“Тавантолгой түлш” ХХК таван жилийн ой тохиож байна. Тус компани ойн баяраа тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 12-р ангийн сурагчдын дунд Химийн хичээлийн олимпиад зохион байгуулж байна. Олимпиадад Сонгинохайрхан дүүргийн нийт 22 сургуулийн 98 сурагч оролцож байна.
Олимпиадыг тус дүүргийн Боловсролын хэлтэс болон Ерөнхий боловсролын 122-р сургуультай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд "Тавантолгой түлш компани" нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа ажлуудын нэг юм.