x

Д.Монголхүү: Шүүхийн шийдвэрийг зөвшөөрч чадахгүй. Зөрчих эрх бас надад байхгүй

Иргэн Д.Монголхүүтэй ярилцлаа.

-Маргааш /өнөөдөр/ даваа гаригт таны шүүх хурал болох гэж байна. Гэтэл та шүүх хурал зарлагдахаас өмнө “Би өршрөөл эрэхгүй гэсэн. Шүүхийн дараагийн шийдвэрээс эмээхгүй байна уу?

-Өршөөл хүснэ гэдэг чинь хүн гэм буруутай үйлдэл хийчихээд, хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд, гэм буруу нь нотлогдсон байгаад хийдэг үйлдэл. Намайг уучлаач, намайг өршөөгөөч ээ гэсэн үг. Харин гэм буруугүй хүнийг бол “цагаатгах” гэдэг ойлголт бий. Хэлмэгдсэн үү, эсвэл гүтгэгдсэн үү? гэдэг ангилал руу явна. Иргэн Монголхүүг Монголын шүүх хууль зөрчсөн, гэм буруутай гээд ял өгсөн. Гэм буруугийн тухай ойлголтод хүний дотоод итгэл үнэмшил гэж нэг зүйл байдаг. Би өөрийн дотоод итгэл үнэмшилдээ өөрийгөө буруу зүйл хийгээгүй гэж итгэж байгаа учраас өршөөл эрэхгүй.

-Шүүхийн шийдвэр шударга биш байсан ч шийдвэрийг дагана гэсэн үг үү?

-Хууль дээдлэх зарчим гэж бий. Хүн болгон “шүүх намайг шударга бусаар шүүлээ, хэлмэгдүүллээ” гээд хуулийг биелүүлэхгүй байвал энэ нийгэм юу болох вэ? Тийм учраас шүүхийн шийдвэрийг албадан хэрэгжүүлэх гэж нэг зүйл байдаг. Тэр эрх мэдэл хэнд байдаг вэ? Төрд байдаг. Үүнийг иргэд хүлээн зөвшөөрсөн учраас төр, иргэн хоёр гэрээ байгуулсан. Энэ гэрээг Үндсэн Хууль гэдэг. Иргэн төртэй тохиролцохдоо “Хэрвээ миний, чиний эрх ашгийг хөндөх юм бол төр албадан хүч хэрэглэж болно” гээд эрхийг нь өгчихсөн. Түүгээр ч барахгүй тэр үйл ажиллагааг нь бид санхүүжүүлье, бид энэ хуулийг дагаж мөрдөхийн төлөө байна аа” гээд татвараа төлдөг.

Гэхдээ энэ хуулийг хэрэгжүүлэх, дагаж мөрдөх үйл явц буюу процесс нь төгс биш байна. Тиймээс шүүхийн шийдвэр ч гэсэн эцсийн үнэн байж чаддаггүй. Намайг “таван цагдаа зодсон” гэж ялласан. Үнэхээр би нэг цагдааг цохисон ч юм уу, алгадсан, эсвэл хувцаснаас нь татаж чангаасан уу? Хэрэв тийм үйлдэл гаргасан бол миний буруу. Үүнийг миний ухамсраас шалтгаалахгүйгээр хуульд заачихсан байна, цагдаагийн ажилтны биед халдах нь гэмт хэрэг юм аа гээд. Гэтэл би тийм үйлдэл гаргаагүй. Тийм болохоор шүүхийн шийдвэртэй эвлэрч чадахгүй. Гэхдээ шүүхийн шийдвэрийг зөрчих эрх бас надад байхгүй..

-Хэргээ цагаатгахын төлөө явна гэлээ. Ийм итгэл найдвар, тийм түүх манай хуулийн системд байсан юм уу?

-Хонгилын үзүүр дэх гэрэл бол манай ардчилсан тогтолцоо, хуулийн систем шүү дээ.

анай улсын ардчиллын индекс жилийн дотор 16 байраар ухарсан. Энэ ухралтыг та “хууль, шүүхийн системээс болж хохирсон гэж үзэж байгаа иргэний хувиар хэрхэн мэдэрч байна вэ?

