Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр "Улаан бал" ярилцлагын нэвтрүүлэгт оролцлоо. Энэ үеээр Хотын дарга хэд хэдэн сонирхолтой зүйлс ярьсны нэг нь "Нэгдүгээр эгнээний автозамын хяналтын камерууд ажилладаггүй" гэх мэдээлэл байв.
Сэтгүүлч Ч.Лодойсамбуу нийслэлийн автозамын хяналтын камер, торгуулын журмын талаар тодруулахад Хотын дарга "Улаанбаатар хотын автозамын нэгдүгээр эгнээгээр явсан машиныг хянадаг камер ажилладаг юм байхгүй" гэж хариулсан юм.
Энэ өгүүлбэр магадгүй Нийслэлийн төсвөөс дахин камержуулалтын зардал гаргуулах гэсэн санаархалч байж болох юм. Иргэдэд торгууль ноогдуулах болохоор тод гэх ч зурагладаг камерууд эд зүйлсээ гээгдүүлчихээд "шүүлгэх" гэхээр огтоос ажилдаггүй нь үнэн билээ. Учир байдлыг ажиглажил байя даа, хотын иргэд минь.