x

Ж.Сандагсүрэн: Улаанбаатар хотын бондоор тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцсэн төслийг санхүүжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнтэй ярилцлаа.

-Санхүүгийн зохицуулах хороо Улаанбаатар хотод бонд гаргах зөвшөөрөл олгосон. Монголчууд хотын бонд гэж өмнө нь сонсож байгаагүй. Тэгэхээр хотын бонд гэж юу болох талаар яриагаа эхэлье.

-Бонд бол хотын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн нэгэн үр ашигтай хэрэгсэл юм. Ийм ч учраас санхүүгийн зах зээл өндөр хөгжсөн улс орон, бизнесийн байгууллагууд төдийгүй Засгийн газар, хот орон нутгийн засаг захиргааны нэгжүүд бонд гаргаж, томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлж, хөгжлөө хурдасгадаг туршлагатай. Хот болон орон нутгийн засаг захиргааны нэгжүүдийн гаргадаг бондыг municipal bond буюу орон нутгийн бонд гэж нэрлэдэг. Хамгийн анхны орон нутгийн бондыг Нью-Йорк хот 1812 онд сувгийн санхүүжилт босгох зорилгоор гаргаж байсан түүхтэй. Үүнээс хойш дэлхийн бүх л томоохон хот энэ жишгийг дагаж, өсөж хөгжсөөр ирсэн. Жишээлбэл, Сан Франциско хотын нэрийн хуудас болсон Golden Gate гүүрний санхүүжилтийг бонд босгох замаар шийдэж байсан. Орон нутгийн бонд нь засгийн газрын бондын дараа орох найдвартай үнэт цаас юм.

-Улаанбаатар хот яагаад бонд гаргах шийдвэр гаргасан бэ?

-Нийслэлийн удирдлага илүү үр ашигтай санхүүжилтийн хэрэгсэлтэй болох, тэр нь бонд байх талаар 20-иод жилийн өмнөөс сонирхож эхэлсэн юм билээ. Тухайн үед Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллага ч нийслэл санхүүжилтийн тогтвортой эх үүсвэртэй болж, өсөж хөгжих ёстой. Үүний тулд бонд гаргах хэрэгтэй гэж зөвлөж байсан байдаг. Гэвч тухайн үед хууль эрх зүйн орчны зохицуулалт байсангүй. Тэгвэл энэ үеийн Засгийн газар, хотын удирдлагын хүчин чармайлтаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 онд буюу анх баталснаас нь хойш 27 жилийн дараа шинэчлэн баталлаа. Ингэснээр нийслэл үнэт цаас гаргах боломжтой болсон. Үүнээс хойш нийслэлийн удирдлага хотын түүхэн дэх анхны бондыг гаргахаар хоёр жил орчим ажилласны эцэст Санхүүгийн зохицуулах хорооноос дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий бонд гаргах зөвшөөрлөө авлаа. Ингэснээр Улаанбаатар хот санхүүжилтийн тогтвортой эх үүсвэртэй болж, илүү том төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх эхлэл тавигдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хотын хөгжил дэвшил чухал нөлөө үзүүлнэ. Орчин үеийн метрополитан хотуудын жишгээр хөгжихийн тулд тэдний ашигладаг, үр ашигтай санхүүгийн хэрэгслүүдийг ашиглах ёстой. Ийм ч учраас бид Улаанбаатар хот бонд гаргаж буй үйл явцыг түүхэн үйл явдал гэж харж байна.

-Хотын бондыг хэрхэн зарцуулах вэ?

-Нийслэл хотын дэд бүтцийг шинэчлэх, өргөтгөх, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй болгох, ногоон хөгжил болон тогтвортой хөгжлийн зорилтуудад туссан чиглэлүүдэд хөрөнгө оруулах болно. Нийслэл Улаанбаатар хот одоог хүртэл жил бүрийн төсвөөрөө асуудлаа шийдэхийг зорьсоор ирсэн. Гэвч энэ нь иргэдийн өмнө тулгамдсан асуудлаа үндсээр нь шийдэхэд хангалтгүй байна. Иймээс Улаанбаатар хотын бонд гаргаснаар богино хугацаанд томоохон бүтээн байгуулалт хийх боломжтой болох юм. Хот бонд гаргаж байгаа нь цэвэр санхүүгийн үйл явц. Ийм учраас бусад бизнесийн байгууллагын нэгэн адилаар төсвийн зарцуулалт нь илт тод байна. Тодруулж хэлбэл, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагын хяналт дор ажиллахаас гадна зарцуулалтын тайланг Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлэх болно.

-Улаанбаатар хотын бондын хөрөнгө оруулагч нарт ямар давуу тал амлаж чадах вэ?