-Гурван жишээ хэлье. Та ч мэдэж, мэдэрч байгаа. Дарангуйлал маш жижиг зүйлээс эхэлсэн. Монгол улсын нутаг дэвсгэр дээр 00.00 цагаас хойш архи, согтууруулах ундаа зарахгүй гэдгээс л эхэлсэн шүү дээ. Дараа нь “Сар бүрийн 1-нд зарахгүй” гэх мэтээр барьцаа ахиулсаар байсан. Энэ чинь хүн эрх чөлөөтэй байх, өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх гэдэг эрх чөлөөт нийгмийн үндсэн философи, үзэл санаатай зөрчилдөж эхэлсэн байхгүй юу.

Хоёрдугаарт, манай Үндсэн хуульд “хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх ЭРX ЧӨЛӨӨТЭЙ” гэж заасан. “Эрх”-тэй гээгүй шүү. “Эрх” гэдэг бол хязгаарлаж болдог зүйл. Харин эрх чөлөө гэдэг зүйлийг юугаар ч хорьж тогтоож болдоггүй. Хүний заяагдмал эрх гэсэн үг. Гэтэл энэ эрх чөлөөг манай эрх баригчид хүчний байгууллагуудаараа дамжуулан хар муйхраар харгислаж эхэлсэн. Хууль сахиулдаг хүмүүс маань өөрсдөө хууль зөрчигч болж хувирсан.

Гуравдугаарт, 2021 онд Засгийн газар иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч нэг чуулга уулзалт хийсэн юм. “Олон улсын нээлттэй засаглалын түншлэл”-д нэгдсэн улс орнуудын хамтын ажиллагааны нийгэмлэг гэж байдаг юм байна. Засгийн газрууд нь ил тод, нээлттэй байх, бие биенээ харилцан дэмжиж, хамтарч ажиллах зорилготой. Тэр нийгэмлэгээс Монгол улсад 2016 оноос хойш сануулга өгч байсан. Танай засаглал ил тод, нээлттэй биш байна шүү. Хаалттай болоод байна шүү гээд. 2021 онд “танайд улаан гэрэл аслаа шүү, алдаагаа засахгүй бол хамтын нийгэмлэгээс хасагдах түвшинд хүрнэ шүү” гэдэг анхааруулга өгсөн. Тэр үед манай Засгийн газар “Иргэний нийгмийнхэнтэйгээ бид уулзаж байгаа, ярилцаж байгаа” гэдэг тайлангаа өгөхийн тулд иргэний нийгмийнхнийг цуглуулж, чуулга уулзалт хийсэн байдаг юм. Иргэний нийгмийн байгууллагууд нь хүртэл “Тайлан өгөхийн тулд биднийг ямар ч үүрэггүй оролцогч болгож байна” гэдэг дургүйцлээ илэрхийлээд чуулга уулзалтыг хаяж гарч явсан.

Цагдаа, резетив гэмт хэрэгтэн хоёулаа хүчирхийлэгч. Энэ хоёрыг зааглаж буй “арвын уут” шиг нимгэн, тунгалаг хана нь хууль юм. Хэрэв цагдаагийн албан хаагч хуулийн дагуу хүч хэрэглээгүй бол резетив гэмт хэрэгтнээс юугаараа ч ялгаагүй.

Миний кейс дээр цагдаа надад хууль бусаар хүч хэрэглэсэн. Иргэн “Монголхүү таван цагдаа зодсон гэх хэрэг дээр эхний үндэслэл хүүхдийн гутал байсан. Тэр хайрцагтай хүүхдийн гутал жагсаалд үг, үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүсийн өмч мөн үү? Мөн. Хэрэв цагдаа хүний өмчид халдах гэж байгаа бол Цагдаагийн албаны хуулиараа эхлээд хүний хувийн өмчид халдах болсон үндэслэлээ тайлбарлана. Жагсаал цуглааны тухай хуулиа бас дагаж мөрдөнө. Жишээлбэл,

