x

Киевээс тав, Кировоградаас хоёр, Одессаас гурван иргэнээ ойрын хугацаанд Польшийн хилээр нэвтрүүлэхээр ажиллаж байна

Украин Улсад нөхцөл байдал хүндрэх төлөвтэй болсон тул Гадаад харилцааны яамны зүгээс тус улсад оршин суугаа монгол иргэддээ эх орондоо буцах зөвлөмжийг Хоёрдугаар сарын 13-ны өдрөөс өгч эхэлсэн билээ.

Энэхүү зөвлөмжийн дагуу Украинд оршин суудаг 41 монгол иргэн ар гэртэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр нөхцөл байдал хүндрэхээс өмнө эх орондоо эргэж ирсэн.

Украинд сурдаг оюутнууд, ялангуяа хэлний бэлтгэл болон төгсөх курсэд сурдаг оюутнуудад сургуулиас нь эх орондоо буцах зөвшөөрлийг өгөөгүйн улмаас явж чадаагүй үлдээд байв.

Эдгээр оюутны зарим хэсэг болон Украинд байнга оршин суудаг иргэд болох 24 монгол иргэн хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хойш Польшийн хилээр нэвтрээд байгаа бөгөөд Элчин сайдын яамны ажилтнууд иргэдээ хил дээрээс тосож аван Варшавт хүргэж, эх оронд нь буцаах ажлыг зохион байгуулж байна.

Өчигдрийн байдлаар гурван иргэн эх орондоо ирсэн бол үлдсэн иргэдээ ойрын хугацаанд эх оронд нь ирүүлэхээр ажиллаж байна.

Мөн Киевээс тав, Кировоградаас хоёр, Одессаас гурван иргэнээ ойрын хугацаанд Польшийн хилээр нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бол нөхцөл байдал туйлын хүнд байгаа Харьков хотод буй 23 иргэнээ аюулгүй, хурдан татаж авахаар ажиллаж байна.

Харьков хотод байгаа оюутнуудын ар гэрийнхнийг өнөөдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг нь сонсон, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгсөн бөгөөд тус яамны зүгээс оюутнуудтайгаа тогтмол холбоотой байна.

Гадаад харилцааны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ 9 цаг 40 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө 10 цаг 44 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа 10 цаг 49 мин ХЗДХ-ийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 12 цаг 32 мин Газрын тосны үнэ огцом буурчээ 13 цаг 49 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 13 цаг 57 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 14 цаг 4 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 14 цаг 14 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 14 цаг 21 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 16 цаг 25 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 16 цаг 42 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 17 цаг 57 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 18 цаг 1 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 19 цаг 1 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 19 цаг 4 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 19 цаг 28 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 19 цаг 31 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 19 цаг 34 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 19 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 19 цаг 55 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу...
Top