x

Андуурагдсан гүйлгээг зээлд татуулснаар "ял" авчээ

Андуурагдсан гүйлгээг өөртөө үлдээж олз болгодог цаг ард үлджээ.

Төв аймгийн Архуст сумын иргэн Б.Нацагийн дансанд таван сая хоёр зуун мянган төгрөг орж ирсэн байна. Үүнийг нэгэн байгууллагын нягтлан данс андуурч шилжүүлснээр асуудал эхэлсэн аж. Уг мөнгө зээлд татагдсанаар иргэн Б.Нацагт хариуцлагын асуудал яригджээ. Асуудал дэвэрч шүүхийн танхимд хүрсэн байна. Болсон хэрэг явдлын талаар Б.Нацагаас тодруулга авлаа.

-Андуурагдсан гүйлгээг зээлд татуулсан асуудал тань шүүхийн өмнө очжээ. Тийм ноцтой асуудал болов уу. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хоёр жил орчмын жилийн өмнөх явдал шүү дээ. Наадмын дараахан гэсэн үг. Миний .. дугаар тоот дансанд нэгэн компанийн нэртэй гүйлгээгээр таван сая хоёр зуун мянган төгрөг орж ирсэн юм билээ. Би тухайн үед үүнийг нь мэдээгүй. Гэтэл дээрх гүйлгээ нь банкны зээлд татагдсанаар асуудал ийм дээрээ тулж өндрөө авлаа. Миний хувьд банкнаас зээл авч хувийн бизнес эхлүүлээд байсан ч байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрсэн. Ингээд зээлээ төлж барагдуулахад хүндрэл үүсч эхэлсэн. Яг ийм үед дансанд орж ирсэн мөнгө маань зээлд татагдсанаар шүүгчээр алх тогшуулсан. Уул нь би шунахайн сэдлээр тухайн мөнгийг зарлагадаагүй. Ийм л зүйл болчихлоо.

-Таны дансанд мөнгө орж ирснийг та яаж мэдэв?

-Над руу эхлээд банкнаас холбогдсон. Тухайн үед хөдөө интернэт орох боломжгүй байсан учраас дансаа шалгаж чадаагүй юм. Ингээд сүлжээ ороод дансаа шалгахаар болсон ч нууц үгээ мартсан учраас нэвтэрч чадаагүй. Учир нь тухайн данс хар дансанд бүртгэлтэй болчихсон учраас мөнгө ороход л шууд татчихдаг байсан. Тэр бүр хэрэглэдэггүй байлаа. Гэтэл андуурсан гүйлгээ энэ данс руу маань орчихсон. Сумын төвийн банк ороод гүйлгээг шалгаад үүнийг мэдсэн. Дансанд бараг мөнгө үлдээгүй байсан. Ингээд л буцсан. Төд удалгүй цагдаагаас залгахад нь болсон явдлыг учирлахад нэн даруй төлбөр барагдуулахыг тушааж, өөдөөс янз бүрийн хууль эрх зүйн заалтууд ярьж намайг дарамталсан.

-Асуудал цаашид яаж өрнөв?

-Зээлд татагдсан мөнгийг нь барагдуулъя гэсэн ч тухайн үед надад боломж үнэхээр байгаагүй. Цагдаа дахин дахин залгаад дарамтлаад байхаар нь андуурч гүйлгээ хийсэн хүнтэй холбогдож ярьсан. Ингэхэд төлбөрийг нэн даруй барагдуулахыг шаардаж “шоронд хатаана” гэж сүрдүүлсэн. Уул нь тухайн мөнгийг би гуйж аваагүй, зээлдээгүй. Дээрэмдээгүй. Өөрөө дур мэдэн захиран зарцуулаагүй. Тухайн хүний хайнга үйлдэл л ийм нөхцөл байдалд намайг хүргэсэн. Тэгээд дарамталж дээрэлхсэн үйлдэл нь надад таалагдаагүй. Би уул нь асуудлыг эвээр шийдэх гэж их үзсэн. Сард 500 мянган төгрөг төлөөд барагдуулъя гэж гуйсан ч зөвшөөрөөгүй. Тухайн үед миний боломж ийм л байсан. Гэсэн ч заавал бөөнөөр нь өгөхийг шаардсан.

-Шүүх дээр ямар шийдвэр гарав?

