x

Б.Пүрэвдорж: Эдийн засаг сайжирсандаа төсвийн орлого нэмэгдээгүй. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэж НӨАТ, гаалийн татвар нэмэгдсэнтэй холбоотой

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийн үеэр дэмжээгүй санал өгсөн. Гэтэл батлагдах үед дэмжлээ. Учир юу вэ?

-Үндсэн хуулий н өөрчлөлтийг хийх болсон нэг шалтгаан нь УИХ-ын сонгуулийн хуультай холбоотой. МАН-аас УИХ-ын 38 гишүүнийг жагсаалтаар, 38 гишүүнийг тойргоос сонгох Сонгуулийн тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Тэрхүү хуулийн төслөөр бол өнөөдөр парламентад суугаа гишүүдээс 18-20 нь дахин сонгогдох боломжтой.

Ийм тохиолдолд УИХ-ын гишүүд өөрсдийгөө бодсон саналыг Сонгуулийн хуульд өгөх учраас тэр хууль батлагдахгүй байх өндөр магадлалтай байсан. Хэрвээ та нар дэвших гэж байгаа бол Үндсэн хуулийн өөрчлөлт буюу 152 гишүүнтэй болох хувилбарыг дэмж гэдэг нөхцөл рүү аваачсан. Үүний дагуу УИХ-ын 152 гишүүнтэй байх Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл орж ирсэн. Эхний хэлэлцүүлэгт би үүний эсрэг санал өгсөн. Хэлэлцүүлгийн үеэр би Ховд аймгийн 13 сум, бусад таван аймгийн таван сумаар явж нийт 2500 орчим иргэдтэй би уулзалт хийсэн. Энэ үеэр 152-г дэмжиж байгаа ганцхан иргэн, 126, 108, 99- ийг дэмжиж байгаа 50 орчим хүн байсан. Иргэд гишүүдийн тоог нэмэхийн эсрэг байсан нь үүнээс харагдаж байгаа байх.

Ингээд олонх аргагүйн үнэнд гүйцэгдэж Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёр, гурав дахь хэлэлцүүлгээр гишүүдийн тоог 126 болгож бууруулж баталлаа. Гишүүдийн тоог 126 болгож өөрчилсөн нь сонгуулийн үр дүнд том нөлөө үзүүлнэ. Тэр дундаа МАН-д сөргөөр нөлөөлнө гэж харж байна. Үүний жийрэг болгож жагсаалтын асуудлыг оруулж ирсэн. Пропорционал ь системийг Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд оруулах нь АН-ын гол зорилгуудын нэг. АН- ын бүлгийн гишүүд 126-г дэмжихээс аргагүй нөхцөл байдал нь жагсаалтаар сонгох сонголтын тухай асуудал байсан.

Нэгдүгээрт, жагсаалтыг оруулснаар сонгогчдын санал гээгддэггүй. Хоёрдугаарт, жагсаалтаар орж ирсэн УИХ-ын гишүүд улс орны нийтлэг хөгжил дэвшлийн төлөө ажиллах боломжийг бий болгодог. Тиймээс Монгол Улсын ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө жагсаалтын буюу пропорциональ системийг дэмжсэн.

-Жагсаалтыг ямар байдлаар гаргахыг УИХ- ын сонгуулийн тухай хуулиар шийдэх үү. Ер нь жагсаалтыг яаж гаргах нь зөв бэ?

-Нам бүр 48 хүний нэрийн жагсаалт гаргана. Ингээд манай намын жагсаалтаар та бүхнийг төлөөлж ажиллах ийм улстөрчид байна гэдгээ олон нийтэд танилцуулна. Ер нь 2012 оны сонгуулиар бид жагсаалтаар нэг удаа сонгууль хийж үзсэн. Тиймээс тодорхой туршлага байгаа.

Намаас санхүүжүүлж жагсаалтаар парламентад орж ирдэг. Орж ирээд намаа санхүүжүүлснээсээ илүү хөрөнгө олохыг зорьсон хүмүүс 2012 онд аль аль намаас орцгоосон. Тиймээс 2024 оны сонгуулийн жагсаалтад намууд аль болох сайн боловсон хүчинг оруулах, иргэдийн итгэлийг төрүүлэхүйц нэр дэвшигчид, мөн багш эмч нарын төлөөлөл гэдэг ч юм уу сонирхлын бүлгүүдийн хамгийн шилдэг хүмүүсийг жагсаалтад оруулахаар өрсөлдөж таарна.

