x

Эрчим хүчний шинэ эх үүсвэр: Айлаас эрэхээр авдраа уудалъя

Өнгөрөгч гуравдугаар сард болсон Эдийн засгийн форумын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр /2022.03.21 “Эрчим хүчний сэргэлт” хэлэлцүүлэг/ Эрчим хүчний сайд Б.Тавинбэхийн хэлсэн үг олон ч хүнийг дааруулсан байх. Огт даараагүй хүмүүс гэвэл манай парламент, хууль тогтоогчид байв. Эрчим хүчний сайдын хэлсэн “2022-2023 оны өвөл бид эрчим хүчний хязгаарлалт хийнэ” гэдэг үг УИХ-ын эрхэм гишүүдийн чихийг онгойлгож дөнгөсөнгүй. “Эргээд ерэн оны нөхцөл рүүгээ буцлаа шүү, нөхөөд”... гэж салбарынхан анхааруулсаар.

Энэ оны хоёрдугаар сард манай эрчим хүчний нийтүйлдвэрлэлийн хүчин чадал түүхэн дээд оргилдоо хүрчээ, 1380мВт эрчим хүч үйлдвэрлэсэн гэнэ. Түүнээс цааш нэмэх боломжгүй гэсэн үг. Одоо ажиллаж байгаа станцуудын 40 хувь нь ашиглалтын хугацаа хэтэрсэн, нийт эх үүсвэрийн 60 хувийг бүрдүүлж байгаа ДЦС-3, 4-ийн ашиглалтын хугацаа аль хэдийн дууссан. Дэлхийн жишгээр цахилгаан станцуудын насжилт дунджаар 30 жил байдаг бол “ДЦС-4” 37 жил, “ДЦС-3” 46 жил, “ДЦС-2” 52 жилийн настай. Мөн импортын түгээх сүлжээний хүчин чадал чинээндээ тулсан, нэмэх боломжгүй. Гэтэл хэрэглээ нь жилд 60-80 мВт-аар байнга өсөн нэмэгдэж байдаг.

Одоогоос 10 гаруй жилийн өмнө, 2011 онд Үндэсний хөгжлийн газраас “Арван жилийн дараа гэхэд Монгол Улс эрчим хүчний томоохон хүндрэлтэй тулгарна. Иймээс цахилгаан станцуудыг говийн бүсэд яаралтай байгуулах хэрэгтэй” хэмээн анхааруулж, дэд бүтцийн төлөвлөгөөг баталжээ. Өмнөговь, Дорноговь, Дундговьд бий болж байгаа томоохон аж үйлдвэр, хүнд үйлдвэр, уул уурхай, тээвэр, цаашлаад хүн амын шинэ суурьшлын бүсүүдийг эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгох нь нэг номерын асуудал хэмээн тодорхойлсон авч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болсон нь үгүй. 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг зурахдаа “үйлдвэрлэл эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор эрчим хүчний нийт хэрэгцээгээ дотоодын эх үүсвэрээс хангахаар” тохирсон ч өнөөдрийг хүртэл амжилт олсонгүй. 2017 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн Тавантолгойн цахилгаан станцын ТЭЗҮ цаасан дээрээ. Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулсан хүн нь шоронд ороод гарснаас өөр хөдөлгөөн орсонгүй. Атал биднийг ингэж бие биенээ шоглож байх хооронд дэлхий нийт нүүрсний станцаас улам бүр татгалзсаар.

Өнгөрөгч сард /2022.04.20/ Эрчим хүчний сайд Б.Тавинбэх УИХ-ын нэгдсэн чуулганд “Тавантолгойн цахилгаан станцын тендерийн үнэлгээ хийгдэж байна. Ганцхан оролцогч материалаа ирүүлсэн нь шаардлага хангаагүй. Тендерийг дахин зарлаж магадгүй” гэв. Долоон компани /Оросын нэг, Хятадын зургаа/ тендерт оролцох хүсэлт өгсөн ч материалаа ирүүлсэн нь Хятадын ганц компани. Тэгээд “тендерийн шаардлага хангаагүй” гэхээр оролцох сонирхол бага байна аа л гэсэн үг. Ерөнхийдөө манай дотоодын улс төрийг давж хөрөнгө оруулах, эрсдэл үүрэх сонирхол хөрөнгө оруулагчдад буурсаар байна гэсэн үг. Хоёрдугаарт, Хятадын төрийн тэргүүн нүүрсний станцуудад хөрөнгө оруулахгүй гэдгээ зарласнаас ч бас болсон байх. Европын холбоо тэр чигээрээ, зөвхөн Засгийн газрууд ч биш, хөрөнгө оруулалтын компаниуд хүртэл нүүрсний эрчим хүчинд мөнгө хийхээс татгалзаж байгаа тохиолдолд бид хөрөнгийн гадаад эх үүсвэр хайх нь бараг л боломжгүй болоод байгаа юм байна.

Тиймээс сая төсвийн тодотгол хэлэлцэх үеэр Засгийн газар Тавантолгой цахилгаан станцын төсөлд санхүүжилт татахад шаардлагатай 565 сая ам.долларт Засгийн газрын баталгаа гаргах санал оруулж ирсэн боловч Төсвийн байнгын хороо бас л унагав. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас дэвшүүлж, УИХ-ын тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрчим хүчний салбарт 14 их наяд төгрөгийн өртөгтэй 20 гаруй төсөл хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнээс хамгийн томоохон бөгөөд яаралтай нь Тавантолгойн цахилгаан станц. Ашиглалтад оруулсан тохиолдолд худалдан авагч нь бэлэн.

