x

Иргэдийг доромжлогч Д.Сарангэрэл гишүүнийг УИХ-ын дэд даргаар томилох уу?!

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл амьжиргааны түвшин доогуур иргэдийг "Манай яамныхан Улны айл гэж нэрлэдэг" гэж хэлээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаасаа огцорсон билээ. Мөн тэрээр төд удалгүй Нийгмийн бодлогын байнгын хорооны хорооны хурал дээр "Улны айл гэдэг үгээр их хөөцөлдөж байна. Ул гэдэг үг надтай хамт яамнаас явсан. Та бүхэн айлтгүй. Гэхдээ айл нь үлдсэн. Манай Монголчууд үг хөөхөөр үхэр хөө гэдэг юм. Үхэр гэдэг үгийг тэр ядуу айлуудаа гэж ойлгоорой" хэмээн дахин иргэдийг доромжлоод авсан.

Түүнийг иргэдийг ялгаварлан гадуурхаж, Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж албан тушаалаас нь чөлөөлсөн байхад дахин ийм үйлдэл гаргасан харамсалтай. 

Гэвч удаа дараагийн үйлдэл, үгээр иргэдээ доромжилдог гишүүн Д.Сарангэрэлийг УИХ-ын дэд даргаар томилох тухай асуудал Төрийн ордонд яригдаад эхэлжээ.

Өчигдөр УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон тул тэр суудал хатантанд "сэнтий" мэт харагдсан бололтой. Иргэдийг доромжлогч Д.Сарангэрэлийг ийн УИХ-ын Дэд даргын суудал руу зүтгүүлж байгаа нь Монгол улсын иргэдийг ялгаварлан гадуурхаж болно гэсэн дохио болох биз.

Дашрамд, УИХ-ын Д.Сарангэрэлийг Үндсэн хууль зөрчсөн тул гишүүнээс эгүүлэн татах асуудал иргэдийн дунд яригдсаар байна. Түүний хийсэн эдгээр үйлдлийг шалгуулахаар иргэн Э.Түвшинбаяр Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа билээ.

Иргэн Э.Түвшинбаяр "УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн бол Цэц дүгнэлт гаргана гэсэн заалттай. Гишүүн Д.Сарангэрэл нь иргэнийг нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил албан тушаалаар нь ялгаварлан гадуурхсан. Энэ нь Үндсэн хуульд тод томруунаар заасан хүний эрхэд халдсан" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top