Тэрбумтан Илон Маскийн эзэмшлийн "Старлинк Сервисес" компани Монголд салбараа нээж "Старлинк Сервисес Монголиа" нэртэйгээр байгуулагджээ.
Монголд бизнесийн зөвлөгөө, мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн тус компани нь энэ оны гуравдугаар сарын 21-нд шинээр байгуулагдсан байна.
Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллийн сангаас харж болох юм.
Дашрамд, тухайн компанийн хувьцаа эзэмшигчээр Илон Маскийн үүсгэн байгуулсан "Space X" буюу "Space Exploration Technologies Corporation" болон түүний охин компаниудын нэг Нидерланд улсад бүртгэлтэй "Starlink Holdings Netherlands B.V." компани байгаа юм.
Мөн АНУ-ын иргэн, тэрбумтан Илон Максийн нэр бичээтэй байна.