x

Д.Мөнхбаатар: Сургууль, цэцэрлэг шинээр барих битгий хэл өргөтгөл хийх боломжгүй болтол газрыг нь авлигадаж, наймаалцаж дууссан

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн дарга Д.Мөнхбаатартай ярилцлаа.

-Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал нийслэл хотод хурцаар тавигддаг. Сургууль, цэцэрлэг ойрхон биш учраас хүүхдээ зөөдөг. Энэ байдал нь олон сөрөг үр дагаврыг бий болгож байна гэж эцэг эхчүүд бухимддаг шүү дээ. Бодит нөхцөл байдал ямар байдаг юм бол?

-Улаанбаатар бол 1.5 сая хүн амтай том хот. Хамгийн тулгамдсан асуудал түгжрэл. Түгжрэлийг үүсгэж байгаа шалтгааны нэг нь сургууль, цэцэрлэг рүү явах урсгал байдаг. Энэ нь нэг ёсондоо манай сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдлыг харуулж байгаа юм. Сургууль, цэцэрлэгийн зөв зохион байгуулалт байхгүй. Ерөөсөө л өндөр өндөр хороолол, үйлчилгээний газруудаар л дүүрэн хот болчихсон. Хот төлөвлөлт аль дээр алдагдчихсан. Зөөлөн дэд бүтэц болох сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжгүй. Одоо шинээр барья гэсэн ч барих газаргүй болчихсон. Сургууль, цэцэрлэгүүд өргөтгөл ч барих сөөм газар алга. Энэ бүхэн юуг харуулж байна вэ гэхээр Улаанбаатар хотын газар наймаачид, авлигачдын гараар ороод дууссан. Тийм болохоор хүн амынхөө өсөлтөд уялдуулж сургууль, цэцэрлэг барьж чадахгүй байна шүү дээ. Газрыг нь авлигаар аваад хувьдаа өндөр байшин барилга болгоод авчихсан ийм л дүр зураг нийслэл хотод байгаа юм. Тэгсэн хэрнээ шаардлагагүй газарт орон нутагт маш олон сургууль барьдаг. Хоосон зай талбай ихтэй, хүүхэд дүүргэлт байхгүй.

Энэ нь өөрөө улс төрийн сонирхолтой, тойргоо усалсан л төсвийн илүү зарцуулалт болоод байгаа юм. Яг хэрэгцээтэй төв суурин газартаа барьдаггүй. Тийм сэтгэл байхгүй. Зөвхөн өөрсдийн ашиг хонжооны төлөө улсын мөнгийг иддэг, авлигаддаг болоод дуусч байна. Бүр бөөн сүр дуулиан болж, нэхэл хатуутай ганц сургууль, цэцэрлэгийн барилга эхлүүлдэг. Дуусгаж өгдөггүй. Барих нэрээр улсаас мөнгө идээд байдаг жишээ ч байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн барилга 4-5 жил дамнаж байна. Жил бүр төсөв дээр мөнгө тавигддаг. Жилийн дараа тийм ч үнэ өссөн гээд төсөв нь нэмэгддэг. Анх таван тэрбум төгрөгөөр барихаар эхэлж байсан барилгын нийт төсөв 20 тэрбум дөхөж байгаа байх.

-Хүүхдүүд нь суралцах орчин нөхцөлгүй болчихдог?

-Маш хүнд болдог. Зарим нь цахимаар, зарим нь гурван ээлжээр ч хичээллэдэг. Зориулалтын бус хичээлийн байр түрээслэдэг тохиолдол ч байна.

-Хүүхдээ зөөж байгаа эцэг эхчүүдийг буруутгах аргагүй. Гэрийнх нь ойролцоо сургууль, цэцэрлэг хүртээмжгүй байна уу?

-Хүүхдээ зөөнө гэдэг Улаанбаатар хотод зовлон болчихсон. Мэдээж гэрийнх нь ойрхон сургууль байхгүй. Байлаа ч даац хэтэрчихсэн гээд багтдаггүй. Нөгөө талаар хотын захын сургуулиудын чанар муу. Эцэг эхчүүд хүүхдээ гайгүй сайн сургуульд сургачих хүсэлтэй. Буруутгах аргагүй. Ингээд л хотын төвийн сургууль руу зөөж эхэлдэг. Өглөө төв рүүгээ 2-3 цаг түгжирч, шөнөдөө хотын зах руугаа дахиад түгжирдэг. Энд ямар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө алдаж байх вэ. Жишээ нь, Шархадны хүүхэд 23 дугаар сургуульд сурахаар дамжиж ирдэг. Нисэхийн хүүхэд хаа байсан Бөмбөгөр рүү 24 дүгээр сургууль руу ирж байна. Үүнийг дагаад хүүхдэд ямар олон эрсдэл үүсэх вэ. Уг нь төр эдгээр хүүхдүүдийг гэрийнх нь ойр цэцэрлэг, сургууль барьчихаад чанартай үйлчилгээ үзүүлчихээд оруулах ёстой юм. Даанч өнөөдөр хүүхдээ бодсон бодлого манайд алга.

