x

Зорилтот бүлгийн 6098 өрхөд сайжруулсан шахмал түлш олгоно

БОАЖЯ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран долоо хоног бүрийн даваа гарагт агаарын чанарын мэдээллийг тогтмол өгч байгаа.

Энэ удаагийн хэвлэлийн хурлаар 2021 оны 12 дугаар сарын 27-ноос 2022 оны нэгдүгээр сарын 2-ныг хүртэлх агаарын чанарын мэдээлэл болоод сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн мэдээлэл, нөөц, хяналт шалгалт, зөрчилтэй холбоотой мэдээллийг өглөө.

Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд сайжруулсан шахмал түлш борлуулах 608 цэг ажиллаж, хоногт дунджаар 4000 тонн орчим түлш борлуулжээ. Баярын өдрүүдэд сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлтэд ямар нэг асуудал үүсээгүйг албаныхан хэлж байв.  Өнгөрсөн долоо хоногийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга төвийн зургаан дүүрэгт оршин суугаа түлшний хомсдолтой,  зорилтот бүлгийн айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлш олгох чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн. Тус халамжийн үйлчилгээг Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК хамтран зохион байгуулахаар болсон юм.

Энэ талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн, “Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас 6098 зорилтот өрхийн жагсаалт гаргасан. Тус өрхүүдийг нийслэлийн зургаан дүүргийн агаарын чанарын бүсэд амьдардаг, нэн хүнд амьдралтай өрхүүдийн халамжийн оноон дээр тулгуурлан жагсаалаа. Дээрх айлуудад сайжруулсан шахмал түлшийг бэлнээр өгөхгүй. Харин сайжруулсан шахмал түлшний картыг нь цэнэглэж өгнө” хэмээв.

Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын нийгмийн халамжийн хэлтсийн дарга Л.Дуламсүрэн, “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Түүхий нүүрсийг хориглох тухай  62 дугаар тогтоол болон Нийслэлийн Засаг даргын “Зорилтот өрхийг сайжруулсан түлшээр хангах” А/30, А/1274 дүгээр захирамжийн хүрээнд 2020 онд 7840 өрхөд сайжруулсан шахмал түлш олгож байсан. Тэгвэл 2021 онд 6098 өрхөд сайжруулсан шахмал түлш олгохоор хамтран ажиллах гэрээг сунгалаа. 6098 өрх нь өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны 240 онооноос 40 болон түүнээс бага оноо авсан өрх, цар тахлын улмаас өрхийн орлогогүй болсон өрх болон байнгын оршин суух хаяггүй өрхүүдэд  олгоно. 6098 өрхөд долоо хоногт зургаан шуудай нүүрсийг зургаан долоо хоногийн турш өгнө. Ингэхдээ долоо хоног бүрийн мягмар, лхагва гаргуудад тухайн хорооны нутаг дэвсгэр дэх борлуулалтын хоёр цэгээр дамжуулан  сайжруулсан түлш олгоно” гэв.

Өнгөрсөн долоо хоногийн турш Цагдаагийн Ерөнхий газрын дуудлага, мэдээллийн 102 дугаарт угаартсан гэх 20 дуудлага ирсэн бөгөөд нэг хүний амь эрстэн, 56 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр угаартжээ. Угаартсан иргэдийн 56.1 хувь нь хүүхэд байв. Угаартсан шалтгааныг тодруулахад гар хийцийн буюу энгийн зууханд сайжруулсан шахмал түлш түлсэн, ханан пийшэн, яндан, зуухны битүүмж алдагдсан, угаар мэдрэгчгүй, угаар мэдрэгчийн зай дууссан, яндангийн соролтыг хаасан гэх мэт шалтгаан нөхцөлүүд тогтоогдсон байна. Мөн түүхий нүүрс хэрэглэж байна гэх долоон дуудлага, мэдээлэл ирснээс хоёр нь батлагджээ. “Иргэд түүхий нүүрстэй холбоотой дуудлага мэдээллийг идэвхтэй өгч, хамтран ажиллаж байгаа. Мэдээлсэн дуудлага бүр үнэн бодит байдаггүй бөгөөд дийлэнх нь хардлага, сэрдлэг байдаг ч мэдээлж байгаа нь маш зөв” гэдгийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн онцолж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 14 цаг 20 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 14 цаг 28 мин "Хараал хүрсэн хот" 14 цаг 37 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 58 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 4 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 16 цаг 31 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 51 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top