x

Хэрэйдийн Ван ханы ордон буюу Туулын “Хар Түнэ Орд” дурсгалт газрыг гүнзгийрүүлэн судалж байна

ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс Туул голын эрэг дэх Сонгинын хэсэгт байрлах Хэрэйдийн Ван ханы ордон буюу Түргэний балгас-Туулын “Хар Түнэ Орд” дурсгалт газарт археологийн малтлага хийж, гүнзгийрүүлэн судалж байна. Өнгөрсөн оноос Улаанбаатар хотыг тойрсон гол археологийн төслүүдэд түшиглэн гадаадын жуулчдыг татах үзвэрийн газар болгохоор анхны судалгааны ажлыг эхлүүлж байсан юм.  

Түргэний балгас – Туулын “Хар Түнэ Орд” дурсгалт газрыг 1966 онд Х.Пэрлээ нарын судлаачид илрүүлэн 1979 онд гүймэг судалж, судалгааны үр дүнд илрүүлсэн олдворуудад тулгуурлан тус хэрэм нь Кидан улсын үед холбогдох “Түргэний голын балгас” хэмээн бичсэн байдаг. Мөн 2005-2006 онуудад МУИС-НШУС-ийн Археологи-Антропологийн тэнхим болон Чингис хаан дээд сургууль хамтран археологич Д.Навааны удирдлагаар бага хэмжээний малтлага судалгаа явуулж, хэрмийн төв дунд орших гол байгууламжийг 400 метр кв талбайгаар цэвэрлэн ил гаргажээ. Малтлагын материал болон дурсгалын байршлыг харгалзан “Туулын Хар Түнэ Орд” буюу Ван ханы ордны туурь мөн хэмээн таамаглал дэвшүүлсэн байна.

Ийнхүү сүүлд 2021 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс тус дурсгалт газарт археологийн малтлага судалгаа хийж, тус барилгын хэрэглэгдэхүүн болон илэрсэн олдворуудын дийлэнх нь хэлбэр дүрслэлийн хувьд Буддын уламжлалт хэв загварыг хадгалсан бөгөөд уг байгууламжийг тусгайлан зассан тавцан суурин дээр байгуулсан зэргээс харвал Буддын шашны байгууламж байх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм. Мөн өөр соёлт давхарга бий эсэхийг шалгаж үзэх шаардлагатай ба малтлага судалгаагаар дамжуулан:

  • Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших эртний хот суурингийн дурсгал болох “Түргэний голын Кидан балгас” буюу зарим судлаачдын үзэж буйгаар Ван ханы орд-Туулын Хар Түнэ орд хэмээх хэрэмт байгууламжийг тусгайлан судалж, Монголчуудын хот байгуулалтын уламжлал, түүхэн цаг үеийн хамаарлыг нарийвчлан тодруулах;
  • Монголын нууц товчоонд Хэрэйдийн Ван хан Тэмүүжинтэй хамт Улиастай, Гачууртад ан ав хийгээд маргааш нь Туулын Хар Түнэ ордон руугаа буцсан гэх зэргээр тэмдэглэгдсэн байдаг. “Туулын Хар Түнэ” ордон болон өмнөх судлаачдын үзсэнчлэн Кидан улсын үед хамаарах бэхлэлт хэрмийг орчин үеийн шинжлэх ухааны арга зүйн дагуу малтлага судалгаа хийн, дээж авч байгалийн шинжлэлийн аргаар он цагийг нарийвчлан тогтоох;
  • Ван ханы Туулын Хар Түнэ орд гэх байгууламжийн архитектурын онцлог, түүний тусгайлан дэлдсэн суурийн бүтэц, байгуулсан арга, хүрээ хэмжээ, үүрэг зориулалт зэргийг нарийвчлан гаргаж ирэх зорилготой юм.

БОГДЫН МУЗЕЙ, ЭРДЭНЭ ЗУУ ХИЙДТЭЙ ИЖИЛ СҮМ ХИЙДИЙН БАРИЛГА БАЙСАН НЬ ТОДОРХОЙ БОЛСОН

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан Г.Батболд:

“Өв соёлын голомт” түүх археологийн төсөл эхний жилдээ хэрэгжиж байна. Бид энэ оны зургаадугаар сарын сүүлээс эхлэн 45 хоногийн хугацаанд Түргэний балгас-Туулын “Хар Түнэ Орд” дурсгалт газарт малтлага судалгаа хийсэн бөгөөд соёлт давхаргын хувьд хамгийн эртнийх нь Киданы үе, дараах нь Их Монгол Улсын үе, хожим бурхны шашны дунд дэлгэрэлтийн үед сүм хийд барьж байсан тууриуд илэрсэн. Энэ жилийн хувьд бид голчлон нэгдүгээр барилга болох өндөр довжоотой барилгад малтлага, бага хэмжээний сорилын малтлага хийснээр судалгааны ажил маань амжилттай үргэлжилж байна. Судалгаагаар уг орд нь боржин чулуун суурь бүхий дөрвөн том баганатай, цэцгэн хээтэй тоосгон шалтай, заан, луу, сармагчин, арслан, барс зэрэг амьтдын дүрстэй маш гоёмсог, та бүгдийн мэдэж байгаачлан Богд хааны музей, Эрдэнэ зуу хийдийнхтэй ижил вааран дээвэртэй байгааг харахад сүм хийдийн барилга байсан гэдэг нь тодорхой болсон. Мөн урьдчилсан байдлаар тахилын гол барилга дотор бадмууд суурьтай бурхдын сэнтий олдсон бөгөөд архитекторын хэмжилтийн зураг хийгдэж, үүн дээр тулгуурлаад зургуудыг сэргээх ажил явагдаж байна.

“Өв соёлын голомт” урт хугацаанд үргэлжлэх томоохон төслийг Голомт банк санаачлан, Археологийн хүрээлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд Түргэний балгас-Туулын “Хар Түнэ Орд” дурсгалт газрыг сонгон, энэ жил археологийн ажлаа ийнхүү эхлүүлээд байна. Цаашид ч Монголын соёлын өвийг дэлхийд таниулах түүх археологийн олон төслүүд дээр дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллах юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 9 цаг 37 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 11 цаг 26 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 13 цаг 57 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 14 цаг 48 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 15 цаг 30 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 15 цаг 37 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 16 цаг 4 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 16 цаг 43 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top