x

Дайвар ачааг шалгаагүйгээс тухайн жолооч тээврийн хэрэгслээ түр хураалгах, торгуулах зэрэг зөрчилд холбогдож байна

Агнахыг хориглосон амьтны мах, арьс, түүхий эдийг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн, нийслэл хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчил гарсаар байна.

Тухайлбал, энэ он гарсаар Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Завхан аймгаас Улаанбаатар хотруу хориотой ан амьтны мах, арьс, түүхий эдийг зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүйгээр нууж тээвэрлэсэн 20 зөрчил Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт бүртгэгдэн шалгагдаж байна.

Мөн энэ онд Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн нутаг дэвсгэрт болон дамжин өнгөрсөн зургаан иргэнд холбогдох 26 толгой тарваганы хөлдөөсөн мах тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, нөхөн төлбөр ногдуулжээ.

Хууль бусаар тарвага агнасан тохиолдолд Алтайн тарвага эр-180.0, эм-210.0 Монгол тарвага эр-170.0 эм-200.0 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 хэсэгт заасны дагуу 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр тооцож, буруутай этгээдээр төлүүлдэг.

Түүнчлэн зарим иргэд хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр дайвар ачаа явуулахдаа хориотой, амьтны гаралтай мах, арьс түүхий эдийг нууцлан илгээснээс шалтгаалан тээвэрчид тээврийн хэрэгслээ олон хоногоор түр хураалгах, ачааны эзэн холбогдогч тогтоогдохгүй улмаас торгууль, нөхөн төлбөрийг төлөх зэргээр зөрчилд холбогдож байна.

Иймд дайвар ачаа авахдаа сайтар шалгаж авч байх, хориотой ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг тээвэрлэхгүй байхыг аймаг, сум, хот хоорондын тээврийн хэрэгслийн жолооч нар, иргэдэд анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 2 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 10 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 19 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 40 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 41 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 46 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 13 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 33 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top