x

Тогтвортой байдлыг эрхэмлэдэг загварын брэндүүд "мицелийн хувьсгал" гэгчийг бадрааж байна

Олон жилийн турш судлаачид мицелийг (mycelium) гайхамшигт материал гэж сурталчилж байна. Мөөгөнцрийн үндэс бүтцийг бүрдүүлдэг урт нарийн утаснууд нь хөөс, хуванцар, гэрийн дулаалга болон гаригийг бохирдуулж буй бусад элементүүдийг солих боломжтой аж. 

Гэхдээ мицелиумыг хүсэмжит болгохын тулд дизайнерууд хэрэгтэй болно. Одоо Hermes, Adidas, Gucci, Stella McCartney зэрэг тогтвортой байдлыг эрхэмлэдэг загварын брэндүүд "мицелийн хувьсгал" гэгчийг бадрааж, цүнх, хувцас, пүүз, тавилга зэрэгт дуу хадаан ашиглаж байна. 

"Мөөгөн арьс" нь өмнөх үеийн хямд, синтетик арьстай огт адилгүй. Энэ нь амьтны арьс шиг тослог, бат бөх, тансаг бөгөөд дээр нь нүүрстөрөгчийн ялгаруулалтыг нэмэгдүүлж байгаа гэдэг гэмших сэтгэлийг хасна.

Бидний дунд байдаг арьсан мөөгөнцрийн талаар та юу мэдэх вэ?

Цифрээр:

  • 89.6 тэрбум ам.доллар: 2025 он гэхэд веган арьс ширний зах зээлийн төсөөлж буй хэмжээ нь уламжлалт арьсан эдлэлийн үйлдвэрлэлийг гүйцэж түрүүлэх бөгөөд 2027 он гэхэд 86.3 тэрбум доллар болно.

  • 5.5 сая: 2019 онд АНУ-д хаягдсан малын арьс тоо.

  • 810 ам.доллар: Франц-Америк тээрэмчин Ник Фукетын мицелийн арьсан хувин малгайны үнэ.

  • 299 ам.доллар: Нөлөө бүхий мөөг судлаач Пол Стаметсийн өмсдөг байсан OG мицелиумд дурлагсдын толгойн өмсгөл болох Трансильваний "амаду" мөөгний малгайны үнэ.

  • 9 хоног: 500 кв.фут орчим мицели ургахад шаардлагатай хугацаа

  • 7 долоо хоног: Үхрийн арьс бэлтгэх дундаж хугацаа (тугал төрөхөөс арьс ширний үйлдвэр хүртэлх хугацааг тооцохгүй)

  • 50 ам.доллар: Мөөгний арьсны үнэ фут.квадрат тутамдаа, гэхдээ зарим брэндийн хувьд 30 доллар хүртэл бага байдаг.

  • 125 сая ам.доллар: MycoWorks биотехнологийн стартапыг санхүүжүүлж, үйлдвэрлэлээ өргөжүүлэв. Тэд одоогоор Өмнөд Каролинад 107 сая долларын үнэтэй үйлдвэр барьж байна.

Мицели гэж юу вэ? Тэгээд яаж гар цүнх болдог вэ?

Удаан хадгалсан гүзээлзгэнэ гэх мэт жимсний гадаргуу дээр цагаан өнгөтэй зүйл бүдүүрч тогтдогийг та лав анзаарч харсан байх. Мицелийг мөөгөнцрийн үндэс бүтэц буюу үхсэн материалыг задлахад тусалдаг нарийн утаснуудын сүлжээ (гифа гэж нэрлэдэг) гэж төсөөлөөрэй.  Төрөл зүйлээс хамааран мицели нь янз бүрийн хэлбэр, бүтэц, өнгөтэй байдаг.

Ийм байдлаас хэрхэн арьс руу шилжих вэ? Ecovative шиг үйлдвэрлэгчид лабораторид мицелийн блокуудыг ургуулж, тэдгээрийг шахаж "гахайн утсан мах, арьс шиг арьс" болгодог. MycoWorks гэх мэт бусад нь үйлчлүүлэгчийн онцлогоос хамааран янз бүрийн хэмжээтэй тавиур дээр мицелийн "захиалгаар ургуулдаг".

Тиймээс "мөөгөн арьс" гэсэн нэр томъёо нь үнэндээ буруу нэршил юм. Мөөг гэхээр газар дээгүүр гарч ирдэг мөөгөнцөрийн малгай, иш, заламгай зэрэг махлаг биеийг бид мэднэ. Гэхдээ арьсан дуураймал хийх үед мөөгний үндэс нь илүү чухал үүрэгтэй.

Эрдэмтэд 100,000 гаруй төрлийн мөөгөнцөрийг тодорхойлсон бөгөөд зарим нь биоматериал хийхэд тохиромжтой байдаг. Одоогийн байдлаар арьс орлуулагч хайж буй загвар зохион бүтээгчдийн дунд хоёр төрөл зүйл хамгийн их таалагдсан.

Рейши (ganoderma lucidum): Дорнын анагаах ухааны идэж болох улаан хүрэн гол нэрийн бүтээгдэхүүн нь бат бөх, зөөлөн байдаг.  MycoWorks анхны "нарийн мицелийн" бүтээгдэхүүнээ бүтээж, түүний нэрээр нэрлэсэн.

Нөгөөх нь Хясаан мөөг (pleurotus ostreatus): Японд "hiratake", Энэтхэгт "dhingri" гэж нэрлэгддэг энэхүү нийтлэг мөөгийг Дэлхийн 1-р дайны үед Германд анх тариалсан. Ecovative Design зэрэг компаниуд түүний бат бөх, хөвөн мэт чанартай хэмээдэг.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 43 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 3 цаг 52 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 3 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 4 цаг 0 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 34 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 6 цаг 9 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top