x

Нийслэлийн Судалгаа, шинжилгээний хүрээлэн байгуулна

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 49.1-д “Нийслэл хотын хөгжлийн түүх, хэтийн төлөв, хотжилт, хот байгуулалт, хүн ам, хүрээлэн байгаа орчны талаар тулгамдаж байгаа асуудлыг судлах чиг үүрэг бүхий судалгаа, шинжилгээний төв нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэргэд ажиллана” хэмээн заасан байдаг.

Энэ дагуу нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Судалгаа, шинжилгээний төв байгуулах тухай асуудлыг хэлэлцжээ. Зөвлөлийн гишүүд нийслэлд ийм судалгаа, шинжилгээний байгууллага байх ёстой гэдэгт санал нэгдэж, харин нэрний тухайд Нийслэлийн гэж нэмэх санал гаргалаа. Учир нь олон улсад төдийгүй дотоодод ашгийн төлөөх судалгааны байгууллагатай андуурагддаг байна. Улмаар зөвлөлийн гишүүд Нийслэлийн Судалгаа, шинжилгээний хүрээлэн гэдэг нэрэн дээр санал нэгдэж, тогтлоо.

Нийслэлийн Судалгаа, шинжилгээний хүрээлэн нь Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийг судалж, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох бөгөөд уг судалгааны дүн шинжилгээг үндэслэн Улаанбаатар хот өөрийн бие даасан эдийн засгийн хэлбэрээ тодорхойлно.

Мөн нийслэлийн удирдлагыг судалгаа шинжилгээгээр шуурхай хангаж, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл, нийслэлийн үйл ажиллагаа болон олон нийтийг хамарсан судалгаа, статистик тоон мэдээлэл, өгөгдлийг аналитик болон систем динамик загвар дээр шинжлэн, санал дүгнэлт гаргаж, нийслэлийн удирдлагад асуудлыг шуурхай шийдвэрлэх гарц, гаргалгааг санал болгоно.

Түүнчлэн зөвлөлийн гишүүд тус хүрээлэн нь зөвхөн төсвөөс санхүүжих биш, нийслэлтэй холбоотой судалгаа хийж, түүнээсээ ашиг олдог байж болох юм гэсэн санал хэлж байлаа.

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар “Дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж, 150 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Иймээс нийслэлд Судалгаа, шинжилгээний хүрээлэн зайлшгүй шаардлагатай.

Энэ нь хотын ирээдүйн эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой. Зөв тогтолцоог нэвтрүүлбэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх боломж бүрдэнэ. Гаднын хөрөнгө оруулалтыг татахад 50 хувь нь боловсруулсан бичиг баримт, материал байдаг” гэв.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Нийслэлийн Судалгаа, шинжилгээний хүрээлэн байгуулах тухай асуудлыг НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхийг НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэгт үүрэг болгосон байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 2 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 10 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 40 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 41 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 46 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 13 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 33 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top