-Надад торгуулийн арга хэмжээ авсан. Дээрээс нь төлбөр барагдуулж, нийтэд тустай ажил хийлгэх шийдвэр гарсан. Уул нь би тухайн мөнгийг залилж аваагүй, булааж аваагүй. Надаас огт хамааралгүй дансанд орж ирсэн гүйлгээ. Би өөрөө нөхцөл байдлыг ойлгож төлбөрийг боломжоороо барагдуулах талаараа ч хэлсэн. Гэсэн ч ийм арга хэмжээ авлаа. Анзааргагүй, хайнга нэгний үйлдэл надад хар тамга даруулчихлаа. Үүнээс үүдэж наашаа, цаашаа явах зардал, хоолны мөнгөнөөс авахуулаад сая гаруй төгрөг үрлээ. Ардах ажил цалгардаад цалин авч чадсангүй. Адгийн зарга 10 хоног гэж хоёроос гурван сая төгрөгийн цалин авах цаг, боломжоо алдлаа. Хажуугаар нь торгууль төлөхөөр болж байна. Нэмээд өнөөх андуурагдсан гүйлгээг богино хугацаанд төлж барагдуулна. Ингээд 10 орчим сая төгрөгийн алдагдал хүлээж байгаа юм. Энэ хугацаанд миний сэтгэл санаа яаж гутарсныг ээжээс минь өөр хүн мэдэхгүй. Хэн ч тоодоггүй. Шүүх энэ бүхнийг харгалзах болов уу гэж харсан ч тоосонгүй. Мөнгө орж ирэхэд нь л шууд цагдаад хандах ёстой юм билээ. Би мөнгө орж ирснийг тухайн үед нь мэдээгүй” гэв.Андуурагдсан гүйлгээ зээлд татагдсанаар хариуцлага хүлээсэн залуу ингэж ярьж байна.

Энэ асуудлын хууль эрх зүйн орчны талаар хуульч Б.Агар-Эрдэнийн байр суурийг хүргэе.

-Алдаатай гүйлгээг ямар нэгэн байдлаар зарцуулах тохиолдол бий. Үүний эрх зүйн зохицуулалт нь ямар байдаг юм бэ?

-Иргэд андуурагдсан илгээмж, алдаатай гүйлгээ, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг мэдсээр байж завшсан нь гэмт хэрэг гэдгийг бүрэн ухамсарлаагүйтэй шууд холбоотой байх гэж бодож байна.Тодруулбал, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5-д зааснаар алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан бол хуульд заасан хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй байдаг.Гэмт хэргийн бүрэлдэ-хүүн тэй, шүүхийн байгуул-лагаас гэм буруутайг тогтоо-сон тохиолдолд гэмт хэрэг гэж үзэхээр заасан байгаа.

-Бусдын гээсэн эд хөрөнгөд эзэн нь юм шиг ханддаг нийтлэг үзэгдэл манайд бий. Энэ тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх нь?

-Эзэнгүй аливаа эд хөрөн гө, алдаатай гүйлгээг иргэдийн зүгээс хуулийн дагуу, эсхүл гэрээний дагуу, өмчлөгч, хууль ёсны эзэмшигчийн хүсэл зоригийн үндсэн дээр олж аваагүй бол үүнийг хууль бус үйлдэл гэж үзнэ. Тиймээс иргэн танд хууль ёсны дагуу өмчлөх эрх, эзэмших эрх үүсээгүй л бол тус хөрөнгөтэй холбоотой эдийн засгийн харилцаа үүсгэж болохгүй бөгөөд эрх бүхий байгууллагад хүлээлгэж өгөх ёстой. Хууль бус үйлдэлд хуулийн дагуу хариуцлага оногдуулж байгаа учраас тухайн хөрөнгийн үнэлгээ, олж авч байгаа үйлдлээс шалтгаалж эрх зүйн санкц буюу хариуцлагын хэмжээ өөр өөр байдаг.

-Бусдад учруулсан хохир лоос шалтгаалж хүлээх хариуцлага нь өөр хоо рондоо харилцан адилгүй байх нь...?

-Дээр дурдсанаар үйлдсэн үйлдэл, хохирлын хэмжээнээс шалтгаалж хариуцлага өөр өөр байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол нэг сараас зургаан сар хүртэлх зорчих эрхийг хязгаарлах, 240 цагаас 720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийх, 450.000 төгрөгөөс, 2.700.000 төгрөг хүртэл торгох арга хэмжээ авдаг. Харин тус гэмт хэргийг үйлдэж бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энд дурдагдсан ноцтой хохирол гэдэгт хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлгоно. Харин “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Llmööö Llmööö (198.41.242.222)
    Urund nu tataad avsan bank ni buruutai ym bishuu huurhii uuruu avaad idchuhsen bol gem buruutai gehsenkö
    2023 оны 08 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 19 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top