x

“The Hu” хамтлагаас цахим орчинд тараад буй мэдээлэлтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ

"The Hu" хамтлагийн менежер их хэмжээний мөнгө залилсан гэх мэдээлэл цахим орчинд тараад буй. Тус мэдээлэлтэй холбоотой тус хамтлагаас мэдэгдэл гаргажээ. 

Мэдэгдэлд, “The Hu” хамтлаг менежер Tuga Namgur-тэй хамтран ажиллахаа больсон. Түүнийг их хэмжээний мөнгө залилсан тухай мэдээлэл их гарч байна. Тухайлбал, биднийг дэмжигч, уран бүтээлийг сонсогч нар руу төлбөр төлж, тэмдэглэгээ бүхий баталгаажсан дэмжигч болох хүсэлтийг цахимаар явуулж их хэмжээний мөнгө залилж байгаа тухай олон хүн гомдол ирүүлсэн. Тэрхүү мессежийг тусгай программ ашиглаж явуулж байгаа нь тодорхой болсон. Хамтлагийнхны зүгээс менежер Tuga Namgur-ийн нэрийг барьж сонсогчид руу хүсэлт явуулж байж магадгүй гэж бодож байна. Түүнээс нэгэн цагт хамтлагийн менежер байсан хүн залилан хийнэ гэдэгт итгэхгүй байгаа.

Ямартай ч энэ асуудлыг шийдэх хүртэл  хамтлаг шаардлагатай арга хэмжээг авах болно гэдгийг албан ёсны цахим хуудастаа нийтэлжээ.

"The Hu" хамтлаг дөрөвдүгээр сарын 15-наас "Хар аянга" нэртэй Европын орнуудаар тоглолт хийж буй. Мөн тус хамтлаг дэлхийн хамгий том хөгжмийн наадам болох "Coachella-2022"-д Монголоос анх удаа оролцсон билээ. Хамтлагийн залуус одоо ч аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа бөгөөд сонсогчдоос ирж буй гомдолд ийнхүү хариу мэдэгдэл гаргажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top