нөөцийг шинэчилж, төслийн талбайн хөрсөн дор дэлхийд томд тооцогдох алт, зэсийн ашиглаагүй орд байгааг тогтоожээ. Австралийн stockhead.com.au цахим хуудаст энэ талаар мэдээлжээ.   

Ордын нөөцийг 598 сая тонн зэсийн хүдэрт агуулагдах 1.9 сая тонн зэс, 4.3 сая унци алттай хэмээн тогтоожээ. Мөн 2.6 сая тонн зэсийн дагалдах металл байгаа гэнэ.

“Занаду майнз” үүний өмнө 2015 оны гуравдугаар сард ордын нөөцийг гаргаж байсан бөгөөд шинэчилсэн үнэлгээгээр зэсийн нөөц 400 хувиар, алтны нөөц 249 хувиар нэмэгдэж гарч иржээ.

“Бид хайгуулын үр дүнд маш баяртай байна. Ордын нийт нөөцөөс гадна ялангуяа ил ордын нөөц нэмэгдсэн нь уухайн ажлыг хурдан хугацаанд эхлүүлэх боломж олгож байна” гэж “Занаду майнз” компанийн гүйцэтгэх захирал Эндрью Стюарт өгүүлжээ. Өөрөөр хэлбэл, хармагтайн талбайн эрдэсжилт нь газрын гадаргатай маш ойр бөгөөд олборлолтыг ил уурхайн хэлбэрээр эхлүүлэх боломжтой юм байна. Одоо баттай нөөцтэй болсон учир төслийн ажлыг хурдавчлуулах, мөн профирын өөр нөөцийг илрүүлэн нийт нөөцийг нэмэгдүүлэх ажил эрчимтэй хийгдэж байгааг тэрээр цохон тэмдэглэжээ. хармагтайн ордыг зэсийн агуулгын хувьд ядуу гэсэн мэдээлэл өмнө нь гарч байсан. Тэгвэл шинээр тогтоогдсон нөөцийн 54 са тонн хүдэр нь 0.86 хувийн агууламжтай, нийт зэсийн хүдрийн 61 хувь нь "өндөр" агууламжтай гэж тооцогдох өндөр магадлалтай гэнэ.        

Дашрамд дурьдахад, дэлхийд эхний гуравт ордог гэгддэг Оюутолгойн ордын нөөцийг 2014 онд зэс 44 сая 595 мянган тн, алт 1.9 мянган тн, мөнгө 11.9 мянган тн, молибден 205 мянган тн хэмээн тогтоосон байдаг. Харин “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн хугацаанд нийт 800 сая тонн хүдэр олборлосон, дахиад 700 сая тонн хүдрийн нөөц үлдсэн гэсэн мэдээлэл өнгөрсөн жил гарч байсан билээ.   

eagle.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top