Хүүхдийн урлан бүтээх төвийн энэ хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд тус төвийн "Орд" арт галерейд явагдах гэж₮ байна.
Энэ хичээлийн жилд 19 төрлийн сургалт явуулах бөгөөд дүрслэх урлаг, гар урлалын чиглэлээр суралцаж хөгжих хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүд хамрагдах боломжтой юм.
Уг сургалтуудад явах сонирхолтой хүүхдүүдийг бүртгүүлэхэд төрсний гэрчилгээ, 1% цээж зураг шаардах ба бүх сургалт үнэ төлбөргүй.