-Хичээл эхлэхэд сургууль бүр багш нарын орон тооны дутагдалтай байсан. Одоо нөхөгдсөн үү?

-Нөхөгдөж чадаагүй. Урсгалаараа жаахан буурч л байх шиг байна. Гэхдээ л багш авна гэсэн зар тасрахгүй байна шүү дээ. Уг нь нэг улирал өнгөрчихлөө. Гэтэл жигдрээгүй, орон тоо дутуу хэвээр л байна гэдэг үндсэн багш нар олон цагаар хичээллэх, ялангуяа бага ангийн багш нар хоёр ээлжинд явах нөхцөл үүсч байна. Тэгж хичээллэж ч байгаа. Ингэж ажиллалаа гээд хоёр багшийн цалинг нь өгөхгүй. Нөгөө талаар боловсролын хүртээмж ямар байх вэ. Төрийн авлига, хээл хахууль тасрахгүй л гарах юм. Төсвийг тоносон мөнгөн дүн нь хэдэн их наядаар яригдаад хэвшчихлээ. Гэтэл багш нарынхаа цалинг анхаарч чадахгүй байна шүү дээ. Багш нарын цалин сүүлийн 30 жил 300 доллараас хэтрээгүй. Дандаа үнэ ханшийн өсөлтөд идэгдэж явдаг. Явсаар өнөөдөр нийгмийн дундаж цалингаас ч бага цалинтай болчихоод байгаа юм. Тиймээс Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэл багшийн цалинг ам.долларын ханштай дүйцүүлж 1000 ам.долларт хүргэх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа. Ингэж байж энэ салбар руу шинэ залуу боловсон хүчин орж ирнэ. У ИХ-аас цахим өргөдлийн флатформ бий болгоод байна. Үндсэн хуульд заасан ард түмний төр барих эрх хэрэгжиж эхэлж байна. Түрүүчээсээ саналууд 100 мянгын босгыг даваад эхэллээ. Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлээс багшийн цалинг 1000 доллартай тэнцэхүйц болгоё гэсэн санаагаа төсөл болгон оруулсан байгаа. Энэ саналыг маань 100 мянган хүн дэмжвэл хуулийн төсөл санаачлах боломж нээгдэж, багшийн цалингийн асуудлыг УИХын түвшинд авч хэлэлцэх боломжтой. Тиймээс боловсролын салбарынхан, эцэг эхчүүд, олон нийт маань энэ саналыг дэмжиж өгөөрэй гэж уриалж байна.

-Гэвч багш нарын цалинг ингэж нэмэх боломжгүй гэж мэдэгдэж байсан. Та бүхэн ямар тооцоолол гаргасан юм бэ?

-Бид шууд нэг өдөр нэм гэж шаардаагүй шүү дээ. Төр энэ талаар бодлого гаргаж, шат дараатайгаар нэмээд өгөөч гэж уриалж байгаа юм. Мэдээж улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг бид харж мэдэрч байна. Боловсролын салбарын төсөв 2023 онд 3.2 их наяд байсан. 2024 оных 4.2 их наяд болж ирж байгаа. Гэвч багшийн цалинг 10 хувиар л нэмнэ гэж байгаа. Багш нарын цалин урамшууллын сан нийт 1.5 их наяд байдаг. Уг нь нийт төсөв маань нэг их наядаар нэмэгдэж байхад тал хувь болох 500 тэрбумыг цалингийн сандаа зарцуулахад болохгүй юм байхгүй шүү дээ. Цалин хангалттай 30 хувиар нэмэгдэх боломжтой. Гэвч энэ нэг их наядын нэмэгдэл сонгууль дөхсөн шоунд л зарцуулагдана даа гэж харж байна. Нөгөө л хөдөө орон нутагт тойргоо усалсан байдлаар шинэ сургууль цэцэрлэг эхлүүлнэ. Тэнд нь ямар ч хэрэгцээ байхгүй. Түүгээр зогсохгүй боловс ролын салбар үндсэн хэрэгцээгээ хангаж чадаагүй хэрнээ том том поп зориултууд дэвшүүлдэг. Орон даяар бүх сургуулийг компьютертэй болгоно, ухаалаг анги танхим байгуулна гэж ирээд л ярьцгааж байна. Үзүүлэнгийн шинжтэй л хийх байх. Гол нь хүүхэд бүрийн сурах орчин стандартдаа нийцэж байна уу. Ширээ сандал нь бүрэн байна уу, анги танхимдаа стандарт 30-аараа сууж байна уу гэдгээ эхэлж анхаарч шийдмээр байгаа юм.

Гэвч энэ асуудал чухал биш, попрох, олон нийтээс оноо авах өнгөц ажил руу хошуурдгаараа л явж байна. Ерөөсөө л манай улсын сүүлийн олон жилийн дүр төрх ийм шүү дээ. Гол нийгмийн салбарынхаа хөгжлийг хаяж, амин хувиа хичээсэн, ашиг хонжоо хай сан, авлигын схем л хамгийн сайн ажиллаж ирлээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 4 цаг 35 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 5 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 5 цаг 20 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 5 цаг 42 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 5 цаг 52 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 6 цаг 59 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 8 цаг 14 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top