x

Украинаас эх орондоо буцаж буй оюутнуудад Польш дахь Монголчуудын холбоо тусалжээ

Украин улсаас монгол иргэд Польш улсаар дамжин эх орондоо ирж байгаа билээ. Тэгвэл тусламж шаардлагатай болсон элэг нэгт иргэдээ Польш дахь Монголчуудын холбоо хүлээн авч, дэмжлэг үзүүлсэн тухайгаа өөрсдийн цахим хуудаснаа мэдээлжээ.

Тодруулбал "Украин улсад болж байгаа дайны аюулаас амь өрсөн эх орондоо буцаж байгаа Монгол иргэддээ өөрсдийн хэрэгцээнээс илүүчлэн буяны гараа сунгаж хандив өргөсөн халуун сэтгэлт эмч нартаа болон бусад хүмүүстээ Польш дахь Монголчуудын холбооны болон Украинаас ирсэн иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье!

Та бүхнийхээ хандиваар бид тэдэнд халуун хоол ойр зуурын хүнс болон хэрэглээний зүйлс, хэрэгтэй эм, утасны карт гэх мэт тэдний хүсэлтийг харгалзан шаардлагатай зүйлсийг авч тэдэнд үйлчилж байна. Та бүхэндээ хандивын мөнгө яаж зарцуулагдаж байгааг бид тайлагнах болно.

Монгол Улсынхаа төрийн далбаатай машиныг дайнтай улсад хараад ямар их баярлаж байснаа, тэр олон километр замын машин, хил дээр байгаа хүмүүсийн их дарааллаар визгүй иргэдээ аваад чадварлаг гарч ирсэн Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консул А.Түвшин, жолооч Б.Арсланбаатар болон Элчин Зөвлөхийн хань Б.Баянмөнх нарт болон халуун дулаан уур амьсгал хоол ундаар угтсан Польш дахь Монголчуудын холбооны гишүүдийн тухай нүдэндээ нулимс дүүрэн сэтгэгдлээ хуваалцаж байгаа элэг нэгт ахан дүүсийнхээ халуун мэндийг, баярласан сэтгэлийг та бүхэндээ уламжилъя. Хандив нэмэгдсэн байгаа. Харьков хотын оюутнууд вагондоо суусан ирж яваа.

Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж болон Элчин Сайдын Яамны хамт олон баг бүрэлдэхүүнээрээ олон өдөр нойргүй хонон ажиллаж бүх иргэдээ авч байна. Польшийн Варшав хотод ирсэн иргэд одоо ирэх иргэдийн тав тухтай байдал бүх тал дээр Элчин Сайдын Яам анхааран ажиллаж байгаа.

Эмч нар маань ойр зуурын эрүүл мэндийн тусламж үзүүлэх болно. Холбооны хамт олон халуун хоол унд бүхий л тал дээр ээлжлэн зав гарган үйлчилж байна. Элэг нэгт Монгол ахан дүүсийнхээ төлөө сэтгэлээ чилээж,тус дэм болсон бүх хүмүүстээ баярлалаа. Энэ бүхэн бидэнтэй нэгдэн хандивын аяныг дэмжиж байгаа болон тус дэм болж байгаа та бүхний хүч юм шүү.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай! Монголчууд эвтэй байхдаа хүчтэй" хэмээжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ 8 цаг 23 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө 9 цаг 27 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа 9 цаг 32 мин ХЗДХ-ийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 11 цаг 15 мин Газрын тосны үнэ огцом буурчээ 12 цаг 33 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 12 цаг 40 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 12 цаг 48 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 12 цаг 57 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 13 цаг 5 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 15 цаг 8 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 15 цаг 26 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 16 цаг 40 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 16 цаг 45 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 17 цаг 44 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 17 цаг 48 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 18 цаг 12 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 18 цаг 15 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 18 цаг 18 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 18 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 18 цаг 38 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу...
Top