x

Сангийн сайдын 900 тэрбумын зээл ба О.Баасанхүүгийн "чих"

УИХ-ын чуулганы индэрээс Ц.Даваасүрэн гишүүн Сангийн сайд Б.Жавхланг "өөрийн хамаарал бүхий компанидаа Бичил санхүүгийн хөгжлийн сангаас гурван удаа 900 тэрбум төгрөг авсан" тухай албан ёсны мэдэгдэл хийснээс хойш цөөнгүй хоног өнгөрөв. Гэвч түүний хэлсэн энэ баримттай холбогдуулж хуулийн байгууллагаас ямар нэгэн хяналт, шалгалтын ажил явуулсангүй.

Уг нь бол Ц.Даваасүрэн гишүүний хэлсэн үг үндэслэлтэй эсэхийг хуулийн байгууллага ядаж асууж тодруулах ёстой. Үндэслэлгүй бол Сангийн сайд Б.Жавхлан зөрүүлээд "нэр төрд халдсан, гэмт хэрэгт гүтгэсэн" асуудлаар гомдол гаргах ёстой биз дээ. Ялангуяа УИХ-аар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа ийм үед Сангийн сайд нь "сонирхлын зөрчилтэй", эсвэл "гэмт хэрэгт холбогдсон" байж болохгүй. Тиймээс "Өдрийн сонин" өнөөдрийн дугаартаа УИХ-ын гишүүдээс уг асуудлаар өөрсдийнх нь байр суурийг сонирхсон байна.

Олонхи гишүүд "Мэдэхгүй", эсвэл "мэдээлэл өгөхгүй, өгөх боломжгүй" гэж хариулсан бол гишүүн Т.Доржханд "Сангийн сайдад ч, Ц.Даваасүрэн гишүүнд ч аль алинд нь асуудал бий байх. Улстөрчдийн хооронд болдог л хэрүүл" гэв. Харин гишүүн Б.Пүрэвдорж "Сөрөг хүчний зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж, шаардлага тавьж ажиллана" гэсэн бол УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү нэлээд "нарийн" мэдээллийг өгчээ.  Гишүүн асан "Ц.Даваасүрэнгийн яриад байгаа зүйл бодитой гэж харж байгаа. Сангийн сайд Б.Жавхлан яамнаасаа нэг хүүхэн халсан юм билээ. Нөгөөх нь Ц.Даваасүрэнд Б.Жавхлантай холбоотой мэдээлэл, материал өгсөн гэж байна лээ. Ийм л хүн Сангийн сайд хийж байна. Дарханчуудын л сонголт шүү дээ" гэсэн байна. Угаасаа ч жаахнаар тогтохгүй "урт чихтэй" хүн л дээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top