x

Б.Бямбасайхан: Эрсдэлийг бууруулахын тулд хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцлээ

“Дисковер Монгол-2018” чуулган өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө. Чуулганы талаар “Монголын бизнесийн зөвлөл”-ийн УЗ-ийн дарга Б.Бямбасайхантай ярилцсан юм.

-Энэ жилийн “Дисковер Монгол” чуулганы онцлог болоод үр дүнг хэрхэн харж байна вэ. Түүнчлэн хөрөнгө оруулагчид ямар хүлээлтэй байна?

-’’Монголын бизнесийн зөвлөл”, “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци”, УУХҮЯ-тай хамтран зохион байгууллаа. Чуулган эхлэхээс өмнө мэргэжлийн семинарыг олон талуудын төлөөллийг оролцуулан хаалттайгаар явуулж хууль эрх зүйн орчин, татварын асуудлыг хэлэлцсэн. Түүнчлэн орон нутаг, олон нийттэй харилцах, усны зохистой хэрэглээг бий болгоход юуг анхаарах вэ гэх мэт тулгамдаж буй асуудлынхаа талаар хэлэлцсэн.

Өөрөөр хэлбэл, чуулганы үеэр хэлэлцэх асуудлыг илүү тодорхой болгож зөвлөмж гарган түүнийгээ хэлэлцэх нь илүү үр дүнтэй болсон гэж үзэж байна. Энэ удаагийн чуулганд 600 орчим компани оролцож байгаагаас харвал олон улсын зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнийн цикл эерэг байгаа үед хайгуулын шинэ төслийг эхлүүлэх сонирхолтой хөрөнгө оруулагчид ирсэн байна. Манай бүс нутагт худалдаа, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх зорилготой дэд бүтцийн хил дамнасан төслүүдийг хэрхэн барьж байгуулах вэ гэдэг санаачилга явж байгаа. Тухайлбал, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд дэд бүтцийн том төслүүд хэрэгжиж байгаа.

Дэд бүтцээ энэ санаачлагатай уялдуулж барьж байгуулснаар зах зээлээ бүс нутгийнхтай ойртуулах боломж бий. Харин үүнд бид идэвхтэй, тооцоотой, тууштай оролцох талаар чуулган дээр ярилцлаа. Нөгөөтээгүүр, ууя уурхайн салбар эрсдэлтэй. Нэн ялангуяа хайгуулын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хөрөнгө оруулагчид эрсдэлээ өөрсдөө үүрдэг. Үүнийг хаа, хаанаа ойлгодог болсон хэдий ч эрсдэлийг бууруулахын тулд хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан ярилцах нь зөв. Тиймээс “Дисковер Монгол” чуулганд эдгээр боломжоо дэлгэн ярилцаж, бизнесээ өргөжүүлэх сонирхолтой хөрөнгө оруулагчид зорьж ирсэн.

Түүнээс гадна “Монголын бизнесийн зөвлөл”, “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци” УУХҮЯ-тавд-аа нэгэн зорилгын төлөө хамтарч ажилласнаар ойлголтын зөрүү багасаж, бизнесээ дэмжсэн Засгийн газрын бодлогын шийдвэрүүд гарна гэж итгэж байгаа.

-Зүүн хойд Азийн уул уурхайн төв болох тухай ярилцсан. Үүнийг хөрөнгө оруулагчид хэрхэн хүлээж авсан бэ?

-УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар дээрх санаачилгыг гаргасан. “Монголын бизнесийн зөвлөл” болон “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци” дэмжиж байгаа. Учир нь манай улс уул уурхайн зах зээл дээр тодорхой хэмжээний тоглогч мөн. Тэгэхээр дэлхийн зах зээлд байр сууриа ахиулахын тулд бүс нутагтаа идэвхтэй байж, үйл хөдлөлөөрөө хүлээн зөвшөөрөгдсөн тоглогч болохыг зорьж байна. Үүний тулд Монголд уул уурхайн бизнес эрхлэгчид цуглардаг жишиг талбар болгох боломж байгаа.

Нөгөөтээгүүр, чуулганыг зорьж ирсэн төлөөлөгчид зөвхөн Монголын төслүүдээс гадна бусад оронд хэрэгжиж буй төслүүдийн талаарх мэдээллийг авах боломжийг бүрдүүлэх учиртай. Эдгээр нь хамтын зүтгэлээр бий болно.

-Энэ удаагийн чуулганаар татварын орчны талаар хэлэлцсэн. Энэ талаар?

-Монгол Улс бизнесийн боломж, хууль, татварын орчноор бусадтай өрсөлдөж байгаа. “Бүс, зам” санаачилгын хүрээнд Орос, Хятад улс хоорондоо давхар татварын гэрээгээ шинэчилж, зарим татвараа 10-аас зургаан хувь болгон бууруулж, татварын хялбар орчин бий болгохыг тунхаглан зорьж байна. Өөрөөр хэлбэл, татвараа бууруулж, илүү боломж олгосноор улсынхаа эдийн засагт эергээр нөлөөлөх нөхцөлийг бизнесүүдэд бүрдүүлж байна гэсэн үг. Үүнтэй нэгэн адилаар Монгол Улсад бизнес эрхлэгч хөрөнгө оруулалт хийвэл илүү өгөөжтэй байх хөшүүргийг шинэчлэн бий болгох хэрэгтэй.

Тухайлбал, дэд бүтцийн хөгжил сул бизнес эрхлэх зардал өндөр энэ үед өсөлтийг дэмжсэн, хөрөнгийг дуудсан, бизнест хялбар татварын бодлого хэрэгжүүлэх нь хөрөнгө оруулалтын урсгалыг наашлуулах нэг гарц байх болно.

Ер нь бизнесийн орчныг сайжруулахын тулд бодлогын шийдвэр гаргахдаа татвар хураадаг байгууллагаас гадна татвар төлж, үнэ цэнэ, ажлын байр бодитоор бий болгож буй бизнесийнхний санаа бодлыг тусгах нь илүү үр дүнтэйг чуулганд оролцогчид онцолж байсан. Ингэснээр урт хугацаанд хэрэгжих бодлогын орчныг бүрдүүлдэг. Үүнийг бусад улс орны сайн жишээнээс харж болох юм.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top