x

ЗУУН НАСТЫН ХАНД: Сэрүүн бүтээгдэхүүний ХАЛУУН ЗАХ ЗЭЭЛ

Гялалзсан гэхдээ гашуун бодис...

Алоег идэж, ууж эсвэл арьсан дээрээ шууд түрхээрэй. Зуун настын навчнаас ялгардаг гель нь олон төрлийн хэрэглээтэй бөгөөд олон талын ашиг тустай байдаг. Алое вера бол дэлхийн олон арван улс оронд, гол төлөв Хойд халуун орны эргэн тойронд, чулуурхаг, хуурай орчинд байдаг 500 гаруй төрлийн шүүслэг ургамлын нэг юм. Түүний гарал үүслийг нарийн тодорхойлоход хэцүү ч ихэнх судлаачид үүнийг Арабын хойгоос гаралтай гэж үздэг. Энэ нэр нь "гялалзсан, гашуун бодис" гэсэн утгатай араб "алое", "үнэн" гэсэн утгатай латин үг "вера" хоёроос эхтэй.

Зэрлэг байгальд зуун настын хандыг олсон хүмүүс түүний навчнаас нэгийг нь аваад зүсэж, биеийнхээ наранд түлэгдсэн хэсэгт шууд гель хэлбэрээр түрхэж болно.

Гэвч сүүлийн хэдэн арван жилд өргөн цар хүрээтэй үйлдвэрүүд үнэт гоо сайхны бодисыг гаргаж аваад, гоо сайхны бүтээгдэхүүн, эм зүй, тэр байтугай хүнс, ундааны үйлдвэрүүдэд зориулж дахин ашиглах урлагт хөрөнгө оруулалт хийсээр байна. Энэ ургамлыг ийм зах зээлд нийлүүлэх боломжтой болгодог зүйл юу вэ?

Цифрээр:

500 гаруй: Зуун настын төрөл зүйл, зарим нь зуун настын ургамалтай төстэй шинж чанартай байдаг.

1.5 сая: Дэлхий даяар долоо хоног бүр ийм тооны зуун настын навчийг хурааж авдаг. 

20: Нэг сав зуун настын шүүс гаргахад шаардагдах навчны тоо.

7.6 хувь: 2018-2025 оны хооронд зуун настын зах зээлийн тооцоолсон нийлмэл жилийн өсөлт.

1.8 тэрбум доллар: 2021 онд зуун настын зах зээлийн тооцоолсон хэмжээ.

Шинжлэх ухааны нотолгоо багатай ч гэсэн олон тооны эрүүл мэндийн ашиг тустай ургамал болох зуун настын алдар нэр туршлагаар баталгаажсан. Үрэвслийн эсрэг үйлчилгээ нь шарх, түлэгдэлт, амны шархыг тайвшруулахаас гадна өтгөн хаталтыг эмчилдэг. Түүний ус шингээх, хадгалах чадвар нь дэлхийн температурын өсөлтөд дасан зохицоход хүмүүст хэрэгтэй нууцыг ч хадгалдаг. Органик болон био суурилсан тусламжийн сонирхол нэмэгдэхийн хэрээр зуун настын ургамалд анхаарлаа хандуулах болсон.

Навчнаас гоолиг шүүс гаргаж авах үйлдвэрлэлийн үйл явц нь нарийн зүсэлт шаарддаг хэвээр байгаа бөгөөд хамгийн алдартай үйлдвэрлэгчид навчийг төгс зүсэж авахын тулд машин механизмын оронд хүмүүсийг ажиллуулсаар байна. Зөв зүсэлт нь ургамлыг гельээс салгах ёстой.

Зах зээлд борлуулахаар савласан зуун настын шүүсийг хадгалах хугацааг уртасгахын тулд аскорбины хүчилтэй хольдог. Гэвч 2016 онд Bloomberg-ийн судалгаагаар АНУ-ын томоохон жижиглэн худалдаалагчдын худалдаалж буй Target, Walmart, CVS зэрэг орцын жагсаалтын эхэнд байгаа Aloe barbadensis ургамал бүхий зарим бүтээгдэхүүнд зуун настын гель огт агуулаагүй байна.

Товч түүх...

МЭӨ ~ 3000 он: Зуун настын тухай анхны ишлэлүүд Шумер болон Хятад бичгээр гарч ирдэг.

МЭӨ ~ 1500 он: Ургамлын гаралтай эрүүл мэндийн эмчилгээнд чиглэсэн дэлхийн хамгийн эртний бүтээлүүдийн нэг болох Эберсийн папирус нь Эртний Египтэд зуун настын хандыг эмийн зориулалтаар ашиглах тухай өгүүлдэг.

МЭ ~ 100 он: Гэгээн Иоханы сайн мэдээнд Христийн биеийг маалинган даавуунд ороодог бөгөөд энэ нь зуун настын болон миррийн хольцтой байсныг дурдсан байдаг.

1492 он: Кристофер Колумб Америк тив рүү аялахдаа зуун настын ургамлыг олж мэдсэн гэж бодох бүртээ өдрийн тэмдэглэлдээ бичдэг. Зуун настын уугуул Карибын тэнгис биш тул тэрээр үүнийг агавтай андуурч магадгүй юм.

1655 он: Жон Гүүдьюгийн орчуулсан Диоскоридын анагаах ухааны "De Materia Medica" зохиол нь зуун настын тухай англи хэлээр бичсэн анхны ишлэл юм.

1980 он: Мэрилэнд мужид төвтэй олон улсын зуун настын шинжлэх ухааны зөвлөл нь үйлдвэрлэлийн чанарын стандартыг бий болгох зорилгоор байгуулагджээ.

Б.Бүжлхамаа

www.qz.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 43 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 3 цаг 52 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 3 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 4 цаг 0 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 34 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 6 цаг 9 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top