Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчид энэ долоо хоногийн бямба гаригт хичээллэнэ.
Учир нь сар шинийн баярыг тохиолдуулан хичээл сургалтын үйл ажиллагаанд зохицуулалтыг хийх шийдвэрийг БШУЯ-наас гаргасан билээ. Тус шийдвэрийн дагуу хоёрдугаар сарын 24-ний баасан гаригийн хичээлийг гуравдугаар сарын 4-ний өдөрт шилжүүлсэн юм.
Харин дадлагын буюу лабораторийн хичээлийг гуравдугаар сард тухайн сургуулиуд зохион байгуулалт хийж нөхөхөөр шийдвэрлэсэн байна.