x

Монголбанкны хэвлэсэн дөрвөн их наяд төгрөг валютын ханшийг хөөрөгдсөн

Монголбанкны үндсэн үүрэг нь төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах. Тэгвэл энэ үүргээ хэрхэн биелүүлж буйг инфляц, ам.долларын ханшийн өсөлтөөс харж  болох юм.

Өнгөрөгч есдүгээр сард нэг юань 360 орчим төгрөгтэй тэнцэж байв. Гэтэл өнөөдөр 370 гарчихсан. Харин ам.доллар 2490 төгрөг байсан бол 2560 төгрөг давах болов.

Инфляц өнгөрсөн наймдугаар сард улсын хэмжээнд 7.7, Улаанбаатар хотод 8.8 хувьд хүрсэн. Энэ нь хүнсний ногоо, мах, шатахууны үнийн өсөлттэй холбоотой байв.  Инфляц одоо улсын хэмжээнд 5.7, Улаанбаатар хотод 5.9 хувьтай байгаа. Гэвч шатахууны үнэ, гадаадын валютын өсөлт нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг 100-300 хүртлэх төгрөгөөр нэмэгдэхэд хүргэсэн. Үнийн энэ өсөлт нь инфляцийг улам  хөөргөдөх  нь дамжиггүй.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ажлаа хүлээж авсаны дараа “Би ам.долларын ханш ямар байхыг амлахгүй. Монголын эдийн засагт валютын урсгал бий болгохын тулд ажиллана” гэсэн удаатай. Өнөөдөр ханш чангарч буй нэг шалтгаан нь гадаад валютын орох урсгал бага байгаатай холбоотой гэхэд хилсдэхгүй. ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахдаа Монголбанк гадаад валютын нөөцийг нэг жилийн импортын хэрэгцээг хангах хэмжээнд хүргэнэ гэсэн амлалт авсан. Харин одоо зургаан сарын нөөцтэй гэж байгаа.

Монгол Улсад Валютын зохицуулалтын тухай хуулийг 1994 онд анх баталжээ. Энэ хуулиар манай улс  валютын бодлогын хувьд либериал, ханш нь чөлөөтэй тогтох харилцаанд шилжсэн.

Ханш, инфляц өссөн энэ үед төв банкны үйл ажиллагаатай холбоотой нэгэн хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Оюунчимэг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэв. Энэ төсөл бол Валютын зохицуулалтын тухай хууль юм. Хуулийн гол зорилго нь эдийн засаг дахь долларжих үзэгдлийг бууруулж ханшийг тогтворжуулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой гэж тайлбарлаж буй. Гэвч хуулийн төсөлд иргэдийн халаас руу дэндүү өнгийж, хуулийн нэр барин нэгжиж дарамтлах заалтууд оржээ.

Тухайлбал Монголбанкны эрх зүйн байдлын тухайд улсын хилээр оруулж, гаргаж байгаа бэлэн валютад хязгаар тогтоохоор тусгасан байна. Уг нь хилээр гарч буй иргэд гадаад валют их хэмжээгээр авч гардаггүй. Ихэнх нь аж амьдралаа дээшлүүлэх зорилготой гадагшаа явдаг. Иймд улсын гадаад валютын нөөцөд нөлөөлөх хэмжээний валют авч гарна гэдэг юу бол. Харин ажил хийж олсон  валютаа авч орж ирдэг.  Гэтэл ийм зүйлд хязгаар тогтооно гэдэг нь ойлгомжгүй зүйл юм. Учир нь чи валют олж ирвэл төдөөс хэтрэхгүй байх  ёстой  гэсэн хязгаар тогтоох нь. 

УИХ-ийн гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Валютын зохицуулалтын хуулийг  мэргэжлийн байгууллагын хийх ёстой ажил. Монголбанк хууль санаачлах эрхгүй гэхээр Сангийн яам оруулж ирэх учиртай байтал гишүүд оруулж ирэхээр нь гайхаад байна. Яригдаж байгаа сэдэв нь дандаа мэргэжлийн бус хүмүүсийн хоорондын маргаан шиг юм. Тэгэхээр  энэ хууль явц муутай гэж харагдаж байна. Энэ албан бус долларжилт гэж хаанаас гараад ирсэн нар томъёо вэ, Зохиомол эрэлтээс үүссэн албан бус долларжилт гэчихсэн байгааг хараад гайхаад байна. Тэгвэл албан долларжилт гэж юу юм. Банкны гадуурхи гүйлгээнээс  болоод валют ханш саваад байна гэсэн танилцуулгад санал нийлэхгүй.