Жагсаалтад хумсын толионы чинээ алдаа гаргасан муу нэртэй хүн орвол тэр нь бусад тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүстээ нөлөөлнө. Мөн намыг нь шууд ялагдалд хүргэх нөхцөлд оруулах учраас энэ удаагийн сонгуульд намууд нэр хүндтэй хүмүүсээ жагсаалтаар оруулахаар зорих болов уу.

Энд нэг зүйлийг хэлэхэд, төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд би Үндсэн хуулийн өөрчлөлтийн үеэр нэлээд хатуу шаардлага тавьсны үр дүнд сонгуулийн санал тоолох машиныг шинээр худалдан авах, түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хурууны хээ уншуулах тоног төхөөрөмж түүний программ хангамжийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болгосон. Үүний дагуу Улсын төсвийн тодотголд тодорхой тооны хөрөнгө оруулалтыг тавьж энэ асуудлыг шийдвэрлэж байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хоёр тойрог нэмэхээр болсон. Хаана нэмэх бол?

-Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүрдээ 400 гаруй мянган хүн амтай. Тэнд сонгогчдын төлөөлөх төлөөллийн чадамж их муу байдаг. Тиймээс энэ тойргуудад хоёр мандат нэмсэн нь дээр гэж бодож байна.

-Хоёр мандат нэмэх эрх бүхий субъект нь аль вэ?

-Аль аймаг, аль дүүрэг хэдэн мандаттай байх вэ гэдэг сонгуулийн тойргийн асуудлыг УИХхоёрдугаар сарын 1-ний дотор багтаж тогтоолоор баталгаажуулж гаргана.

-Улс төрийн намын тухай хуулийн төсөлд та ямар дүгнэлттэй байна вэ?

-Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч өргөн барьсан. Ингэхдээ УИХ-д суудалтай болон суудалгүй бүх намын саналыг сайн авсан. Хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уг төсөлд жишээ нь АН-аас өгсөн саналууд бараг бүрэн тусгагдсан. Хэлэлцүүлгийн явцад парламентад суудалгүй намууд нэлээд санал өгсөн. Ер нь их сайн хуулийн төсөл орж ирсэн. Өнгөрсөн хугацаанд намуудад гардаг алдаа дутагдлыг засч дэвшилттэй зүйлүүдийг бүгдийг нь тусгаж чадсан хууль болсон. Цаашдаа намууд доторх бүтцийн байгууллагуудыг байхгүй болгож байгаа. Тодруулбал, эмэгтэйчүүдийн холбоо, залуучуудын холбоо, оюутны холбоо ч гэдэг юм уу холбоодыг байхгүй болгоно. Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд магадгүй 10 жилийн дараа өөрчлөлт оруулж нам гишүүнчлэлгүй байх чиглэл рүү явна гэдэг нь улс төрийн намууд илүү төлөвших нөхцөл бий болно.

-Төсвийн тодотгол хийж цалин, тэтгэвэр нэмэх асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-2022 оны нэгдүгээр сарын сүүлээр төсвийн тодотгол хийж ахмадуудын тэтгэврийг нэмсэн. Тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг байсныг 500 мянган төгрөг болгосон. Тэтгэврээ нэмж байгаа бол инфляцийг тогтвортой барих бодлогыг Засгийн газар хамт хэрэгжүүлэх ёстой. Харамсалтай нь түүнийгээ хийгээгүй. Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгож нэмсэн ч тухайн үед инфляциа барьж чадаагүйгээс болж 50 мянган төгрөгийн үнэтэй байсан нэг шуудай гурил 110 мянган төгрөг болсон. Ийнхүү тэтгэвэр нэмсний үр дүн огт гарахгүй байна. Ахмадууд тэтгэврийн нэмэгдлээ бүгдийг нь инфляцид буцаагаад алдчихаад байна.

Тойргийн гишүүдээ ирэхээр нь тэтгэвэр, цалингаа нэм, хүүхдийн мөнгийг 100 хувь олго гэж шаардаарай хэмээн би иргэдэд хэлсэн. Үүний дагуу энэ гурван асуудлыг шийдвэрлэж байна. Улсын төсвийн тодотголоор тэтгэвэр, цалин, хүүхдийн мөнгийг нэмж болно. Хамгийн гол нь бараа бүтээгдэхүүний ханшийг өсгөхгүй байх чиглэлд Засгийн газар хариуцлагатай ажиллах ёстой. Цалингаа нэммэгц бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсчихвөл авч байгаа арга хэмжээ нь иргэдийн амьдралд бодит дэмжлэг болж чадахгүй.

