x

ЭЕШ-ын хоёр дахь удаагийн бүртгэл улсын хэмжээнд эхэллээ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/47 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулахаар тусгагдсан.

Хоёр дахь удаагийн ЭЕШ-ын бүртгэл улс орон даяар өнөөдөр 15:00 цагт эхэлсэн ба арваннэгдүгээр сарын 21-ний 18:00 цагт хаагдана.

Дээрх хугацаанд шалгуулагчид Eyesh.eec.mn цахим хаягаар бүртгүүлж шалгалт өгөх газраа өөрөө сонгоно. Шалгалтын хураамж хичээл тус бүр 5,800 төгрөг байна.

Энэ оны хоёр дахь Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг/ЭЕШ/ 12 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдна.

Монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-тай хамт зохион байгуулна.

Энэ удаагийн ЭЕШ-д зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийг 2022 болон өмнөх онд төгссөн шалгуулагчид орох бөгөөд энэ хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаж буй суралцагчид орох боломжгүй юм. Учир нь ЭЕШ-д бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан шалгуулагчид орно гэж журамд заасан байдаг.

ЭЕШ-ын шалгалтын онцлог нь шалгуулагчид өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгож байгаагаараа онцлогтой.

Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны А/347 тушаалаар “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журам батлагдсан. Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг Кембриджийн IGCSE, AS, A, O түвшний хөтөлбөр болон IB, AР хөтөлбөрийн үнэлгээг дүйцүүлэх боломжтой болсон. Олон улсын шалгалтын оноогоо дүйцүүлэх хүсэлтэй шалгуулагчид дээрх бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд өөрийн биеэр болон Eyesh.eec.mn хаягаар хандаж онлайнаар хүсэлт илгээж болно.

ЭЕШ болон МХБШ-ийн батламж хуудсыг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд БҮТ-ийн www.eec.mn сайт болон E-mongolia портал сайт, ТҮЦ машинаас шалгуулагч өөрөө хэвлэж авах боломжтой.

Шалгалтад авч ирэх материал:

Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг

  • Бүртгэлийн хуудас /Өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Eyesh.eec.mn цахим хуудсанд нэвтрэн орж шалгуулагчийн булангаас авах. Бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авчирна/

  • Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Eyesh.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/

  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас ...гэх мэт/ авч орохыг хориглоно.

ЭЕШ-тай холбоотой мэдээ мэдээллийг eec.mn, help.eec.mn, facebook.com/eec.mn хуудсаар болон 7577-9498, 7011-9498 лавлах утас, элсэгчийн сонин, мессеж үйлчилгээ, бусад албан ёсны мэдээллийн эх сурвалжуудаар зөвлөгөө мэдээллийг цаг тухайд нь өгч ажиллаж байна.

Шалгалт явагдаж дууссан даруйд шууд засалтын шилэн технологийг ашиглан дүн оноог шалгуулагчдын өмнө гаргах ба 24 цагийн дотор улсын хэмжээн дэх хэмжээст онооны жагсаалтыг гарган зарлана. Монгол хэлбичгийн шалгалтын дүн оноог шалгалт авснаас хойш таван өдрийн дараа зарлах болно.

Эх сурвалж: БҮТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ 18 цаг 28 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй 18 цаг 34 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 19 цаг 26 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 19 цаг 36 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? 21 цаг 18 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө 23 цаг 46 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ 23 цаг 56 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ Өчигдөр 08 цаг 33 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн Өчигдөр 08 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Өчигдөр 08 цаг 18 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ Уржигдар 16 цаг 00 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 15 цаг 51 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа Уржигдар 15 цаг 43 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна Уржигдар 15 цаг 37 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top