x

“Эрдэнэс Тавантолгой” хувьцааг иргэн бүрт өгөх үү?

“Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн онд 461.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, гадаад дотоод өр төлбөрөө бүрэн төлж дуусгасан тул хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг өгөх боломж бүрджээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ тухай “Энэ оны эцэс гэхэд иргэн бүрийн 1072 ширхэг хувьцааг амь оруулж, 2019 оноос хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгож эхэлнэ гэв.

Гэвч 2012 онд УИХ иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа хуваарилсны дараа ахмадуудын хувьцааг сая төгрөгөөр, оюутнуудынхыг “сургалтын төлбөр” нэрээр 500 мянган төгрөгөөр үнэлэн худалдаж авсан билээ. Хамгийн сүүлд 2016 оны сонгуулийн өмнө иргэдийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр үнэлэн худалдаж авсан гэх мэтээр иргэдийн нэр дээрх хувьцаа ихээхэн хөдөлгөөнд ороод байгаа. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн холбогдох албан тушаалтнаас тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар хэдэн иргэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эзэмшиж байна вэ? Эрүүл мэндийн даатгалаа төлүүлэхээр хувьцаанаасаа татгалзсан иргэд ч бас байдаг юм байна?

-Анх хувьцаа гарахад 2,9 сая гаруй иргэн хувьцаа эзэмшиж байсан бол өнөөдөр 2 сая 511 мянган хүн эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газар “Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүрээнд болон ахмадуудад мөнгө өгч тодорхой хувийг эргүүлэн худалдаж авсан. Одоо Засгийн газрын эзэмшлийн хувь нь 85 хувь, ард иргэдийн эзэмшлийн хувь 14,5 хувь, аж ахуйн нэгжүүдэд зарсан нь 0,05 хувь гэсэн хуваарилалт хийгдээд байгаа. Иргэдийн нэр дээрх хувьцааны тоо ширхэг ч өөр өөр байгаа. 2011 онд оюутны сургалтын төлбөрт олгосон, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөгийг бэлнээр олгосон. Энэ сая төгрөг авсан иргэд 1072 ширхэг хувьцаа  байхгүй. 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэлд есөн ширхэг хувьцааг иргэдээс суутгасан.

-2016 онд Засгийн газар “Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүрээнд хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр үнэлж авсан. Гэтэл сонгуулийн дараа 300 мянга биш, 100 мянган төгрөг авсан иргэд олон бий?

-Хэрэв 100 болон 200 мянган төгрөг авсан бол үлдсэн нь хувьцаа хэлбэрээр эргээд дансанд нь орсон. 100 мянган төгрөг авсан иргэн 857 ширхэг хувьцаатай. 300 мянган төгрөг авсан иргэн 750 ширхэг хувьцаатай гэсэн үг.

-2019 онд ногдол ашиг тараана, иргэн бүрт хувьцаа өгнө гэсэн. Тэгэхээр хувьцаагүй иргэдэд шинээр хувьцаа тараана гэсэн үг үү?

-Хөрөнгийн зах зээлд иргэдийг  идэвхижүүлэх, хувьцааны талаар ойлголттой болгох үүднээс 2019 онд ногдол ашиг өгнө. Гэхдээ гэнэт л бөөн мөнгө өгөөд тэжээх гээд байгаа юм биш.  Өнөөдрийн байдлаар 2011 оны дөрөвдүгээр сараас өмнө төрсөн иргэд хувьцаа эзэмшиж байгаа. Тэрнээс хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа олгох талаар Засгийн газарт санал оруулсан, хэлэлцээрийн түвшинд явж байна. Засгийн газар өөрийнхөө хувиас өгөх үү, хаанаас олгох вэ гэдэг нь шийдэгдээгүй байна. Хувьцаа өгнө гэхээр иргэд цэнхэр ягаан тасалбар шиг нэг цаас ирэх юм байна гээд ойлгоод байх шиг байна. Одоо тийм биш, бүх зүйл онлайн болсон. ҮЦТХТ-д таны хувьцааны түүх цахим хэлбэрээр байж байгаа.

-Ноогдол ашиг хуваарилах сургаар иргэд брокерын компаниудад бүртгүүлэх нь ихэссэн байна. Орон нутгийн иргэд хэрхэн хамрагдах вэ?

-Монгол Улсын хэмжээнд Хөрөнгийн биржид бүртгэлтэй 51 компани байгаа. Түүнээс идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа цөөхөн хэдэн компани бий. Орон нутагт байнгын төвүүдэд нэг брокерын компани хувьцааны данс нээж байгаа. Гэхдээ тухайн иргэн хаана ч хэдэн ч хувьцааны данс нээх боломжтой. Иргэд миний данс нээлгэсэн брокерын компани дампуурах юм бол миний хувьцаа бас алга болно гэсэн ойлголттой байна. Энэ бол буруу ойлголт. ҮЦТХТ-д Монгол Улсын бүх иргэдийн хувьцааны бүх мэдээлэл бүртгэлтэй байдаг. Тиймээс брокерын компани дампуурлаа гэхэд тухайн хүний хувьцаа дампуурахгүй.

“Ардчилал таймс” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 12 цаг 11 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 12 цаг 16 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 12 цаг 19 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 12 цаг 23 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна 12 цаг 26 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов 12 цаг 31 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ 12 цаг 41 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг 12 цаг 50 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 16 цаг 20 мин Месси 80 мянган евро хандивлажээ 16 цаг 51 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 17 цаг 1 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 17 цаг 1 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 17 цаг 6 мин Дайн өөрчлөгдсөөр байна 17 цаг 21 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 17 цаг 27 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 18 цаг 15 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Уржигдар 15 цаг 58 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа Уржигдар 15 цаг 50 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна Уржигдар 15 цаг 45 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 40 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв
Top