x

С.Батжаргал: 100 айл дахь цемент, арматур төмрийн томоохон төв, захуудыг Налайх руу эхний ээлжид нүүлгэх боломжтой

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2018 онд “100 айл” буюу төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх талаар судлах ажлын хэсгийг байгуулсан байдаг.

Уг ажлын хэсгийг өнгөрсөн оны сүүлээр шинэчлэн байгуулсан бөгөөд ажлын хэсэгт нийслэлийн төр захиргааны 15 байгууллагын төлөөллүүд багтсан. Ажлыг хэсгийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Төгөлдөр ахалж байна.

Харин өчигдөр тус ажлын хэсэг хуралдаж, 100 айлыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн одоогийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсож, цаашид зохион байгуулах ажлын талаар хэлэлцэв.

Хурлын эхэнд “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын дарга С.Батжаргал тус паркийн дэд бүтцийн ажлын явцын талаарх мэдээллийг өгөв.

 Тэрбээр “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн 13 га талбайг 100 айлын жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд төлөвлөсөн. Нэг үйлдвэр 0.5 га талбай ашиглахаар тооцвол 6.3 га ашигтай талбайд нийт 20 орчим үйлдвэр байх боломжтой.

Өнөөдрийн байдлаар 100 айлд үйл ажиллагаа эрхэлдэг 10 орчим аж ахуй нэгж тус технологийн парктай үйл ажиллагааны гэрээ байгуулаад байна” гэв.

Одоогийн байдлаар паркийн цахилгаан хангамжийн ажлын явц 30 хувьтай байгаа аж. Тиймээс эхний ээлжид 100 айлд цемент, арматур төмрийн худалдаа эрхэлдэг томоохон худалдааны төв, захуудыг нүүлгэх боломжтойг хэллээ.

100 айлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 59 хувь нь барилгын материалын бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг. Харин үлдсэн 41 хувь нь тус худалдааг түшиглэн дагалдах үйл ажиллагаа эрхэлдэг байна.

Ажлын хэсгийн гишүүд дэд ажлын хэсэг байгуулах, дараагийн удаа “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-д ажиллахаар санал нэгдлээ. Мөн “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн дэд бүтцийн ажилд шаардлагатай төсвийг шийдвэрлэхээр ажиллана гэдгийг ажлын хэсгийн ахлагч Г.Төгөлдөр онцолсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 58 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 6 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 16 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 36 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 37 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 42 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 9 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 29 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top