x

Шатахууны үнэ монголчуудын хэрэглээг 2.4 хувиар бууруулна

Бидний идэх хоол, өмсөх хувцас, үйлчилгээний үнийг шатахуун тодорхойлдог. Тэгвэл шатахууны үнэ энэ онд долоон удаа нэмэгдэж бидний аягатай хоол, хувцасны шүүгээ рүү “хүйтэн хуруу”-гаа дүрлээ. Гэтэл Засгийн газар, УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газраас дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөн, ам.долларын ханш чангарсан, ОХУ-ын “Роснефть” компани үнэ нэмсэн тул бид яаж чадахгүй гэдгээ удаа дараа мэдэгдэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бид дэлхийн жишигийг дагахаас өөр арга байхгүй” гэсэн билээ. Мөн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Газрын тосны үнэ цаашид нэмэгдэх хандлагатай байна. Тэгэхээр шатахууны үнэ цаашид өсөх байх” гэв.

Харин яамны мэргэжилтнүүд нь “Бид шатахууны үнийг тогтворжуулах асуудлаар Засгийн газарт гурван удаа саналаа хүргүүлсэн. Яамдын саналыг нэгтгэж байгаад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Нэг баррель шатахууны үнэ 85 орчим доллар болж 20 хувиар нэмэгдсэн. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ өсч байхад бид эндээ үнийг тогтоон барихад хэцүү. Зах зээлийнхээ зарчмаар эрэлт нийлүүлтээрээ шийдэгдэнэ. Татварын тогтолцоогоороо шатахууны үнийг зохицуулж болно гэсэн санал гардаг. Ам.долларын өсөлт шатахууны үнэ нэмэгдэхэд нөлөөлж байна. Гэхдээ шатахууныг ам.доллараар худалдаж авах бус рубль болон өөр валютаар авах боломж бий эсэхийг судална” гэсэн.

Тэгэхээр энэ бүхэн “шатахууны үнийг барьж чадахгүй шүү, эртхэн “хувиа бодож довоо шарлуулцгаа” гэсэнтэй утга дүйж буй юм. Тиймээс энэ Засгийн газрыг судалдаг, ажигладаг гэж нэрлэвэл илүү зохилтой.

Хэрэв Засгийн газар ямар нэгэн зорилтот арга хэмжээ авахгүй, шатахууны үнэ дахин 15 хувиар өсвөл ДНБ-н өсөлт нэг хувиар буурах тухай эдийн засагчид хэлж байна. Нөгөө талаар шатахууны үнийн өсөлт өрхийн хэрэглээг 2.4 хувиар бууруулна гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл монголчуудын амьжиргааны төвшин энэ хэмжээгээр унана гэсэн үг.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Иргэдээс шатахууны үнэ, ханшийг шүүмжилж байгаа. Олон улсын биржүүд дээр нефтийн ханш өсч  байгаатай холбоотойгоор Монгол Улсад орж ирж байгаа шатахууны үнэ нэмэгдсэн. Бид Төв банктай хамтарч шатахууны үнийг тогтворжуулах боломжуудыг судалж байна” гэлээ. Тэгэхээр 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй адил арга хэмжээ авч болох юм. Тухайн үед “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үр дүнд нь литр шатахууны үнийг 1500 төгрөгт барьж чадсан юм. Барьж чадаад зогсохгүй шатахууны үнэ 50 төгрөгөөр буурсан билээ. Шатахууны үнийг ийнхүү барьж чадсанаар монголчуудын өмсөх хувцас, идэх хоол болон бусад хэрэглээг бууруулахгүй амьжиргааны түвшинг тогтвортой байлгаж чадсан юм.

Эх сурвалж: Ардчилал таймс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top