x

Долоон шүүгчийг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэжээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын 3, 4-ний өдрүүдэд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүхүүдийн захиалгын дагуу хүсэлт ирүүлсэн шүүгчдийг сэлгэн ажиллуулах эсэх талаар хэлэлцээд зургаан шүүгчийг 2022 оны гуравдугаар сарын 7-ноос сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэв.

Үүнд: 

  • Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдавааг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хоёр жилийн хугацаагаар;

  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймааг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн сул орон тоог нөхөх хүртэл хугацаагаар;

  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандахыг Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хуульд заасан хугацааны дотор сул орон тоог нөхөх хүртэл хугацаагаар;

  • Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдоржийг Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн чөлөөний хугацаанд;

  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэгийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд;

  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмааг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн чөлөөтэй байх хугацаагаар;

  • Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяаг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн бүрэн эрхийг сэргээх, эсхүл орон тоог нөхөх хүртэл хугацаагаар тус тус сэлгэн ажиллуулахаар болов.

Мөн энэ удаагийн хуралдаанаар нэр бүхий шүүхийн захиргааны болон ахмад ажилтнуудыг Монгол Улсын цол, одон медалиар шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болж, Шүүхэд албан хэрэг хөтлөх журам болон Эрүүгийн, захиргааны, иргэний хэргийн хөдөлгөөний аргачлал загварыг тус тус батлав.

Шүүхийн ерөнхий зөвлөл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ 8 цаг 26 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө 9 цаг 30 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа 9 цаг 35 мин ХЗДХ-ийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 11 цаг 18 мин Газрын тосны үнэ огцом буурчээ 12 цаг 36 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 12 цаг 43 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 12 цаг 50 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 13 цаг 0 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 13 цаг 7 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 15 цаг 11 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 15 цаг 28 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 16 цаг 43 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 16 цаг 48 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 17 цаг 47 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 17 цаг 50 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 18 цаг 15 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 18 цаг 17 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 18 цаг 20 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 18 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 18 цаг 41 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу...
Top