Манай улс эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 20 хувийг хоёр хөршөөсөө импортоор авдаг. 2021 онд 1,9 тэрбум кВт.цаг эрчим хүчийг 149 сая ам доллараар худалдаж авсан. Сүүлийн таван жилийн дотор 750 сая ам.долларын эрчим хүч импортолсон гэсэн үг. Зөвхөн Оюутолгой төсөл дангаараа жилд 120 сая ам.долларын эрчим хүчийг БНХАУ-аас худалдаж авдаг. Тавантолгойн цахилгаан станц ашиглалтанд орчихвол Оюутолгойг эрчим хүчээр хангаад зогсохгүй экспортод гаргах боломжтой. Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгохгүйгээр боловсруулах үйлдвэрлэл, экспортын шинэ бүтээгдэхүүний тухай мөрөөдөхийн ч хэрэггүй гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы индэр дээрээс анхааруулсан.

Гэх мэт шалтгаанаар Тавантолгойн цахилгаан станцыг эхлүүлэх Засгийн газрын санаачилга парламент дээр орж ирээд унасан байдаг юм. Оронд нь айлын хашаанд 00 оруулах, цэцэрлэгийн хувьсах зардлыг эцэг эхэд нь өгөх зэрэгт мөнгө төсөвлөөд дуусав. Хойтон өвөл улсаараа хөлдөх бол асуудал биш юм байна.

Арван жилийн өмнө Баабар “Арван жилийн дараа гэхэд нүүрс шороо болно” гэж хэлсэн дээ. Нүүрс шороо болоод эхэлчихсэн. Одоо ухаж байгаа Тавантолгойн ордын коксжих нүүрсний нөөц багасч, коксын агууламж нь буурсаар байгаа. Үлдэж байгаа нь эрчим хүчний нүүрс. Дэлхий нүүрсний эрчим хүчээс татгалзаад байхад эрчим хүчний нүүрсээ бид хааш нь хийх вэ? Ганц арга зам нь нүүрсээ эрчим хүч болгох. Дотооддоо эрчим хүчний хараат байдлаасаа гараад зогсохгүй гадагшаа экспортлох боломж бололцоотой. Ганц тээглэж байгаа зүйл нь хөрөнгө оруулалт. Авч айлаас эрэхээр авдраа уудал гэж үг бий дээ.

Хоёр жилийн өмнө Тавантолгойн цахилгаан станцын асуудал дахин өндийж ирэхэд хоёр хувилбар яригдаж байв. Эхнийх нь “Рио Тинто”-гийн танилцуулсан ТЭЗҮ. Цахилгаан станц барих өртгийг 924 сая ам.доллар гэж тооцсон бөгөөд зөвлөх компанийг дэлхийн шилдгүүдээс сонгох, цахилгаан станцыг ажиллуулах менежментийн багийн төлбөрийг чамгүй өндөр дүнтэй тусгасан нь  төслийн хөрөнгө оруулалтын зардал дахиад өснө. Монгол Улсын 2048 оноос авч эхлэх ноогдол ашгийн хугацаа хойшлох магадлалтай гэгдэж байв.

Өөр нэг хувилбар нь дотоодын компаниудын консерциум. Үндэсний компаниудын нэгдэл 500 орчим сая ам.долларт багтаан Тавантолгойн ордыг түшиглэн цахилгаан станц барьж “Оюутолгой”-г эрчим хүчээр хангах саналаа Засгийн газарт танилцуулсан байдаг. Тус нэгдэлд ямар  компаниуд багтаж байгаа талаар тодорхой мэдээлээгүй боловч сүүлийн 30 жилд баригдсан ганц ДЦС болох Ухаа Худгийн станцыг барьсан М-Си-Эс лав багтсан байх. Ерөнхийдөө дотоодын компаниуд боловсон хүчний хувьд бүрэн чадавхижсан, энэ төрлийн туршлагатай 6-7 үндэсний компани байдаг юм байна. Ийм компаниудтайгаа төр хамтрах ёстой. 

Сая төсвийн тодотгол хэлэлцэх үеэр Засгийн газраас эрчим хүчний компаниудын хувьчлах, олон нийтийн компани болгох асуудлыг оруулж ирсэн. Энэ ч гэсэн нэг эхлэл. Алдагдалтай ажиллаж байгаа, хөрөнгө оруулж, технологийн шинэчлэл хийж чадахгүй байгаа төрийн өмчит компаниудын 34 хүртэл хувийг биржээр арилжаалж, нээлттэй компани болгох, засаглалыг нь сайжруулах, төсөвт үүсч байгаа дарамтыг багасгах зорилготой энэ алхам дахиад л УИХ-ын гишүүдийн зүгээс эсэрцүүцэлтэй тулгарч харагдсан. “Иргэдийн амьдрал хүнд байхад яаж худалдаж авах юм бэ. Тэр 34 хувийг чинь зургаа, долоон гэр бүл нэр дээр авчихаад төрийн өмчийн ажилтанд хахууль өгөөд захирлыг нь тавьчихна” гэж ярьж яваа УИХ-ын гишүүн байна. Төрийн өмч авилгажсан гэдгийг мэдсээр байж тэр хэвээр нь үлдээх гэж зүтгээд байгаа хүнд огт өөр сонирхол байж таарна.

Ер нь бол төр оролцож байгаа бүх бизнес үргэлж тогтворгүй байдаг. Улс төрийн нөхцөл байдал яаж өөрчлөгдөх, ямар нам засгийн эрхэнд гарахаас шалтгаалж шийдвэр нь үргэлж гуйвж дайвдаг. Тиймээс эрчим хүчний салбарыг хөл дээр нь зогсооё гэвэл хувийн хэвшлийг оруулж ирэх, одоо байгаа төрийн өмчит компаниудыг олон нийтийн компани болгохоос өөр сонголт байхгүй.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 8 цаг 21 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 8 цаг 28 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top