x

ТАНИЛЦ: Нийслэлд 22 байршилд авто зам, замын байгууламж барина

Улаанбаатар хотод 2022 онд төсвийн хөрөнгөөр 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891.2 метр урт гүүр, 80850 м2 явган зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөжээ.

Эдгээр замыг хаана, хэрхэн барих талаар танилцуулъя.

Нийслэлийн хэмжээнд улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, бэлтгэл ажлыг Гуравдугаар сарын 1-ний дотор хангах үүргийг Хотын дарга Д.Сумъяабазар холбогдох албан тушаалтнуудад өгсөн билээ. 

Энэ дагуу 2022 онд барьж байгуулах авто зам, замын байгууламжийн ажлуудын бэлтгэлийг хангаж, эхнээсээ тендер зарлахад бэлэн болоод байна. Урьд өмнөх жилүүдэд дөрөвдүгээр сараас эхэлдэг байсан бүтээн байгуулалтын ажил энэ онд гуравдугаар сарын эхнээс эрчимжиж байна. Түүнчлэн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байх хугацаанд тендер зарлах, бичиг цаасны ажлаа гүйцэлдүүлэх зэргээр хугацаа алддаг байсан. Энэхүү алдааг энэ жил давтахгүйн тулд бүтээн байгуулалтын ажлын бэлтгэлийг гуравдугаар сардаа багтаан хийж дуусгасан байх юм.

Энэ жил барих авто зам, замын байгууламжуудын  хөрөнгө оруулалт, төлөвлөгөө  нь батлагдсан бөгөөд шинэ бүтээн байгуулалтын 11.47 км нь гол зам, гудамжнуудад тавигдах бол 15.48 км нь туслах замд хийх бүтээн байгуулалт юм. 

Эдгээр 22 байршлаас 19 байршлынх нь тендер зарлагдаад байна.

Хаана ямар зам, замын байгууламж барих талаарх мэдээллийг хүргэе.

Наадамчдын /Яармагийн гүүрнээс баруун тийш Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал хүртэлх/ авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам

Ард Аюушийн өргөн чөлөөний олон түвшний огтлолцол

Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, Ард Аюушийн өргөн чөлөөний олон түвшний огтлолцол

Гачууртын авто замаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх авто зам, гүүрний угсралтын ажил

Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтгөл, шинэчлэлт

Эрчим хүчний гудамжнаас "Монос фарм трейд" ХХК хүртэлх "Таван толгой түлш" ХХК-ийн зүүн талаар шинээр тавих авто зам

Баянголын авто замын баруун талаас 22-ын товчооны баруун талын гарц хүртэлх авто зам

Сэлбэ голын баруун талын авто замаас хойшоо шинээр тавих авто зам, гүүр

Хайгуулчдын гудамж болон Хүнсчдийн гудамжны дагуу шинээр барих болон шинэчлэх авто зам

Нэгдүгээр хорооллын арын холбоос зам гүүр

Цагаан байрны хойд уулзвараас далан дагаад Хүчит шонхор захын уулзвар хүртэлх авто зам

Ахмадын хорооллын зүүн талаарх далан дагасан авто зам

Улаанхуарангийн гудамжнаас 68 дугаар сургуулийн баруун талаар Цагдаагийн академийн өргөн чөлөөтэй холбох гудамж, зам

Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талын авто зам

Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто зам

“Эрдэнийн төгөл” хотхоны баруун талаас Хүннү хороолол хүртэлх авто зам

Номин Юнайтед их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Шаравын гудамж хүртэлх авто зам

Ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн баруун талаар Туул гол гудамжийг Б.Шаравын гудамжтай холбох авто зам

Нарны гүүрний баруун тал Дэма эмнэлгийн хойд талд хийгдэх авто зам

Алтай хотхоны баруун талаас Мод боловсруулах үйлдвэрийн хойд талын авто зам хүртэлх авто зам

Хархорин захын баруун талаар шинээр баригдах авто зам

Баянмонголын нүхэн гарцнаас Нийслэл хүрээ өргөн чөлөө хүртэлх төмөр зам дагасан авто зам

Дээрх 22 байршилд авто зам, замын байгууламж барьснаар гол замууд дахь хөдөлгөөний эрчим дараах байдлаар буурна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 1 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 9 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 18 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 39 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 40 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 45 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 12 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 32 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top