-Цалингаа нэмсэн ч инфляцийг өдөөхгүй байх гарц нь юу вэ?

-Бараа бүтээгдэхүүний үнэд голлон нөлөөлж байгаа асуудал нь дэд бүтэц ложистикийн хямрал. Өөрөөр хэлбэл, тээвэрлэлтийн асуудлыг бүрэн шийдвэрлэх, түүний зардлыг буруулах чиглэлд ажиллах ёстой. Тэр дундаа хүнд суртал, авлигатай холбоотойгоор тээврийн үнэ өсч байгаа асуудлыг зохицуулах чиглэлд Засгийн газар хариуцлагатай ажиллах ёстой. Жишээлбэл, гурван жилийн өмнө Замын-Үүд боомтоор нэг ачааны машин 3-5 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсан бол өнөөдөр 30-40 сая болсон. Ковидын үед 70 сая төгрөгт хүрч байсан. Энэ бүхэн бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлж байгаа юм. Гашуунсухайт эсвэл Эрээнээс Улаанбаатар орох зайнд ийм өндөр үнэтэй тээвэрлэлт хийж байгаа нь бусад аймаг руу хийх тээвэрлэлтийн үнэ өсөхөд нөлөөлж байна. Энэ хиймэл өсөлтийг байхгүй болгох, тэр дундаа тээвэрлэлтийн асуудлыг зөв зохион байгуулах боломжтой. Гэтэл Засгийн газар өнөөдрийг хүртэл хийхгүй байгаа нь бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлж байна. Хоёрдугаарт, бусад улс орнууд ч инфляцитай байгаа. Бид бүтээгдэхүүн импортлохдоо тэрхүү инфяцитай нь авч ирээд байна. Энэ нь иргэдэд өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн болж хувираад байна. Төсвийн орлого жаахан нэмэгдэж байгаа. Бараа бүтээгдэхүүний өсөлтийн холбоотойгоор НӨАТ, гаалийн татвар нэмэгдсэнээс үүдэж төсвийн орлого нэмэгдэж байгаа болохоос эдийн засаг сайжирсандаа төсвийн орлого нэмэгдэж байгаа юм биш. Тиймээс тээврийн хямралыг зохицуулж, тээвэрлэлтийн үнийг буулгахад Засгийн газар хариуцлагатай ажиллах хэрэгтэй.

-Нүүрстэй холбоотой хэрэг, сонсгол яагаад гацчихав. Та цаад шалтгааныг нь юу гэж харж байна?

-Инфляцитай тэмцэх, эдийн засгийг сайжруулах чиглэлд Засгийн газар ажиллах ёстой байтал шуугианаас шуугианы хооронд ажиллаад байна. Засгийн газар өөрсдөдөө байгаа мэдээллийг гаргаж ирж “шүгэл үлээж” байна хэмээн урдах асуудлаа хойдох асуудлаараа дараад байна. Хэдийгээр нүүрсний хулгай, төмөр замын тээврийн асуудал, боловсролын болоод бусад сангийн асуудлууд гараад хаана очоод хад мөргөж байна гэхээр МАН-ынхан дээр. Нүүрсний хэргээр заавал сонсгол явуулахыг АН-ын бүлэг хариуцлагатай шахаж шаардаж ажиллана. Хэзээ нэгэн цагт нүүрсний хэргээр сонсгол явж таарна. Тэр сонсгол нь сонгууль руу дөхөх тусам энэ Засгийн газар, МАНруу очих "гал" илүү их нэмэгдэнэ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав 9 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 9 цаг 17 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ 9 цаг 25 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна 11 цаг 21 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Уржигдар 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Уржигдар 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Уржигдар 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Уржигдар 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Уржигдар 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Уржигдар 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Уржигдар 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Уржигдар 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Уржигдар 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Уржигдар 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Уржигдар 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Уржигдар 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Уржигдар 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Уржигдар 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Уржигдар 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Уржигдар 12 цаг 17 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Н.Учрал Д.Батлутыг уу, АН Н.Учралыг уу... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ...
Top