x

Аутизмтай сурагчийг тэгш хамруулан сургаж буй багшийг дэмжин туслах төслийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

Монголын Аутизмын Холбоо болон Боловсролын ерөнхий газар хамтран "Аутизмтай сурагчийг боловсролд тэгш хамруулан сургаж буй багшийг дэмжин туслах нь" төсөлд хамрагдах төрийн өмчийн ерөнхий боловсролын есөн сургуулийн сонгон шалгаруулалтыг зарлажээ.

Тус холбооноос 2023 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2024 оны нэгдүгээр сарын 5-ны хугацаанд хэрэгжүүлэх гэж буй “Аутизмтай сурагчийг боловсролд тэгш хамруулан сургаж буй багшийг дэмжин туслах нь” төслийн хүрээнд АНУ-ын Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн багш уригдан ирж, Улаанбаатар хотын есөн дүүргийн сонгогдсон есөн сургуульд ажиллаж, аутизмтай сурагчийг ангидаа тэгш хамруулан ажиллаж буй есөн багшийг мэдлэг, арга зүйгээр ажлын байран дээр нь хангах юм.

Ингэснээр

  • төсөлд хамрагдсан багш нь аутизмтай сурагчид зориулсан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, хөтөлбөрийн тохируулга хийх, анхан шатны ба явцын үнэлгээ хийх, хэрэглэгдэхүүн бэлтгэх талаарх мэдлэг чадвараа сайжруулж,

  • төсөлд хамрагдсан багшийн аутизмтай сурагч нь тохируулгатайгаар боловсролд тэгш хамрагдах нөхцөлөөр хангагдах төдийгүй,

  • сургуулийн ба ангийн хамт олонд эергээр нөлөөлж,

  • тухайн багшийн ажилладаг сургууль дүүрэгтээ жишиг сургууль болж, дүүргийнхээ хэмжээнд төслийн хүрээнд олж авсан мэдлэг, туршлагаа түгээн дэлгэрүүлэх юм.

Төсөлд хамрагдах сонирхолтой сургуулиуд 2023 оны аравдугаар сарын 31-ний 18:00 цагаас өмнө ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.

Төсөлд хамрагдах үндсэн нөхцөл: аутизмтай сурагч нь “аутизмын хүрээний эмгэг” буюу F.84 гэсэн АЛБАН ЁСНЫ ОНОШтой байх.

Боловсролын Ерөнхий Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ 17 цаг 11 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй 17 цаг 17 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 18 цаг 9 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 18 цаг 19 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? 20 цаг 1 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө 22 цаг 29 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ 22 цаг 39 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ 22 цаг 46 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн 22 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан 23 цаг 1 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ Уржигдар 16 цаг 00 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 15 цаг 51 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа Уржигдар 15 цаг 43 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна Уржигдар 15 цаг 37 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top