x

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 12 НАМАГ

Намаг нь зугаалаад байхаар газар биш ч асар их цэвэр ус агуулсан ер бусын экосистем юм! 

Энэхүү үзэсгэлэнт байгалийн тогтоцыг харахаар жуулчдын хөвөрдөг газруудыг танилцуулж байна.

1. Окаванго мөрний цутгалан

Ботсвана улсын Окаванго голын цутгалан нь Африкийн байгалийн жинхэнэ гайхамшиг. Тэр нь  далайд цутгадагүй, жинхэнэ амьдралыг Калахарийн цөлд өгдөг.

2. Үндэсний парк Эверглейдс

Америкийн Флоридагийн Эверглейдс үндэсний парк нь “өвсөн гол” гэж нэрлэгдсэн онцгой нэгэн намагтай нутаг юм. Энэ намаг олон тооны амьтан жигүүртний гэр орон нь болжээ.

3. Грейт-Дисмал намаг

Умард Каролина мужийн Грейт-Дисмал нь АНУ-ын бас нэг том аймшгийн бөгөөд үзэсгэлэнтэй намагт газар. Хэзээ нэгэн цагт тэнд мод огтолдог байсан ба сүүлд дархан газар болгон маш чанд хамгаалдаг болжээ.

4. Циньхуа дахь намаг

Хятадын Циньхуа хотын нутаг дэвсгэрт тухай цагтаа асар том намаг байсныг одоо ер бусын гайхамшигтай Yanweizhou Wet land Park гэсэн паркийн бүс болгожээ. Тэнд явган хүн зорчих боломжтой гүүрнүүд, концертын танхим, чөлөөт амралтын бүсүүд бий болгожээ.

5. Парк Фьордленд

Фьордленд нь Шинэ Зеландын томоохон дархан газруудын нэг бөгөөд тус орны хүрэхэд амаргүй бартаатай газар байрладаг. Энэ паркийн ихэнхийг үзэсгэлэнтэй намаг эзэлдэг байна.

6. Үндэсний парк Сапата

Үндэсний парк Сапата (Cienagade Zapata) нь Кубын олонд төдийлөн танил биш байгалийн үзэсгэлэнт газар. Энэ газар Варадеро хотоос холгүй оршдог ажээ.

7. Бангвеулу намаг

Бангвеулу нь Замбийн асар том усан систем нь намаг, нуур, гол горхиноос бүрэлддэг. Нэрийг нь орчуулбал “ус тэнгэртэй нийлсэн нутаг” гэж бууна.

8. Луизианы намгууд

Энэ жагсаалтад Луизианы бамбалзуурыг оруулаагүй бол гүйцэт биш болох байлаа. Индианчуудын Атчафалайа гэсэн нэртэй энэ газар нь АНУ-ын томоохонд тооцогдох голын намаг юм. Аймшгийн гэх дүр төрхтэй энэ намаг мужийн өмнөд хэсэгт байдаг.

9. Пантанал намаг

Пантанал нь маш их талбайг эзэлсэн намгуудын нийлбэр бөгөөд дэлхийн хамгийн том намгархаг энэ газар нутаг Парагвай, Бразили, Боливийн хил дээр оршино. Түүний pântano нэр нь португаль хэлнээс шууд “намаг” буюу “чийглэг нам газар” гэж бууна. Дашрамд дурьдахад, Өмнөд Америк бол дэлхийн хамгийн намгархаг тив юм.

10. Өмнөд Суданы намаг

Өмнөд Суданы нутагт байх энэ туулан гарашгүй намаг нь тус орны хамгийн үржил шимтэй газарт тооцогддог. Тэгээд ч энэ намагт хангалттай олон тооны хүмүүс амьдардаг байна.

11. Васюганы намаг

Дэлхийн намгийн дээд амжилтын эзэн Васюганы намаг нь Сибирьт байдаг. Зарим нэг мэдээгээр түүнийг дэлхийн хамгийн том намгийн систем гэх ба түүний эзлэх нутаг дэвсгэр байнга тэлэгдэж байгаа аж.

12. Мшинскийн намаг

Мшинскийн намаг нь байгалийн тусгай хамгаалалттай нутагт байрлах бөгөөд Ленинград мужид оршдог. Түүний нутаг дэвсгэрт долоон нуур байгаа. Мөн энэхүү намгаас найман гол эх авдаг байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 43 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 3 цаг 52 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 3 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 4 цаг 0 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 34 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 6 цаг 9 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top