x

Хөдөөгийн хүүхдүүдэд боловсролын үйлчилгээг чанартай хүргэх зорилтыг хамтран хэрэгжүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Хатагтай Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн шинэчлэл, баримталж буй бодлогын талаар суурин төлөөлөгчид товч танилцуулав. Монгол Улсын хүний эрхийн индекс өсөхөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс оруулж буй хувь нэмэр их гэдгийг онцоллоо.

Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн чиг хандлагатай уялдуулан мэргэжлийн болон техникийн боловсролоор дамжуулж ногоон ур чадварыг залууст эзэмшүүлэхэд хамтран ажиллахаар боллоо. Мөн бүх нийтийн цахим ур чадвар, цахим бичиг үсгийн боловсролыг нэмэгдүүлэхийн тулд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн “Чанартай боловсролыг дэмжих” 4 дүгээр зорилтын хүрээнд бүх хүүхдэд үнэ төлбөргүй, тэгш, чанартай боловсролыг эзэмшүүлэхийг зорьж байгаа. Энэ зорилттой нийцүүлэн БШУЯ өнгөрсөн оны 7 дугаар сард боловсролын салбарын эрхзүйн орчныг шинэчилж, багц хууль батлуулсан. Мөн бусад бүхий л боловсролын баримт бичгүүдийг тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулан боловсруулж байна.

Сурлагын амжилтын олон улсын үнэлгээгээр алслагдсан бүс нутагт суралцаж байгаа хүүхдүүдийн сурлагад онцгой анхаарах шаардлагатайг онцолсон. Тиймээс энэ чиглэлээр хамтарсан судалгаа хийж, зөвлөмж гаргахаар талууд тохиров гэж БШУЯ-наас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 16 цаг 56 мин Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын цалин муу биш, уул уурхайн салбарын дараа ордог 17 цаг 31 мин Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлав 17 цаг 56 мин Тамхины хяналт хэмээх популизмын сүлд мод 17 цаг 58 мин Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Израил хүлээн зөвшөөрчээ 18 цаг 12 мин Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ 18 цаг 21 мин А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ 18 цаг 25 мин Өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав 18 цаг 30 мин Хүүхдийн 108 утсанд өнгөрсөн долоон хоногт 1195 дуудлага мэдээлэл иржээ 18 цаг 37 мин Статистикийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 18 цаг 41 мин Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай дулааны станцын барилгын ажил эхэллээ 18 цаг 49 мин Энхтайваны гүүрний эвдэрсэн хашлагыг засварлаж байна 19 цаг 15 мин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" болж байна 19 цаг 24 мин Баяр наадмын индрийн суудлыг тасалбараар худалдаална 20 цаг 3 мин Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд хэрэгжих “Ногоон хүртээмжтэй хотууд” төслийг нээлээ 21 цаг 55 мин Тайваний “Tri-Service” эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн баг ГССҮТ-д ажиллаж, тусламж үйлчилгээтэй танилцлаа 21 цаг 59 мин Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа 22 цаг 5 мин Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна 22 цаг 10 мин АН-ын бүлэг нийслэлийн газар олголтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай мэдээлэл сонслоо 22 цаг 18 мин Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээсэн нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж 23 цаг 1 мин
iИх уншсан
М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг з... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнэ... Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт ору...
Top