Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны бүртгэл энэ сарын 10-24-ний өдрүүдэд явагдаж дууслаа. Бүртгэлд нийт 111,595 хүүхэд хамрагдсан бөгөөд хүсэлт илгээсэн иргэдийн мэдээллийг нэгтгэж дууссан талаар БШУ-ын сайд Л.Энх-Амгалан цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрээр "Өнөөдрөөс эхлэн таны хүүхэд аль цэцэрлэгт хуваарилагдсан талаар мэдээллийг таны утсанд мессежээр илгээх болно. Хуваарилагдсан талаар мэдээлэл ирмэгц тухайн цэцэрлэгтээ очиж гэрээ байгуулна уу" гэв.