x

“Буян”-гийн Жаргалсайханы хэлсэн 25 ишлэл

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайханы пэйждээ бичсэн болон хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн хурц ишлэлүүдээс хүргэж байна. 

1. Орой их хоол идэх дэмий дээ. Аль болох хөнгөн хооллох хэрэгтэй. Ер нь орой хоол идэхээр өвчний үүр болдог байхгүй юу.

2. Хэн ч нэр дэвшиж болно. Гэхдээ Арго багшийн хувьд хэл бичгийн талруугаа ажилласан дээр болов уу. 

3. Чи чинь сэтгүүлч дундаа том нь шүү дээ. Нэр хүнд, рейтинг чинь өсчихсөн. Хоёулаа ийм жижигхэн юм ярихаа больё. 

4. Мартын 8-аар эмэгтэйчүүд гоё опера, симфони оркестр үз л дээ. Яагаад заавал бааранд мөстэй коктейль, мокито ч билүү юу ч билээ хөхөж сороод сууж байдаг юм бэ? 

5. Манай ард түмэн тэнэг биш. Дараачийн сонгуулиар Ардын нам, Ардчилсан намаас нэг ч хүн гарахгүй байж магадгүй шүү. Энэ хэд маань дэндүү завхарчихлаа. 

6. Цонхны хөшиг авчраад ширээ бүтээчихсэн, хоёр улсын туг далбаа ч үгүй. Дональд Трамп нь уулзах ч үгүй. Арай ч ийм даржин, нэр сүргүй, айлчлал гэж болдоггүйсэн.

7. Монгол Улс тавдугаар цахилгаан станцаа барихгүй, Багануурын цахилгаан станц баригдахгүй, ОХУ-аас эрчим хүчээ авсаар байна. Тийм атлаа Шивээ-Овоо, нар салхиар Зүүн Азийг хангалаа юу. Үгүй дээ үгүй.

8. Яагаад заавал ууж иддэг, дампуурдаг баяр хийдэг юм бэ. Үүнийгээ одоо болих хэрэгтэй байна. Яаралтай. 

9. Оюутнуудынхаа мөнчгөрт мэдлэг хийхийн оронд мөнгө гэж хардаг, аав ээжийг нь дээрэмддэг их дээд сургуулиуд бүх төрлийн боловсон хүчин бэлтгэнэ гэж ярих боллоо. Мянгат малчид шиг "Манайх 12 мянган оюутантай" гэж зурагтаар ярих юм.

10. Өвөө эмээ нар байрны сүүдэр бараадан даалуу нүдэж байхын оронд хууль санаачил. Тэд нар чинь хариуцлагатай, амьдрал, практикийг хослуулчихсан улс.  

11. Залуус маань 50, 60 хүртлээ нарги, цэнгэ, дурла, ажилла, хөдөлмөрлө, бүгдийг бүтээ. Тэгээд УИХ-ын гишүүн болцгоо. Тэр болтол өвөө эмээ нар нь хууль батлаад сууж байя.

12. Би оймсоо цоорохоор оёод өмсдөг. Урьд нь монголчууд уранхай хувцасаа нөхөж цойлдоод өмсөөд, боорцгоо идээд амьдардаг байсан. Түүнийгээ мартах хэрэггүй.

13. Унтахдаа 8 цаг зар, үлдсэн 16 цагийг ажил амьдралд зар. Мэргэжлээ маш сайн эзэмш. 

14. Мөнгө л олбол тэвэрч гүйгээд баар, ресторан хэсээд, хөөрхөн охидод өгөөд байвал хоосорно доо. 

15. Хотын барилга архитектурын газрын нөхдүүд маш муу ажиллаж байна. Дандаа брак, муухай байшингууд барьж байна.

16. Ам ангалздаг урлаг их хөгжиж байна шүү дээ. Дуугаа бичлэгтэй нь, хөгжимтэй нь биччихээд амаа ангалзуулаад байдаг.

17. Улс төр рүү хошуураад байгаа залууст хэлэхэд өвлийн өвгөн ордон дотор шуудайтай мөнгө тараадаггүй юм шүү.

18. Эмэгтэй хүн гэдэг чинь гарын дор амьтад учраас баатар эрчүүдийн, хүчирхэг хуулийн хамгаалалт дор явдаг эртнээсээ жамтай юм.

19. Хүний амьдралыг бусниулж байж, мөнгөтэй болоод ч яахав. Киноноос үзэхэд хар тамхи, зэвсэг зарж баяжсан хүмүүс хамгийн сүүлд бүгд үхэж дуусдаг биз дээ. 

20. Ажил олдохгүй байна гэдэг боловч бүгдээрээ л ажил голдог.

21. Япон, Солонгосыг хар. Юу үйлдвэрлэж байгаа билээ. Тэгэхэд манайх баахан бөх тэжээнэ гэх юм. Эмэгтэйчүүд нь мисс, эрэгтэйчүүд нь бөх. Махан толгойтой  хэдэн юм цуглуулж яах гэж байгаа юм бол. Үхэр байсан бол  алаад идэхсэн. Хүнийг яалтай билээ.

22.  УИХ надаас доргидог байлаа.

23. Одоогийн залуус  амархан их мөнгө олъё гэж боддог болсон. Бүгдээрээ хулхи диплом аваад сургууль төгсчихсөн. 

24.  Хацар дээрх нус нь ч хатаагүй нялх амьтад “Би их хурлын гишүүн” гээд солиороод байх юм. Ярьж байгаа зүйл нь ч  инээдтэй.

25. Олон эхнэр авна гэж донгосч байхаар ганц эхнэрээ зөв сонгоцгоо.

Ub.life

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Z (66.181.189.24)
    Jargalsaihan zov heljee
    2018 оны 10 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 9 цаг 23 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 32 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 37 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 40 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 10 цаг 14 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 49 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ...
Top