x

Монголбанкны хяналтын зөвлөл хуралдлаа

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2018 оны 10 дугаар сарын 12-нд болов. Хурлаар улс орныхоо төлбөрийн тэнцэл, гадаадын хөрөнгийн байршил, гадаад өрийн өнөөгийн байдлыг авч хэлэлцээд экспортын үйлдвэрлэл, үйлчилгээ дэх монголоос гаралтай хүчин зүйлс, ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, гадаадын зээл хөрөнгө оруулалтыг үндэсний үйлдвэрлэл, суурь дэд бүтэц, ажлын байрны тоог олшруулахад бодлогоор чиглүүлэх нь зүйтэй гэж үзэв.

  1. Монголбанкнаас нэгтгэн өөрийн вэб хуудсанд нээлттэй мэдээлж буй гадаад төлбөрийн тэнцэл, хөрөнгө оруулалт, гадаад өрийн тайлан мэдээлэл нь олон улсын жишиг стандартад нийцсэн, бодлого боловсруулагчид, судлаачид, багш оюутан нарын гарын авлага болдгийг онцлон тэмдэглэж, жирийн иргэдэд илүү ойлгомжтой болгох талаас анхаарахыг зөвлөв. Экспортын үйлдвэрлэл, нэр төрлийг олшруулахад мөнгө, сангийн бодлого хэрэгслээр дэмжих нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах суурь нөхцөл мөн болохыг Монголбанкны хяналтын Зөвлөлийн гишүүд онцлон тэмдэглэв. 
  2. Банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд тавьдаг хяналт шалгалт, эрсдэлийн талаар Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайханы мэдээлэл нь агуулга, бодлого сайтай боллоо гэж үзлээ. Банкууд иргэд, аж ахуйн нэгж, төрийн мөнгөн хөрөнгийг ашиглан санхүү зээлийн үйлчилгээ үзүүлдэг онцлогтойн хувьд тэдний нэр хүндийг өндөрт өргөж, олон нийтэд бодит мэдээлэл өгч, үйл ажиллагааг нь дэмжин ажиллах талаарх Монголбанкны хүчин чармайлтыг сайшаав. Зээлийн эргэн төлөлтийг хангахад тухайн зээлдэгчийн үйлдвэрлэл, үйлчилгээг төр, хувийн хэвшлийн худалдан авалт зэргээр дэмжиж ажиллах талаар холбогдох газруудтай хамтран ажиллах нь чухал гэж үзлээ. 
  3. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар авч буй арга хэмжээний талаар Санхүүгийн мэдээллийн албаны захирал Х.Батчулууны сонсголыг авч хэлэлцээд тус албаны үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, Олон улсын байгууллага, Монголын холбогдох байгууллагуудын зөвлөмжийн хэрэгжилтийг гаргаж танилцуулахыг зөвлөв. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдсон эрсдэлийг нарийвчлан тогтоох, оролцогчдын хамтын ажиллагаа, хариуцлагыг өндөржүүлэхийг зөвлөв. 

Мөн түүнчлэн Монголын нутаг дэвсгэрт аливаа гүйлгээг төгрөгөөр хийх тухай хуулийн заалтын хэрэгжилт, холбогдох судалгаа, мэдээлэл болон Хяналтын зөвлөлөөс санаачлан мэргэжлийн хүмүүс, байгууллагын оролцоотой хийж буй “Төгрөгийн тогтвортой байдал, төлбөрийн тэнцлийг хангахад тэргүүлэх ач холбогдол” бүхий судалгааны талаарх мэдээллийг сонслоо.

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top