-Таны жагсаал, цуглаанд ашиглах гэж байгаа хайрцагтай хүүхдийн гуталнууд дотор бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц халуун, хүйтэн зэвсэг болон хорт утаа, тэсэрч дэлбэрэх бодис, эсвэл орчиндоо аюул учруулж болох араатан амьтан байна уу? Ийм мэдээлэл байгаа учраас бид тодруулах үүрэгтэй юмаа. Мэдээллийн мөрөөр шалгаж байна аа л гэнэ. Шалгалаа, тэгээд хуулиар хориглогдсон эд зүйл байхгүй учраас бид “авъя” гэнэ биз дээ. Гэтэл цагдаа “үгүй” гэсэн. Хуулийн дагуу шалгаад үзсэн, хуулиар хориглосон эд зүйлс байхгүй байсан. Тийм учраас “намайг энд зогсоох эрх танд байхгүй, тиймээс энийгээ авъя аа” л гэсэн. Гэтэл цагдаа хүчээр “хурааж ав” гэж байгаа юм. Хуулийн ямар ч үндэслэлгүйгээр хүний өмчид халдах чинь дээрэм биз дээ. Товчхондоо, цагдаагийн албан хаагчид дээрмийн хэрэг үйлдсэн. Яг л нэг “мафийн” дүрмээр ажиллаж байна. Энэ чинь манай ардчиллыг 16 байраар ухрааж байгаа маш том шалтгаан.

Бид хуулийн засаглалтай улс байхаа больсон. Хууль хэн нэгний ташуур болсон.

-Таны эдэлж байсан зорчих эрх хязгаарлах” ялыг хүндрүүлээд “хорих” буюу биеэр эдлэх ялаар солих гэж байна гэж ойлгосон...

-Зорчих эрхийг хязгаарлах гэдэг ялын хувьд хүний эрхийг дээдэлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн ялын хөнгөн хэлбэр мөн үү гэвэл мөн. Хөнгөн хэлбэрийн хэрэг үйлдээд хуулийн хариуцлага хүлээж байгаа хүнийг заавал нийгмээс тусгаарлаж, шоронд оронд хийж, хүнд гэмт хэрэгтнүүдтэй нэг дор хорихгүйн тулд ялын ийм төрлийг бий болгожээ гэж ойлгосон. Гэтэл миний болон надтай адил үг, үзэл бодлоо илэрхийлсэн бусад залуусын кейс дээр яаж харагдаж байна гэхээр энэ ялыг улстөрчид улс төрийн зэвсэг болгон ашиглаж байна. Энэ нь шинэ төрлийн, зөв зүйтэй ялын үнэ цэнийг бууруулаад, давуу талыг нь бүдгэрүүлээд байна. Хууль зөрчөөгүй хүмүүс дээр хэрэг зохиож, хууль зөрчигч, ялтан болгож нийгэмд харагдуулж байна. Хувь хүний үнэ цэнийг унагаж, нэр төрийг нь гутаан доромжилдог, нийгмийн харилцаанд орох боломжийг нь хаадаг ийм л хэрэгсэл болж хувирсан байна. Товчхондоо, өөрсдийг нь сөрсөн, шүүмжилсэн хүмүүсийг агнадаг агнуурын хэрэгсэл болгож байна.

Гэхдээ бид, буруутныг хайхаасаа илүү хаана ямар алдаа гарав, учир шалтгаан нь юунд байв гэдгийг олж харах ёстой. Жишээ нь шүүхийн шийдвэрийн ажилтан надад тайлбарлаж өгч байгаа болон миний хүлээж авч, ойлгож байгаа хоёрын дунд ойлголтын зөрүү гарснаас болж би “маршрут зөрчигч” болчихоод байна шүү дээ. Тэгэхээр энэ алдааг яаж залруулах, зохицуулах вэ гэдгээ хуульд тусгах ёстой юм шиг байна.

-Төгсгөлд нь асуухад, та хууль шүүхийн байгууллагаас юуг хүсч байна вэ?

-Монгол улсын хууль нь хууль шиг хэрэгждэг болоод өгөөсэй, иргэдээ хамгаалаад өгдөг болоосой, хуулийг хэрэглэдэг хүмүүс нь хуулиа ойлгодог байгаасай гэж хүсч байна. Хууль үг үсгээрээ, хэлбэржилтгүй хэрэгжих хуулийн зарчим хүн болгонд тэгш үйлчлээсэй.

-Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан О.Үлэмж

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав 6 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 6 цаг 18 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ 6 цаг 27 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна 8 цаг 22 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Уржигдар 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Уржигдар 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Уржигдар 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Уржигдар 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Уржигдар 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Уржигдар 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Уржигдар 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Уржигдар 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Уржигдар 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Уржигдар 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Уржигдар 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Уржигдар 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Уржигдар 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Уржигдар 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Уржигдар 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Уржигдар 12 цаг 17 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Н.Учрал Д.Батлутыг уу, АН Н.Учралыг уу... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ...
Top