Жил бүрийн намар, хаврын цагт Үндэсний номын баяр нийслэлийн төв талбайд болдог уламжлалтай.
Энэ удаагийн намрын номын баярыг есдүгээр сарын 16-18-нд зохион байгуулагдах гэж байна.
Үндэсний номын баяраар ховор, хуучны номын болон зохиолчдын шинэ, шилдэг уран бүтээлийн худалдаа болдог билээ. Түүнчлэн энэ жилийн номын баярын зохион байгуулалтыг сайжруулахаар олон нийтээс судалгаа авч байна. Та бүхэн ЭНД дарж санал, шүүмжээ илэрхийлээрэй.
Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, сурталчилдаг үндэсний хэмжээний арга хэмжээ бөгөөд дунджаар 50,000 хүн зорин ирдэг байна.
Тэдний 50 хувь нь залуус байдаг бол 30 хувь нь багачууд, 20 хувь нь ахмадууд байдаг байна.