Валютын ханшийн зохицуулалтыг хийх нь зөв. Гэхдээ дутуу байгаа зүйлүүд дээр нь зохицуулалт хийх ёстой. Түүнээс биш  валютын ханшийг хяналтандаа авлаа гээд иргэдийн хил гаалиар  авч гарч байгаа 5, 10 ам.долларыг нь шалгаж баахан хүнд суртал үүсгэх юм бол энэ хууль буруу тийшээ явна. Аж ахуйн нэгжүүдийг гүйлгээнд хатуу хяналт тавих нь бас л буруу. Харин экспортын бүтээгдэхүүний төлбөр тооцоог бүрэн бүтнээр нь оруулж ирэх ёстой. Энэ нь Монголчуудын гадаад валютын хомсдолоос гаргах нэг арга. Өнөөдөр экспортод гарсан бараа бүтээгдэхүүний төлбөрийн 50 хувийг оффшорт хийгээд үлдсэнийг нь оруулж ирж байна. Уг хуулиар үүнийг л зохицуулах учиртай. Түүнээс биш Найман шарга захын хэдэн лангууг хаагаад жирийн иргэдийн халаасыг ухаж дарамтлаад валютын ханшийг зохицуулж хомсдолоос гарна гэвэл худал. Ийм хуулийг ч дэмжихгүй” гэсэн.

Гэвч уг хуулийн төсөл Эдийн засгийн байнгын хороогоор дэмжигдсэн. УИХ-ын нэгдсэн чуулганд хэлэлцүүлэхээр болж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын Ж.Бат-Эрдэнэ томилогдоод байна.

Төгрөгийн ханш унаж гадаад валют чангарсан нь дэлхийн зах зээлийн уялдаа холбооноос илүүтэй дотоодын мөнгөний бодлого, эдийн засгийн нөхцөл байдлаас ихээхэн шалтгаалжээ. Төсвийн цоорхойг нөхдөг нэг арга нь Засгийн газрын дотоодын зах зээлд гаргасан бонд.  Гэтэл өндөр хүүтэй, богино хугацааны төлбөр огцом нэмэгдэх болсон тул Засгийн газар бонд гаргахаа зогсоож, Монголбанкны бондыг худалдан авах болжээ. Монголбанк бондын төлбөрт 4 их наяд төгрөг хэвлэж Сангийн яаманд өгсөн байна. Энэ мөнгө импортыг 40 гаруй хувиар өсгөж хэрэглээг дэмжиж орхив. Уг үйлдэл нь валютын ханшийг өсгөж, инфляцийг хөөрөгджээ.

Гэвч Сангийн яам, Монголбанкны бодлогын энэ алдааг Валютын зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулснаар засах боломжгүй. Хамгийн гол нь Засгийн газар, Монголбанк  төсөв, мөнгөний бодлогынхоо уялдаа холбоог хангах нь чухал болоод байна.

Т.Жанцан “Ардчилал таймс” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • oyun (5.136.251.115)
    balyutiig chin mungutei humuus houd urd ali negend ni hash unaj osohoor zooj abaachaad zaraad bdag bolohoor hansh hezeech unahgui gej yum meddeg hun helj bna banknuud yach chadahgui orj irsen dollariig huu hamj abaad orsod yum uu hujaad zardag genee dundaas ni ashig olood l suuj bdag yum bh
    2018 оны 10 сарын 18 | Хариулах
  • oyun (5.136.251.115)
    balyutiig chin mungutei humuus houd urd ali negend ni hash unaj osohoor zooj abaachaad zaraad bdag bolohoor hansh hezeech unahgui gej yum meddeg hun helj bna banknuud yach chadahgui orj irsen dollariig huu hamj abaad orsod yum uu hujaad zardag genee dundaas ni ashig olood l suuj bdag yum bh
    2018 оны 10 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top