x

Өнөөдрөөс I-V анги цахимаар хичээллэж эхэллээ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” А/534 дүгээр, 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” А/554 дүгээр тушаалыг тус тус танилцуулж байна.

Байгаль, цаг агаарын хэт хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2023-2024 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын танхимын хичээл, сургалтыг дор дурдсан хугацаанд зайн, цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Үүнд:

  • Нэгдүгээрт: бага ангийн хичээл, сургалтыг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл;

  • Хоёрдугаарт: дунд, ахлах ангийн хичээл, сургалтыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл зайн, цахим хэлбэрээр зохион байгуулна.

  • Үүнтэй холбоотойгоор дараах зөвлөмжийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд, багш нар, эцэг эх, асран хамгаалагчдад хүргэж байна.

  • Өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн бага ангийн сурагчдын хичээл, сургалтын үйл ажиллагаа зайн, цахим хэлбэрт шилжиж байгаатай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулиуд дотоод зохион байгуулалтаа хийх; /бэлтгэл ажлыг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хангана/

  • Эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс бага насны хүүхдийг ахуйн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай арга хэмжээ авах, төрийн болон аж ахуй нэгж байгууллагууд бага насны хүүхэдтэй албан хаагчдадаа маргааш өглөө тодорхой хугацаагаар чөлөө олгож, зайнаас ажиллах боломжийг бүрдүүлэх; /Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ чиглэлээр тодорхой бодлого, шийдвэрийг гаргана/

  • Цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг эцэг эх, асран хамгаалагчийн сонголтод үндэслэн уян хатан зохион байгуулах;

  • Дотуур байрын үйл ажиллагааг 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хэвийн үргэлжлүүлэх, дотуур байранд амьдардаг сурагчдын хоол хүнсний хангамжийг анхаарч, аюулгүй байдлыг хангах, цаг агаарын болон өвөлжилтийн нөхцөл байдлыг урьдчилан судалж, сурагчдыг эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгөх;

  • Цаг агаар эрс хүйтрэх, томуу, томуу төст өвчний тархалт өндөр байх төлөвтэй байгаа тул сурагчдыг олноор цуглуулсан үйл ажиллагаа (шинэ жил тэмдэглэх, урлагийн наадам, уралдаан тэмцээн, амралт, зугаалга гэх мэт) зохион байгуулахгүй байх;

  • Анги танхимын дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээ авах, хөлдөх эрсдэлээс сэргийлэх, амралтын хугацаанд хариуцлагатай эргүүл, жижүүр томилон ажиллуулах;

  • Төсөлт ажил, гэрийн даалгавар, бие даалттай холбоотой болон урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах нэрийдлээр суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдаас аливаа хэлбэрийн төлбөр, хураамж авах, санхүүгийн хүндрэл үүсгэхээс сэргийлж, анги удирдсан багш, эцэг эхийн зөвлөлийг зөвлөмжөөр хангаж ажиллах;

  • Нийт суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад халдварт өвчнөөс сэргийлэх, осгох, төөрөх, ахуйн осол гэмтэлд өртөхөөс өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалах, анхааруулах зөвлөмжийг тогтмол өгөх.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Уржигдар 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Уржигдар 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Уржигдар 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Уржигдар 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Уржигдар 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Уржигдар 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Бид бол монголоид хүмүүс Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Энэ 7 хоногт Монгол Улсад
Top