-Нэгдүгээрт, хотын бонд санхүүгийн зах зээлд нэлээд эрэлттэй бүтээгдэхүүн байх болно гэж харж байна. Бондын өгөөж боломжийн түвшинд байхаас гадна найдвартай байдлын хувьд өндөр түвшинд байх нь тодорхой. Нөгөө талд бондын зарцуулалт нь нийслэл хотоо улам илүү сайхан, амьдрахад таатай болгоход зарцуулна. Тэгэхээр Улаанбаатар хотын бонд зөвхөн хөрөнгө оруулагч нарт төдийгүй нийслэл хотын иргэн бүрт үр өгөөжөө өгнө. Хоёрдугаарт, би өмнө нь хэлсэнчлэн орон нутгийн бонд нь Засгийн газрын бондын дараа орох найдвартай үнэт цаас. Гуравдугаарт, Монголбанкны бодлогын хүү сүүлийн таван жилийн хамгийн өндөр түвшинд буюу 13 хувьтай байна. Бондын өгөөжийг бодлогын хүүтэй уяж шийдэж байгаа нь хөрөнгө оруулахад таатай байна.

-Та Улаанбаатар хотын бондын эргэн төлөлт нь найдвартай гэж хэллээ. Тэгвэл эргэн төлөлтийг хэрхэн санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Бондын эргэн төлөлт нь ирэх жилүүдийн төсөвт шууд тусах болно. Засгийн газрын холбогдох шийдвэрүүд гарсан байгаа. Нийслэл бол өөрөө орлого олж, орлогоороо зардлаа санхүүжүүлдэг. Нийслэлийн орлого өнгөрсөн хугацаанд тасралтгүй нэмэгдсээр ирсэн. Өнгөрсөн 2022 онд нийслэл 1.9 их наяд төгрөгийн орлого олж, 1.5 их наяд төгрөгийн зардалтай ажилласан. Тэгэхээр Улаанбаатар хот бондын эргэн төлөлтийг санхүүжүүлээд явах бүрэн чадвартай. Мөн бид дотооддоо өрийн удирдлагын чадавхиа сайжруулах, урсгал зардлыг хэмнэх бодлого баримталж байна.

-Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотын бондыг хэрхэн дэмжиж ажиллаж байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндсэн зургаан чиглэлийн нэг нь Хот, хөдөөгийн сэргэлт байсан. Иймээс Засгийн газар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, Улаанбаатар хот санхүүжилтийн тогтвортой эх үүсвэртэй болох, анхны бондоо гаргахад ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Засгийн газрын энэ дэмжлэгийн хүчинд олон жил санаа байсан Улаанбаатар хотын бонд өнөөдөр ажил хэрэг болоод байна.

-Хотын бондод хөрөнгө оруулахаар төлөвлөж буй иргэд болон байгууллагуудад бондын нөхцөл, хугацаа зэргийг танилцуулна уу?

-Бондыг худалдан авч хөрөнгө оруулахаар сонирхож буй олон иргэн, санхүүгийн байгууллагууд сонирхлоо илэрхийлж байна. Мөн тус бонд нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжсэн төслүүдийг санхүүжүүлж байгаа нь олон улсын санхүүгийн байгууллагуудын анхаарлыг ихээр татаж, яриа хэлцлүүд үргэлжилж байна. Улаанбаатар хотын бондыг олон нийтэд танилцуулж, Хөрөнгийн бирж дээр анх удаа арилжаалах үйл ажиллагаанд нь үндсэн андеррайтераар 31 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй анхдагч, мэргэжлийн, туршлагатай “БиДиСек”, дэд андеррайтераар салбартаа  тэргүүлэгч, нэр хүндтэй мэргэжлийн байгууллагууд болох “Ти Ди Би секьюритиз”, “Голомт капитал” компани ажиллаж байгаа. Иймээс иргэд олон нийтийг дээрх андеррайтеруудад хандаж бондын хугацаа, дүн зэрэг мэдээллийг авч, хотыноо хөгжилд оролцож, хөрөнгө оруулахыг урьж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 7 цаг 45 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 7 цаг 58 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 8 цаг 5 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 8 цаг 11 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 8 цаг 57 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 9 цаг 3 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 9 цаг 18 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 9 цаг 33 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 10 цаг 46 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ Уржигдар 12 цаг 38 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Уржигдар 12 цаг 27 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Уржигдар 10 цаг 50 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа Уржигдар 10 цаг 33 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо Уржигдар 10 цаг 22 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 13 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ Уржигдар 10 цаг 07 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг Уржигдар 09 цаг 53 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026-11-19
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Энэ 7 хоногт Монгол Улсад Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top