x

"Шивээ овоо" нүүрсний уурхайн дэргэд эрчим хүчний эх үүсвэр барих төлөвлөгөө боловсруулна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шивээ овоо” ХК-ийн нүүрсний уурхайн ажлын явцтай танилцав.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дахь “Шивээ овоо” ХК-ийн нүүрсний олборлолтын явц хэвийн өвлийн бэлтгэл 93 хувь хангагджээ. Дотоодын нүүрсний хэрэглээний 28 хувь, улсын эрчим хүчний хэрэгцээний 70 хувийг дангаар хангадаг “ДЦС4” ТӨХК-ийн нүүрсний 50,5 хувийг нийлүүлдэг Шивээ овоо компани жилд 2 сая гаруй тонн нүүрс олборлон боловсруулж 2017 оны төлөвлөгөөгөө давуулсан байна. Харин техник тоног төхөөрөмжийн 40 хүртэл хувийн насжилт нь гүйцэж, ашиглалтын хугацаа дууссан нь хөрс хуулалт удаашрахад гол нөлөө үзүүлдэг төдийгүй 2011 оноос хойш хөрс хуулалт хоцорсоор өнөөдрийн байдлааар 186 сая/м.куб–ээр хоцролттой болж. Түүнчлэн олборлолт, нийлүүлэлтийн явцад 1 тонн нүүрс тутамд 1000 төгрөгийн алдагдал хүлээж жилд 45 тэрбум төгрөгийн орлого олж, 46 тэрбум төгрөгийн зарлагын баланстай үйл ажиллагаагаа үргэлжүүлж байгаа аж. Техник бүрэн шинэчлэлт хийгдэхгүй,  нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, ам.долларын ханш чангарч байгаа нь 1 тонн нүүрс тутамд 3000 хүртэл төгрөгийн алдагдал хүлээхэд хүргэх нөхцөл үүсгээд буйг компанийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулав.

 “Эрдэнэс таван толгой” ХК “Шивээ овоо” нүүрсний уурхайд дэмжлэг үзүүлж ажиллахаар болсон нь ирэх жилүүдэд алдагдлаас гаргах боломж нөхцлийг бүрдүүлнэ хэмээн найдаж байгаа аж. Мөн уурхайг түшиглэн эрчим хүчний эх үүсвэр байгуулах, техник тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийх, хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах замааар тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж Шивээ овоогийн нүүрсний уурхайн үйл ажиллагааг жигдлэх нь зүйтэй гэв.

Ирэх долоо хоногт тус үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулж, өр төлбөрөөс гаргах, парк шинэчлэлт хийхэд шаардагдах оновчтой тооцоолол, цахилгаан эрчим хүчний дэд станц байгуулах төлөвлөгөөг боловсруулж танилцуулахыг Эрдэнэс таван толгой болон Шивээ овоо компанийн удирдлагуудад үүрэг болгосон юм. Мөн ирэх оны тавдугаар сарын 15-аас нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг хориглож байгаатай холбооотойгоор холбогдох байгууллагууд ДЦС4 –т нийлүүлэх нүүрсний нийлүүлтэд  байнгын хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа. Мөн зөвшөөрөгдснөөс бусад тохиолдолд сайжруулсан түлш бэлдэх,  утаагүй түлш гаргах нэрээр/Улаанбаатар хот дотор/төрөл бүрийн туршилт хийхгүй байх, олон нийтэд түүхий нүүрс худалдаалах зэрэг хууль бус үйлдэл гаргахыг хатуу хориглож буйгаа Ерөнхий сайд дээрх компанийн удирдлагуудад хатуу анхааруулсан юм. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top