x

Таканоива Харүмафүжигээс нэхэмжлэлээ татжээ

Японы сүмогийн 70 дахь их аварга ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж албан ёсоор зодог тайлсан шалтгаан нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Таканоива А.Баасандоржыг өнгөрсөн жил зодож танхайрсан гэх үйлдэлтэй нь холбоотой билээ. Гэвч сүмо бөх сонирхогчдын анхаарлын төвд байсан эл үйл явдлыг Таканоива Баасандорж Харүмафүжи аваргаас 30 сая иен, монгол мөнгөөр 675 сая орчим төгрөг нэхэмжилснээр сэдрээж орхисон. Нэхэмжилсэн төлбөрөө хоёр тэмцээн өнжсөн, сэтгэл санааны хохирол, эмнэлгийн болон замын зардал хэмээн тайлбарласан нь олон хүний дургүйцлийг хүргээд авсан юм.

Энэ үйл явдлыг намжаахаар Кёкүшюзан Д.Батбаяр хүртэл “Харүмафүжигийн өмнөөс Таканоивагийн нэхэмжилсэн мөнгийг нь төлье” хэмээн Японы хэвлэлд ярилцлага өгсөн удаатай.

Тэгвэл энэ асуудал өнөөдрөөр дуусгавар болж байгаа аж. Таканоива Баасандорж Харүмафүжи аваргын эсрэг гаргасан мөнгөн нэхэмжлэлээ татаж авчээ.

Таканоива “Энэ нэхэмжлэлээс болоод Монголд маш их шүүмжлүүлсэн тул татаж авахаар шийдсэн. Гэрбүлийнхэн маань ч их хэлүүллээ. Монголд байгаа гэрийнхэн маань “Тэсэхээ байлаа. Гомдлоо буцааж ав” гэж хүртэл хэлсэн. Би эцсээ хүртэл явах бодолтой байсан ч гэр бүлээ ийм байдалд оруулж чадахгүй. Цаашдаа нэхэмжлэл гаргахгүй, эмчилгээний зардалаа ч өөрөө төлнө. Монголчууддаа намайг болон манай гэрбүлийнхнийг ойлгож,  зөвөөр хандана гэж найдаж байна” гэж сэтгүүлчдэд тайлбарласан байна.  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Gerel (118.176.123.54)
    Hogiin amitan
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • zochilson mongol (202.126.89.90)
    nowsh hun hog adgiin shaar aral deere uheere
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.160.93)
    Ёс жудаггүй тархиндаа ус гүйчихсэн новш хөлдүү толгойтой
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
  • Үзэн ядаж байна (66.181.160.8)
    Өөө бас хүний нэг насны амьдралаар тоглочихоод яасан их мөнгө нэхдэг өмхий вээ, битгий горьд, чамд л өөрт чинь муу, ичихгүй байна уу, нэг Монголоороо тоглочихоод
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top